Найз залуугаасаа салаад бараг хоёр долоо хоног болох гэж байгаа ч чи одоо хүртэл орондоо уйлаастай. Jeno чиний анхны хайр байсан. Тийм ч болохоор энэ үерхэл чиний хувьд маш нандин, яг л чихэр шиг байлаа. Чи үнэхээр Jeno-г тэгнэ гэж бодоогүй шүү дээ. Тэр бол их сургуульдаа хоккей шигшээ багт тоглодог, гайгүй нэр хүндтэй даруухан л залуу. Ерөнхийдөө чи л өөрөө анхнаасаа өнчин хайрлаж явсаар бурхны ивээл гэлтэй Jeno чам дээр хүрээд ирсэн юм. Өдөр болгон болзоонд дагуулж явна. Гэнэтийн сюприз. Чи бүр өөрийнхөө анхны удааг хүртэл түүнд өгсөн юм.
Ингээд жил гаран болзсоны эцэст сургуулийнхаа дотуур байрнаас гарч хамт байр хүртэл түрээслэж амьдардаг боллоо. Түүний найзууд та хоёрыг бараг л гэрлэсэн хосууд шиг хэмээн ярьдаг байлаа. Яагаад ч юм бүх зүйл төгс санагдана. Бүхэл өдрүүд аз жаргалтай, үүрд энэ хэвээрэ байх юм шиг. Чи ч үүнийг мэдэрсэн юм. Ямар нэг зүйл болохгүй байгааг. Тэр өдөр маш их цас орсон болохоор чи цагийн ажилдаа явалгүй өглөөний хичээлээ дуусгачихаад шууд гэртээ харьдаг өдөр байлаа. Тэр өдөр ч Jeno хичээлгүй. Чи түүнийг унтаж байгаа байхдаа, өглөөний цай хийж өгнө дөө хэмээн түүний нойрмог царайг дотроо төсөөлөн эгдүүрхэн гэртээ орж ирлээ. Гэртээ ороход танихгүй эмэгтэй хүний гутал байлаа. Тэр үед л чи мэдсэн юм. Дотор чинь пал хийгээд л явлаа. Арай ч үгүй байлгүй дээ хэмээн горьдлого тавин гэртээ ороход унтлагын өрөөнөөс хана цохих орны чимээ, эмэгтэй хүний гиншин, орь дуу тавих сонсогдож байв. Чи түүнийг мөн гэдгийг мэдэж байсан ч үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаж хэзээ салахгүй мэтээр бодож ирсэн анхны хайр чинь орон дээр чинь өөр эмэгтэйтэй хийж байр нь тэр. Зүрх чинь ийш тийш урагдах шиг л болж, гарандаа барьсан тортой хүнсээ унагаан гэрээсээ хар хурдаараа гүйн гарлаа.
Тэр өдрөөс хойш сургуульдаа ч явахгүй гэртээ ч харилгүй сайн найзындаа хоног төөрүүлж байлаа. Jeno чам руу зөндөө залган мессеж үлдээн уулзахыг хүссэнээ хэлнэ. Уулзаж учраад ярилцлаа гээд яах юм. Уучлаарай хайраа би харин өөр эмэгтэйд сэтгэлтэй болоод гэртээ авчираад унтчихлаа, намайг уучлаарай. Гэх юм уу? Сүүлдээ өөрийг нь тэр гэрт байгаа цагт чамайг ирэхгүйг мэдээд хувцасаа баглан түлхүүрээ найз Минад чинь өгөөд явсан гэсэн. Дараа нь сонсох нь ээ, найзтайгаа хамт амьдарч байгаа гэсэн. Хагас сарын дараа түлхүүрээ сажигнуулан гэртээ ирлээ. Явахдаа бүх зүйлийг цэвэрлэж цэгцлээд явсан байлаа. Муу өөдгүй амьтан. Зүгээр хаяаад л явна биз дээ. Өөрийгөө сайн хүн гэж харагдуулах гэсэн юм байхдаа. Унтлагын өрөө...Чи унтлагын өрөө лүүгээ зүглэн харлаа. Орон дээрээ унтах нь байтугаа орох хүсэл ч алга, бурхан минь. Тэр аймшигтэй өдөр дахин толгойд чинь буун чи газар сөгдөн уйлсаар гарлаа.
YOU ARE READING
Let's sin together
FanfictionRenjun-ий +18 oneshot-ууд . . . !!! Анхааруулга/TW !!! Huang Renjun нь 2000 оных бөгөөд 2019 онд аль хэдийн насанд хүрсэн юм. Хэрэв та +18 бичвэртэй асуудалтай, уншмааргүй байвал алгасахыг зөвлөж байна. Баярлалаа.