Бэкхён-ы талаас:
"Харахад эвгүй байгааг чинь мэднэ ээ, гэхдээ үүнээс өөр арга байсангүй" гээд хуруундаа хавчуулсан тамхиа удаан гэгч нь сорон утаа баагуулна.
"Чамайг татдаг гэж бодсонгүй"
"Энэ их новшийн дарамт дунд намайг яаж тэвчдэг гэж бодов. Үнэн хэрэгтээ жүжигчин байна гэдэг хамгийн хогийн ажил. Энэ чиний анхны кино болохоор арай мэдэж эхлээгүй байх л даа" гэхэд түүнийг яриаг үргэлжлүүлэн сонсмоор санагдан өөр тамхи байгаа эсэхийг асуув.
Мэдээж энэ залуутай удаан харьцахын тулд шүү дээ.
Тэрээр ч дургүйцсэнгүй халааснаасаа нэгийг гаргаж ирэн надад өгөв. Тамхи татаж байгаа нь эхний удаагийнх биш боловч нилээн сандран амандаа зуух хүртэл гар салганав. Тэрээр гайхан сонжсоноо галаар тамхийг минь асаагаад
"Саяхан гарсан юм уу" гэхэд би ямар ч ухаангүйгээр "Тийм" гээд хэлчихлээ.
Миний тархинд юу л болоод байна даа.
"Бодвол жүжигчин болох чиний мөрөөдөл байсан байх"
"Мэдээж хэрэг"
"Анхандаа бүгд тэгдэг л юм. Би ч гэсэн чам шиг мөрөөдөлдөө умбаж алдар нэрийг хамгаас хүсэж билээ. Харин хүссэн тэр зүйлээ авах тэр мөчид ханаж цадсан мэдрэмж бус өшөө илүү ихийг хүсэхээс өөр юу ч мэдэрдэггүй юм. Чамд гэж хэлэхэд шунал чинь эхлэхээс өмнө энэ бүгдийг зогсоосон дээр байх" хэмээн дөнгөж талдаа орж байсан тамхиа газар унагаан гишгээд зургийн талбай руу оров. Би ч их зүйл бодсонгүй араас нь явлаа.
Бид хоёрыг зургийн талбайд ирмэгц, найруулагч ажилчдыг байх ёстой байрлалуудыг нь эзлүүлээд зураг авалт үргэлжиллээ.
-
-
"Ахынхаа гарын амтыг мэдрэхийг хүсээ юу чи" хэмээн мөр лүү чичлэн хананд шахав.Үйлчлүүлэгч бол хаан, энэ бол чиний гол уриа
"Уучлаарай, би танд ердөө туслах гэсэн юм" харцаас нь айн аль болох нүүр тулахгүйг хичээн доош харав.
"Танд ии" гээд инээд алдаснаа
"Доожоогүй амьтан минь би чамд тийм хөгшин харагдаад байна уу" гээд Бэкхён-ийг цохиод унагаачих нь тэр.
Зураг авалтад зориулж хуурамч цохилт хийх ёстой байсан ч Чанёол хамаг хүчээрээ Бэкхён-ийг цохичихсон тул нүүр нь нилээн улайсан харагдана. Азаар найруулагч ч үүнийг анзаарч зураг авалтыг яаралтай зогсоов.
