Chapter 8: Намайг битгий хайрлаарай!

1K 120 3
                                    


Бүх зүйл эсрэгээрээ эргэж байна. Би ч галзуурсан байх аа. Өөрийнхөө хайртай нэгнийг өөр хүнийг ямар ихээр хайрлаж байгааг харсаар байгаа хэр нь яагаад холдож чадахгүй байгаа юм бэ?

Миний сэтгэл зүрхийг зөвхөн түүнд зориулаад хийчихсэн юм болов уу? Хаашаа ч зугтаж чадахгүйгээр... Нэг төрлийн шувууны тор шиг л...

________________________________

Анх удаа ангиараа хоногоор зугаалганд явахаар боллоо. Яг явахын өмнөх өдөр цас ороод, халтиргаа ихсэж, бараг л явахаа болих шахсан ч эцэст нь явахаар болсон юм. Их л хүйтэн байх нь хэмээн айж байсан ч үнэхээр нарлаг өдөр биднийг угтсанд бүгд л их баяртай байв.

Хотоос багахан зайтай амралтын газарт бид буудаллалаа. Эргэн тойрон цав цагаан цасаар хучигдчихсан, нарны хурц туяа цасыг гялтагануулах нь туйлын харц булаам.

Дулааханд жижигхээн горхи урсдаг бололтой. Хажуугаар нь маш урт шаттай чулуун зам байх ба мөн эргэн тойрон маш их гэрэлтүүлэг шиг юмнууд байлаа.

Бид өдрийг тэрүүхэн тэндээ л зугаатай өнгөрүүлсэн юм. Өөрсдөө хоолоо хийж идэн, цасаар байлдаад л...

Харин нар жаргаж эхлэхэд бүгд авчирсан шил шил юмаа гарган ууцгааж эхлэв. Би таамаглаж байсан ч ийм их гэж бодоогүй юм. Өрөөнүүдэд хуваагдаж ороод л ууцгааж байхад нь ганцаараа нэг өрөөнд ороод утсаа оролдон хэвтлээ. Архи тамхи бол хэзээд миний төрлийн зүйл биш гэдгийг би сайн мэднэ.

Хэсэг хугацааны дараа хэн нэгэн зөөлнөөр хаалга тогшив. Очин онгойлговол Чанёол зогсож байх аж. "Яасан?" хэмээн хөмсгөө өргөн асуухад "Хувцасаа өмсөөд гараад ир. Жоохон алхья." гэлээ. Би ч толгой дохиод куртикээ өмссөн болоод араас нь гарлаа.

Гадаа туйлын анир чимээгүй, амар амгалан бас үнэхээрийн үзэсгэлэнтэй байх ажээ. Өдөр хэдэн махир төмөр шиг харагдаж байсан гэрэлтүүлэгнүүд нь асаж уулга алдмаар үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

 Өдөр хэдэн махир төмөр шиг харагдаж байсан гэрэлтүүлэгнүүд нь асаж уулга алдмаар үзэсгэлэнтэй харагдаж байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now