'Тэр бол ТАМ'...
"Юу уншиж байгаа юм?"
Тэминийг номын санд ороход Женн ямар нэгэн номыг ихэд сонирхон уншиж байсанд түүнээс ийн асуув.
"Бурхан минь!"
Женн цочсондоо өнөөх номоо газар унагаачих нь тэр.
"Та нар хүний ардаас гэтэх зуршилтай юм уу?"
"Чи байнга гэм хийж явдаг юм уу? Яагаад дандаа цочиж байдаг юм?"
Асуултыг нь асуултаар хариулсанд Женний дургуй хүрч байв.
"Ингэхэд...та нар өөрсдийгөө их сайхнаар магтаж бичих юмаа. Эзэн чинь үүнд урамшаад өөрийгөө хэт их юманд бодчихдог бололтой."
"Жэхёний тухай ярихдаа амаа мэдэж бай! Тэглээ ч энэ ном аль 1800-аад оны эхээр бичигдсэн ном. Хуучирсан хавтаснаас нь мэдэгдэхгүй байна уу?"
Тэмин газар хэвтэх номыг аваад, хавтсанд нь наалдсан тоосыг гараараа арчин "Тэгэхээр чи энэ хэсгийг уншжээ? Гэхдээ яагаад үүнийг Жэхён гэж бодоов?"
"Юу гэсэн үг юм? Та нарын хувьд Жэхён эзэн чинь биш гэж үү? Түрүүн хоолны өрөөнд болсон явдлаас хараад энийг Жэхён мөн гэж дүгнэсэн юм."
Тэмин хөнгөхөн инээд алдаад "Харамсалтай нь чи буруу дүгнэсэн байна. Энд бичсэн ТАМ бол Жэхён биш. Тэр Жэхёноос ч илүү аймшигтай нэгэн."
Тэр цонх руу очин зогсоод, Женнийг гараараа өөр лүүгээ ирэхийг дохив.
"Энэ доор байгаа тоолж баршгүй мангаснуудыг харж байна уу? Тэр эднийг бүтээсэн, Жэхён биш. Тэр эдний хувьд ээж нь л гэсэн үг."
Тэминий хэлсэн үгс Женний инээдийг хүргэж байлаа.
"Та нар ч бас мангас биздээ? Удахгүй дэлхийг тэр чигт нь устгах тухай инээлдэн ярьдаг. Та нар энэ дор байгаа хэдээсээ ямар ялгаатай гэж?"
"Тийм дээ, гэхдээ өөр нь ч өөр шүү. Бас шудрагаар хэлчихэд чи ч ялгаагүй! Битгий дээр дүр эсгэ. Чи бүр дор ч байж магадгүй юм."
"Тэгээд тэр ялгаагаа хэл л дээ. Зүгээр л хүмүүсийг урт хоёр соёогоороо хазаад ийм болгочихсон юм шиг л байна."
Тэмин нүднийхээ булангаар түүн рүү хальтхан харчихаад "Гаднах төрхийг нь хараад гадарлаж байгаа гэж бодсон юмсан. Хүн биш, хүний цогцосноос бий болсон араатнууд. Вонугийн бүтээсэн хорны туслалцаа ч бас байгаа. Алхаж, хөдөлж, харж, сонсож байгаа ч амьсгалж, өсч, үржиж, амьдарч чадахгүй. Зөвхөн ТЭР-ний тушаалыг л дагадаг алуурчин роботууд. Зүрх, тархи юу ч үгүй хоосон биенүүд."
YOU ARE READING
(ЦСС Season2) Vampire Kingdom |COMPLETE|
Fantasía"Би бүгдийг нэг дор мэдэрдэг. Би чамайг нэг хазаад л амандаа бяслаг шиг оруулна. Би чиний үнэрийг үнэрлэж, өнгөөр чинь таашаана. Бас чамайг дарсанаас илүү амтлах болно." Миний чамд зориулж дуулах дуу таалагдаж байна уу?