Chapter 7: Хэсэгхэн зуур тэвчье!

1K 120 0
                                    

Сэлиагийн талаас:

Миний нандигнан хайрладаг нэгнийг ингэж гомдоож байхдаа тэр охин юу боддог бол? Өөрөөсөө хүртэл харамладаг үнэ цэнтэй хүнийг минь хажуудаа байлгаж байгаагаа мэддэг болов уу? Тэр охин...

Түүний харцанд хурсан шаналал намайг хангалттай гуниглуулж байна. Болдог сон бол "Чамайг шархлуулаад байгаа тэр охиноо зүгээр л мартаад миний дэргэд бай!" гээд хэлчихмээр санагдаж байна. Гэвч Чанёол чин сэтгэлээсээ түүнд хайртай. Миний хэзээ ч өөрчилж чадахгүй үнэн...

Түүний найз охин өөртэй нь уулзахгүй гэсэн хэр нь өөр 3н залуутай хамт байсан тухай, найзууд нь түүнд "сал" гэж зөвлөсөн тухай надад ярьсан юм. Чанёол түүнд үнэхээр хайртай юм. Тэр харилцаагаа авч үлдэхийг туйлын их хүсэж байгаа гэдэг нь үг бүрнээс нь мэдрэгдэж байна. Би зүгээр л чимээгүй сонссон. Ямар эмэгтэй хайртай хүнийхээ өөр нэгнийг гэх сэтгэлийн үгийг нь тэр хүнээсээ сонсоод үг хэлж чадах вэ дээ?

Надад үнэхээр юу ч бодогдохгүй байна. Бас би юу ч мэдрэхгүй байна. Миний сүнс магадгүй биеэ орхиод явчихсан байх гэмээр. Түүний зүг харвал нүдэнд нь бага зэргийн нулимс мэлтэлзэнэ. Би одоо яг яах ёстой юм бэ? Түүнээсээ сал гэж хэлэх үү? Түүнд тэгэж хэлээд түүнийг шархлуулсан хүмүүсийн нэг болох хэрэг үү?

Миний хэзээ ч хийж чадахгүй ганц зүйл... Түүний гунигтай байгааг харах...

Нэг мэдсэн манай байрны гадаа бараг ирчихэж. "Би хэн нэгэнтэй ярилцахыг хүссэн зүйлсээ бүгдийг нь чамд хэлж байж болох уу?" хэмээн горьдлого тээсэн харцаар тэр надруу харж байна. Сэтгэлээ чангалж байгаад "Чиний яриаг сонсоход Лиа чамд хайртай юм байна аа. Чамаас өшөө илүү хайр халамж хүсээд байгаа юм болов уу? Би Лиаг сайн мэдэхгүй болохоор чамд зөвлөгөө өгч чадахгүй юм байна. Битгий урвайгаад бай. Бүтэх ёстой харилцаа бүтэж л таараа. Заза. Манай гадаа ирчихэж. Орлоо шүү. Баяртай" гэж нэг амьсгаагаар хэлчихээд орц луу гаа хар хурдаараа гүйлээ. Гэр лүүгээ орж ирээд шууд л өрөөндөө ороод хаалгаа түгжив. Гэрийн хувцасаа сольж өмсөөд зүгээр л хөнжилдөө шурган хэвтэхээр шийдсэн юм.

Хэцүүхэн өдөр байлаа шүү. Зүгээр л унтчихъя. Юу ч бодмооргүй байна. Саяны бүгд зүүд байсан ч болоосой...

Чанёолын талаас:

...Тэр маш хурдан хэдэн өгүүлбэр хэлчихээд гүйчихлээ. Би ч үнэхээр тэнэг амьтан юм. Лиагийн талаар ярих биш түүнээс уучлалт гуйхыг хүссэн юм сан. Гэвч үнэхээр энэ асуудлаа ярих хүн надад түүнээс өөр алга. Цаашид ч ярилцахыг хүсэж байна. Зүгээр л намайг сонссон нь миний хувьд хангалттай. Удаан хугацаанд нуруундаа үүрч явсан зүйлээ аваад хаячихсан юм шиг л сэтгэл хөнгөрч байна.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now