8

342 47 5
                                    

Зохиолч талаас

Хар дугтуй, сум хоёроо барисаар байшингаас гарахад аль хэдийн гал намжсан бололтой Дарга, Давон хоёр түүнийг хүлээж байв.

"Юу болов" гэж асуухад Кристал юу ч дуугаралгүй машиндаа суугаад "Явцгаая, хуурамч түгшүүр байж" гэж хэлээд өөр юу ч хэлэлгүй чимээгүй суув. Нөгөө хоёр гайхан бие биерүүгээ хараад бүгдэнд нь дахин нэг шалгаад буцах тушаал өгөөд тэр гурав эхлээд хотын төвөөс гарлаа.

Байгууламж орох хүртэл Кристал чив чимээгүй, Дарга давон хоёрыг дагуулсаар өөрийнхөө өрөөнд орлоо. Хамгаалалтын хувцасаа тайлаад ширээн дээрээ суув.

"Юу болоов Кристалаа" гэж Давон асуухад охин санаа алдан өнөөх учир битүүлэг хар дугтуйтай захиа болон этгээд гэмээр бууны сумыг ширээн дээр гаргаж тавин нөгөө хоёр ч үзлээ. "Энэ одоо юу вэ хайрын захиа юу?" гэж Дарга асуухад Кристал толгой сэгсрээд

"Үгүй харин ч сүрдүүлсэн захидал, хэдий уянгалан хүүрнэсэн ч өгүүлбэр бүрийг нь сайн анзаарах юм бол та нар ойлгох болно" гэж хэлэхэд Дарга дахин уншсан ч юу ч ойлгосонгүй.

Кристал захиаг аван скайнэрдэн хуулаад тод лед дэлгэцэн дээр тавитал хар бэхээр бичсэн хайрын захиа нь занал хийлсэн утга бүхий агуулгатай болон өөрчлөгдөв. "Энэ юу гээчийн" Давон нүдэндээ итгэсэнгүй. "Энэ цаасыг тусгай төрлийн химийн бодис холин гарган авсан ба үүндээр зөвхөн тусгай бэхээр л бичин үл үзэгдэх бичгийг гарган авдаг юм." гээд дэлгэцрүү очин томруулан харуулж хайрыг үг үсэг орсон шүлэг шиг юмыг нь эргүүлэн харахад цаасны зах хэсэгт:

"Тоглоом эхлэсэн учир эхний нүүдлээ хийлээ. Чамайг хүлээж байя" гэсэн бичиг бүдэг бадаг харагдав.

"Гэхдээ энэ хайрын утга агуулсан хэсэг нь ч хүртэл далд санаа байгааг хэлэх нь зүйтэй болов уу. энийг хэнч бичсэн бай намайг таниж мэддэг, багаас минь харж байсан хүн байна.

Тэргэл сартай өдөр гэж байхгүй гэхдээ тэргэл сар гарах оройн өдөр дараачийн үйлдлээ хийнэ гэж илэрхийлсэн.

Харин энэ намуухан голын хөвөө гэдэг нь дахиад хүн олонтой газар байх гэж таамаглаж байна, Гал улаан сарнай атгасан гар, цусан улаан нулимс гэх мэт зүйлс нь тэр газраа тодотгож өгөх байгаа байх хайж үзэх хэрэгтэй" гэж Кристал хэлэн сүүлийн хэсгийг орхив.

Дарга түүнийг үлдээсэн хэсгийг анзаарч "Энэ сүүлийн хэсэгт юу агуулж байгаа гэж бодож байна" гэхэд Крсталын бие илт чангаран гар нь хажуудаа зангиран хүнд хүнд амьсгалж эхлэв.

<3> Цэнхэр Нүдэн II-/Тоглоом дуусаагүй/ ДуссанWhere stories live. Discover now