Chapter 15: Үнэн

808 100 8
                                    

Онгоцны буудал дээр буучихаад хаашаа явахаа мэдэхгүй эргэн тойрноо тойруулан харна. Овоо удаан хайсны эцэст гарах хэсгийн тэмдэглэгээг нэг юм олж харан чемоданаа чирэн тийш зүглэлээ. Гадагш гарч ирэхэд тийм ч чийглэг бус хуурай агаар намайг угтсан юм. Канад...

Такси барих санаатай таксины зогсоолыг чиглэн алхаж байхад гэнэт эмэгтэй хүний хашгирах чимээ тэрүүгээр нэг хадав. Гартаа цаасны хутганы ир барьчихсан эмэгтэй "Би явна. Намайг явуул. Явуулахгүй бол би энд үхнэ шүү." хэмээн хашхиран судсаа ханах гэсэн мэт цаасны хутгаа бугуйн дээрээ барина. Цаасны хутгаа хэтэрхий чанга барьсанаас нь болоод аль хэдийн нөгөө гарынх нь алганаас цус урсах аж. 50-иад насны эрэгтэй эмэгтэй хоёр өнөөх бүсгүйг тайвшруулах гэж хамаг чадлаараа хичээх ч амжилт олсонгүй. Бүсгүй хурдлан ирж буй автобусыг хараад шууд л зам руу гүйчихэв... Би хамаг хурдаараа гүйж очин түүнийг татаж авсан юм. Энэ бүгд маш хурдан болж өнгөрсөн... Тэр эмэгтэй цочролд орон тэр дороо л ухаан алдчихсан... Азаар тэнд байсан хүмүүс түргэн тусламж дуудсан байсан бөгөөд түргэн ч хурдан ирж түүнийг аван явсан юм.

***

2 долоо хоногийн дараа нэгэн танихгүй дугаараас дуудлага ирлээ. Онгоцны буудал дээр миний аварсан бүсгүйн аав нь гэж өөрийгөө танилцуулан надтай аль болох хурдан уулзах хүсэлтэй байгаагаа хэлэн, маргааш завтай эсэхийг маань асуусан юм.

Харин маргааш нь хичээл тараад уулзахад надад нэг санал тавьсан. Миний аварсан бүсгүй 3 сарын өмнө хайртай залуугийнхаа суусан онгоцыг агаарт дэлбэрэхийг нүдээр харсан бөгөөд түүнээс хойш сэтгэцийн эмгэгтэй болчихсон. Үргэлж найз залуугийнхаа араас нь явна гээд онгоцны буудал руу очиж, амиа хорлох гэж оролдож байгаа гэсэн. Түүний аавын хэлснээр одоо тэр бүсгүй намайг найз залуугаа гэж бодчихсон хайгаад байгаа бөгөөд би найз залуутай нь төстэй юм байх. Хамгийн өрөвдөлтэй нь бүсгүй ходоодны хорт хавдартай ба түүнд амьдрах урт хугацаа үлдээгүй гэсэн. Тиймээс түүний амьдралын сүүлийн хэдэн сарыг нь жаргалтай өнгөрүүлэхэд туслаач гэж надаас гуйсан юм. Хариуд нь хангалттай төлнө гэсэн...

Эмч болох гэж байгаа миний хувьд хэн нэгнийг амиа хорлог гээд орхино гэдэг хэзээ ч байж боломгүй зүйл шиг санагдсан учраас би зөвшөөрчихсөн. Бас санал болгосон мөнгө нь Сэлиатайгаа хамтдаа амьдрах жижиг байр худалдан авахад хангалттай хүрэхээр байсан юм.

Тэр бүсгүйг Молли гэдэг бөгөөд надаас 4 эгч. Хайртай хүнээ алдсанаасаа хойш эрүүл ухаанаа бүр мөсөн алдчихсан учраас эмнэлэгт эмчийн хяналтанд байгаа. Би 2 хоногтоо нэг удаа очиж уулзан, гадуур хамт салхилна. Хүсвэл чат бичиж, хамт хооллож, унтах хүртэл нь хажууд нь байдаг байв. Ер нь хуурамч найз залуугийн дүр эсгэнэ. Сэлиад энэ тухай хэлэх гэсэн боловч санааг нь зовох вий гэж айсан учраас нууцлахаар шийдсэн юм.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now