Chapter 14: Зүрх нь зогсчихлоо...

856 97 3
                                    

"Би энэ хүүхдийн аав болж болох уу? Сэлиа"...

- Түүний энэ харц намайг цоолох нь. Би үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй нь.

Түүнд энэ их хариуцлагыг үүрүүлмээргүй байна...

Гэхдээ би ч бас хайрлаж, хайрлуулмаар байна... Жинхнээсээ...

Түүний нүд рүү ширтэх тусам энэ их сэтгэлийг нь би хэзээ ч дааж чадахгүй мэт санагдана. Нүд минь нулимсаар дүүрэх үед тэвчиж чадсангүй. "Уучлаарай. Үнэхээр их уучлаарай. Сэүн аа..." хэмээн амандаа дахин дахин давтан хэлсээр доош харан уйлна. Түүний нүд рүү ахиж харж чадахгүй нь.

Сэүн намайг тэврэн "Намайг уучлаарай. Би хэтэрхий яаруулсан бололтой. Дараа нь хариулахад болно." хэмээн тайвшруулах мэт мөрөн дээр минь зөөлөн товшиж байв. "Үгүй ээ. Би чадахгүй." хэмээн нулимсаа арчин өршөөл эрэх мэт шивнэхэд Сэүн чихээ даран уртаар амьсгаа аваад "Дараа нь... Сэлиа. Дараа нь..." гэдгээс өөр зүйл хэлэлгүй гэрээс гаран явсан юм.

Өрөөнд миний нусаа татан уйлах чимээнээс өөр юу ч үл сонсогдоно... Хэтэрхий удаан уйлсанаас болоод хоолой хатаж эхлэхэд л би гэдэг хүн сая нэг ухаан орох шиг болов. Нулимсаа арчин, гэдэсэн дэх хүүхдээ бодон уйлж болохгүй гэдгийг өөртөө дахин дахин сануулж байлаа.

"Өөдгүй хүүхэн юмаа Сэлиа чи. Ийм сайн залууг шархлуулж л байдаг... Гэхдээ би үнэхээр яачихсан юм бэ?... Түүнийг үзэн ядсаар хэдийн мартчихсан гэж бодсон шүү дээ... Гэтэл "Хайртай." гэх ганцхан үгийг сонсох төдийд тэр бүх зүүд шиг дурсамжууд эргээд нисээд ирсэн... Пак Чанёол би чамайг мартаагүй бололтой... Харин үзэн ядалт эсвэл хайр, аль нь болохыг үнэхээр хэлж мэдэхгүй нь...

Өөрийнхөө сэтгэлийг ч бүрэн мэдэхгүй байж чамаар хайрлуулж чадахгүй бололтой... У Сэүн...

Миний эрэгтэй хүнд итгэх итгэл дуусчихсан юм шиг байна. Ахиж эр хүнд найдмааргүй байна... Тэр хүн нь хэдий Сэүн байсан ч...

***

Сэүнийг тэгэж гарсанаас хойш 7 цаг өнгөрч, цагийн зүү хэдийн шөнийн 1 цагийг заажээ. Сэүн одоог хүртэл гэртээ ирээгүй учир миний нойр хүрэхгүй орон дээрээ дэмий л баахан хөрвөөлөө.

Удалгүй хаалганы түгжээ дуугаран хүн орж ирэх чимээ гарав. Би халаадаа өмсөн үүд хэсэг рүү очлоо. Сэүн согтуу байв. Намайг харсанаа хүзүүгээр тэврэн аваад "Сэлиа~аа, Сэлиа~аааа..." хэмээн нэрийг минь зогсолтгүйгээр дуудсаар байв. Би түүнийг дагуулан өрөө рүү нь аваачин хэвтүүллээ.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now