Chapter 3: Бод бод Сэлиа!

1.1K 133 4
                                    

Сургууль руу алхаж явтал урд талд манай сургуулийн дүрэмт хувцастай хэсэг хөвгүүд инээлдэн алхаж байлаа. Нэг их тоосонгүй ардаас нь алхсаар нэг мэдэхэд яг ард нь тулаад ирчхэв. Хажуугаар нь зөрөх гэсэн ч нарийхан явган хүний зам учраас яахаа мэдэхгүй алхаж байтал нэгэн танил инээд сонсогдох нь тэр. Би эхэндээ юу билээ гэж бодсон ч тэр хоолойг дорхноо л таньчихлаа.

Пак Чанёол?!

Хоолойг нь сонсох төдийд зүрхний цохилт түргэсээд ирэв. "Догдлол уу? Энд таарна гэж бодоогүйгээс болсон сандрал уу? мэдэх юм алга. Ардаас нь алхаад л байх зүгээр биш. Эргээд харчихвал яах юм? Тэглээ гээд энэ олон залуусын дундуур нь гараад урд нь алхана гэдэг ч сайхан санаа биш." гэх мэт бөөн бодлоор тархи минь дүүрчихлээ. Би ардаас нь алхах эсэхдээ эргэлзэн хэсэг зогссоны эцэст тойруу замаар сургууль руу явахаар шийдэв.

Хичээлийн эхний өдрөө хоцорч болохгүй л юм сан.

Шууд л хажуу тийш эргэн байрнуудын завсрын зам руу хурдтай алхаж байтал "Сэлиааа~~~~" гэх эрэгтэй хүний хоолой намайг явж байсан газарт маань таг зогсоож орхив. Энэ Чанёолын хоолой биш. Би зөөлнөөр эргэж харахад манай ангийн Сэүн гар даллан инээмсэглэсээр намайг чиглээд ирж байв. Ирээд мөрөөр тэвэрч аваад "Их удаан уулзсангүй шүү, чамайг танихгүй өнгөрөх шахлаа" гээд л чангаар орилж гарлаа. Сэүний чанга дуунд Чанёол ба түүний найзууд болох нөгөө ангийн хэдэн хүүхдүүд бүгд биднийг олоод харчихав.

Тэгээд болоогүй би Чанёолтой харц тулгарчихлаа. Ямар гэдгийг нь хэлж мэдэхгүй тийм нэг сонин харц. Ахиад л зүрх хурдан хурдан цохилж байна. Гэхдээ энэ сандрал биш догдлол бололтой.

Энэ залуу намайг ер нь яачихаа вэ? 8сар тийм ч богино хугацаа биш шүү дээ? Гэвч түүнийг харсан даруйд зүрх минь догдолж байна. Бүр маш хүчтэйгээр...

Чи ч үнэхээр дийлдэшгүй хүн юм аа Сэлиа?

Би харцаа доошлуулан аль болох эвгүй байдалд орохгүйн тулд сандарсандаа хажуудаа байсан Сэүнийг дагуулан байрны завсрын замаар тэдэнд харагдахгүй болтлоо гүйв. Үнэндээ ганцаараа гүйхэд болох байхад яагаад Сэүнийг хөтлөөд гүйчихсэн юм байгаа юм бүү мэд. Амьсгаагаа даран зогсож байтал Сэүн "Яагаад гэнэт гүйгээд байгаа юм бэ?" хэмээн хөмсгөө зангидан асуув. Би өөрөө ч мэдэхгүй тул "Зүгээр л...лл яахав .... шинэ пүүзнийхээ чанарыг шалгаж байна" гэчхэв. Гэтэл Сэүн гэнэт чангаар инээгээд эхлэв. Би гайхаад "Яав?" гэтэл "Чи пүүз өмсөөгүй байна ш дээ" гээд гэдсээ барин инээнэ. Нээрээ л би пүүз өмсөөгүй байна. Өөрийгөө ахиад л эвгүй байдалд оруулчихлаа. "Зза мэдэхгүй ээ, мэдэхгүй Баяртай" гээд сургууль руу цааш алхахад Сэүн инээж дууссан бололтой "Нэг газар луу явж байж хамт явъя л даа" гэсээр араас ирэв. Гэнэт цаг санаад утсаа гаргаж ирэн хартал 7:57. "Арай ч дээ эхний өдрөө хоцорлоо шдээ, хурдалъя" гээд Сэүний урд гараад гүйлээ. Сэүн ч араас гүйцээд ирэв. Биднийг сургуулийн хаалгаар ороход хичээл эхлээд хэдийн 10 минут өнгөрчихсөн байлаа.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now