Кристал талаас
Бүүдгэр өрөө хүйт даах шиг, бие биенээ чимээгүй ажиглан суух охидын нууцлаг амьдрал ингэж холбогдоно гэж хэн санах вэ?
"Юу гэсэн үг билээ?" Кристал аль болох мэдэхгүй царайлах гэтэл Мариа дахин инээмсэглээд сандлаа налан сууж гавтай гараа урдаа гарган хөмсгөө өргөн "Харин лдээ аавын чинь танил гэдгээ л мэдэж байна" гэв.
Удалгүй байцаалт дуусан Кристалыг хэсэг ажиглалтанд байх шийдвэр гарав. "Чи яагаад тавиад явуулчихав" Давон эгч асуун өрөөнд орж ирлээ. "Тар намайг мэддэг бололтой бас цаг нь арайл эрт байна. Тэр бараг өөрийн хүслээр энд ирсэн хэрэв надтай нүүр тулахыг хүсэхгүй байсан бол бидэнд ингэж амархан олдохгүй хүн" гэсээр үл таних охины хэлсэн үг бодлоос гарсангүй.
Аавтай минь холбоотой бол намайг мэддэг байхаас гарцаагүй, тэгээд ч Мариа мафийн бүлэглэлтэй холбоотой гэдэг нь сая батлагдсан. Гайхмаар зүйл нь тэр нэг ч зүйлийг үгүйсгэж тайлбар тавиагүй. Итгэж болох хүн шиг санагдсан ч хэзээ ч дахин шалгаж үзэхэд буруудахгүй.
Гэхдээ гарцаагүй итгэж болох ганц зүйл бол тэр бид хоёр дахин уулзалдах нь. Харж л байя гэсэн бодлууд толгойд эргэлдэн түүний хүйтэн хөндий харцыг би хаа нэгтээ харсан санагдах ч хаана, хэзээ гэдгээ санахгүй байгаа нь намайг эргэлзүүлж догдлуулж байх шиг.
Өнөөдөр түүний ирсэн шалтгаан нь намайг ажиглаж өөрийгөө мэдэгдүүлэх гэж ирсэн гэдэгт бараг л итгээд байна. Тэр нэг хөвгүүнийг хамгаалах сэтгэлийг би түүний хүйтэн ярианаас анзаарсан. Жонгүгыг хамгаалах сэтгэлтэй минь ойролцоо санагдах ч тэр эргэлзэж төөрсөн мэт.
Бодолдоо автан сууж байтал гэнэт улаан дохион өрөөнд асан зураг өлгөсөн хана эргэн миний зэвсэг болон хамгаалалтын хувцас гарч ирлээ. Цаг алдалгүй цонхоо хаагаад үсээн боож хамгаалалтын хувцас болон дохион дамжуулагч жижиг мик ээ зүүн буу хутга гээд хэрэгтэй бүх зүйлсээ авлаа. Буугаа цэнэглээд хаалга нээж хана даган буугаа урдаа барьсаар төв танхимруу гарахад дарга болон Давон эгч хэдэн ажилжидтай хамт бэлэн байдалд зогсож байлаа.
"Юу болоов?" Асуун маска зүүсээр очлоо. "Нэмэлт хүч дуудсан. Хотын төв талбайд биедээ тэсрэх бөмбөг зүүсэн хүмүүс нуугдсан гэсэн мэдээлэл авч шалгаж үзээд байрлалуудыг нь тогтоосон. Хотын төв тайлбайд тарж байрлсан байгаа болохоор нэг л буруу алхам хийвэл нэг нэгээрээ идэвхжиж маш олон хүний амь насанд аюул тулгарах болоод байна." гэж хэлэн таблет үзүүлэн байдлыг илтгэв.

YOU ARE READING
<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ Дуссан
Fanfiction"Цэнхэр нүдэн" Кристал амьдралаа бүрэн санасан болов уу? Тэдний адал явдал одоол эхлэж байна... Учир нь "ноён Х" тоглоомоо одоо эхлүүлж байна. "Цэнхэр нүдэн"-гийн хоёр дугаар бүлэг болох "Цэнхэр нүдэн-Тоглоом дуусаагүй" Хэрэв бүрэн ойлгохыг хүсвэл...