Chapter 19: Захиа

829 101 4
                                    

Чэёоныг тэвэрсэн чигтээ суугаагаараа унтчихаж. Нар өрөөг гэрэлтүүлж эхлэхэд л сая сэрлээ. Чэёон бөх гэгч нь унтаж байна. Оронд нь хэвтүүлчихээд үүдний өрөөнд очлоо. Өчигдөр түүнийг харсан маань зүүд шиг санагдана. Энэ хаалганы цаана тэр зогсож байсан. Тэгээд орж ирээд намайг тэвэрсэн...

Хаалга руу ширтэн бодол болон зогсож байтал түлхүүр хийн эргүүлэх чимээ гарлаа. Би сандран угаалгын өрөө лүү гүйн ороод хаалганы завсраар ажиглав. Сэүн үс нь арзайчихсан, шартчихсан байртай хүнд хүнд алхсаар орж ирлээ. Би түүнийг гэдгийг мэдээд арай тайвшран түүн дээр очихоор өрөөнөөс гарав.

"Хаана хоносон юм? Уусан юм уу?"

- "Жоохон л ... Явчихсан юм уу?" гээд нүдээрээ эргэн тойрныг тойруулан харлаа.

"Хэн?"

- "Чанёол..."

"Чи тэрэнд хэлсэн юм уу?"

Сэүн толгой дохиод "Тэгээд?" гэх харцаар харах ажээ. Би хэсэг чимээгүй зогсож байгаад түүн лүү харан "Хамт ганц хундага юм уух уу?" гэж асуулаа.

Тэр их гайхсан харцаар харж байгаад "За би аваад ирье!" хэмээн гараад явав. Харин би даруулга болчих зүйлсийг бэлдлээ. Удалгүй Сэүн 6 лаазтай пиво барьчихсан орж ирэв.

Бид 2 жижигхэн ширээнийхээ хоёр талд суугаад ууж эхэллээ. Амьдралдаа анх удаа уусан маань тэр клубд байсан билээ. Тийм болохоор л Сэүн тэгж гайхсан байх.

Эхэндээ гашуун байсан ч сүүлдээ дасчихав.

"Чи яагаад хэлсэн юм?"

- Зүгээр л... Тэгээд юу болсон юм?"

"Чанёол намайг санасан гэсэн... Буруу ойлголт... Залруулж чадна гэсэн... Би гэхдээ түүнийг сонсоогүй...

Би түүнийг 4 жил хайрласан. Урт хугацаа шүү. 4 жилийн турш миний хайрыг үл тоомсорлосон хүн гэнэт л нэг өдөр "Надад хайртай!" гэсэн. Надаас өөр хүн байхгүй гэсэн. Би тэр үгэнд нь итгээд тэнэг хүн шиг л анхны гэсэн бүхнээ өгчихсөн. Гэхдээ тэр бүгд 4 жилийн хугацаанд биш, ердөө 7 хоногийн дотор л болсон. Би хэсэгхэн зуурын жаргал гэдгийг даанч мэдээгүй. Бид ирээдүйнхээ талаар маш урт төлөвлөгөө гаргасан. Бас л ганц шөнийн дотор... Тэгээд тэр явсан. Гэтэл тэр ганцхан сар өнгөрөхөд өөр эмэгтэйтэй болчихсон байсан. Би юунд тэгтлээ итгэсэн юм бол?

Би тэрний хувьд зүгээр л очих газаргүй болсон үедээ л сая нэг санаж очдог газар шиг нь хүн.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now