0. Эхлэл нь.

1.1K 139 24
                                    

"Эээ, багшаа. Та хоёрхон хувь нэмчих л дээ."

"Үгүй гэсэн бол үгүй. Чамд 100% авах ч боломж байсан, харин чи тэр боломжоо ашиглалгүй 68% гарахыг сонгосон. Энэ миний биш чиний алдаа байхад би яагаад чамайг харж үзэх ёстой гэж? Чи өнгөрсөн улиралд ч гэсэн миний хичээл дээр тааруухан үнэлгээ авсан байх аа? Алдаанаасаа юм сурдаггүй юм уу?"

"Гэхдээ, багшаа..."

"Өөр ярих юм байхгүй бол гар даа, Ким Хэми."

Хэми гэх сурагч их л ууртайхан багшийн өрөөнөөс гарч явлаа. Хэмиг гарч ирэхийг хүлээж байсан хоёр найз нь түүнрүү их л горьдонгуй харах боловч царайнаас нь л ямар хариулт хэлэх нь тодорхой

"Муу гахай." хэмээн Хэми амандаа үглэчихээд хоёр найзыгаа ардаа үлдээн их л ууртай мөн хурдан алхсаар одлоо. Хэрвээ Хэмиг дүнгээ нэмүүлж чадвал араас нь орж дүн гуйх гэж байсан хоёр найзынх нь санаа талаар болов бололтой.

Хоёр найз нь Хэмиг дагасаар сургуулийн арын талбай дахь сандал дээр ирэн сууцгаалаа.

"Энэ багш улирал болгонд сурагч бүрт асуудал тарьж байх юм аа."

"Яаж ийгээд зайлуулчих юмсан."

Хэми гэнэтхэн зальтай инээмсэглэл тодруулан "Хэрвээ багш хүн сурагчтайгаа учир ургуулвал ёс зүйн хороо хуралдаж шууд ажлаас нь хална. Хэрвээ ноцтой хэрэг болвол багшлах эрхийг нь хасч бүр ял ч үүрч мэднэ шүү дээ."

"Чи тэгээд яах гэж байгаа юм?"

Хэми өөртэй итгэлтэйхэн босч зогсон юбкаа янзлаад "Багшийг урхидах болно." гэх нь тэр.

—————————

A/N: Бүгдээрээ сайн уу? Сайн сууцгааж байсан биз дээ? Амласан ёсоороо би хичээлээ дуусчихаад эргээд ирж байна. Энэ зуныг аль болох хөгжилтэй өнгөрөөх болно оо. Мөн драфтан доторх өгүүллэгүүдээ ч оруулна.

Ямартай ч драфтанд байгаа нэг өгүүллэгээсээ та нартай хуваалцаж байна. Кёнсүүтэй өгүүллэг бичихийг мөн ч удаан хүлээсэн дээ ♥️

"Багш аа, надтай болзооч?" | dksWhere stories live. Discover now