"Хэрвээ чи энгийн бус адал явдалтай амьдралыг хүсдэг бол...
Энэ бол хамгийн том тэнэглэл!""Ча Инү!Чи наанаа зогсохгүй юу!" хэмээн намайг орилон бахирхад Инү инээмсэглэн хэлээ гаргаад ахиад л дээш тоологдошгүй шатруу гүйлээ.
Хэрвээ би чамайг өнөөдөр барьж чадахгүй бол өөрийнхөө үсийг хусна гэж мэд!
Сургуулиас гаран тэвчээргүй түүнийг удахгүй гараад ирнэ гэж найдаад хаалганы ард нуугдаж байтал толгой дээр минь сүү асгарчихна тэр.
"Аххх юу вэ?" гэсээр би үсээ сэгсрэн дээш харвал хаалганы дээхэн талд байдаг ангийн цонхон дээр байсан сүү асгарсан бололтой.Сэрүүхэн уур амьсгалд үс минь сүүтэйгээ хамт хөлдөж эхлэхэд би Инү-г хараан түүнийг гарч ирэхийг бараадна.
"Яанаа зүгээр үү?" хэмээн дээд талын цонхноос сонсогдоход би "Уг нь би төрөлхийн хар үстэй ч ингээд цагаан болгоод өгсөнд баярлалаа би зүгээр" хэмээгээд хаалганы тэндээс гарч ирэх Инү рүү очин нурууруу нь алгадлаа.
"ЯА!!ӨВДӨЖ БАЙНА ШТЭЭ!" хэмээн Инү нуруугаа барих бол би түүний булааж зугтаасан өөрийн цүнхээ үүрээд "Цамцаа өгч бай"
Инү том нүдлээд "Би энэ хүйтэнд тэгээд яах юм!?"
Би чангаар инээсэн ч хормын төдийд хувиралгүй царайлаад "Өг!"
Инү өхөөрдөм царай гаргах гэсэн ч харамсалтай нь түүний царайнаас анх уулзсанаасаа 3 хоногийн дараа л уйдчихсан тул миний шийдвэр огт өөрчлөгдөхгүй.
Инү надад цамцаа өгсөн ч өөрөө цүнхнээсээ өөр нэг цамц гаргаад өмсчихөв.
Би"ПШШШ!Ингэж хувцсаа авч яваад байвал хүмүүс чамайг аль нэг спортийн тэнхимийнх гэж бодох нь байна"
Инү инээмсэглээд "Тэгж бодвол харин ч сайн биз.3дугаар курсийн залуухан,халуухан,эрүүл чийрэг Инү убба гээд л..." тэр тэнгэр лүү харан инээмсэглэж эхлэхэд би түүнийг ярьсан бүхнээ төсөөлж байгааг мэдээд толгой сэгсрэн автобусны буудал руу алхаж эхлэлээ.
Араас Инү ирэхгүй байгааг бодоход тэр бараг л сайн охинтойгоо үерхэж байна гэж төсөөлж байгаа бололтой.
Автобус ч ирж Инү-г дуудах гэсэн ч тэрээр өөрийн тэнхимын найзуудтай нийлсэн байх ба над руу харж даллачихаад эргэн алхлаа.
Автобусанд хүнгүй байх ба энэ цагаар яагаад хүнгүй байгааг ойлгоогүй ч хамгийн дуртай суудалдаа суугаад цонхоор ширтэн явна...
Бага зэрэг зүүрмэглэсэн би бүрэн сэргэхэд урд хавьцаа хоёр гурван хүмүүс суух ба хажууд минь хоёр сарнай байх нь тэр.
Яг л намайг өөртөө уусгах мэт татах тэр хоёр сарнайн өнгө ижил байсангүй.
•~Улаан бас хар~•
Уг нь ингэж болохгүй байсан юм...
Би тэдгээр сарнайнуудыг гартаа барин гэрийнхээ ойр орших буудал дээр буулаа.
Гараас минь улам л бэхлэгдэх мэт мэдрэгдэх тэдгээр сарнайг...би
Хүн байх чинээ огт төсөөлөөгүй явсан юм...Author's note:. •~phosphenes~•
⚜️Нүдээ нухлах үед чинь үзэгдээд л өнгөрдөг тэрхүү одод шиг...
Түрхэн зуур ч болтугай төсөөллийг чинь чимье...⚜️
YOU ARE READING
One •r two [YJW|JJK]
FanfictionНэг эсвэл хоёр?Чи алийг нь ч сонгосон хамаарахгүйгээр сонгогдсон сарнайн нэг хэсэг болно.Сарнай хатах тэр өдөр чиний зүүдний төгсгөл ирж...ахин хэзээ ч чи сарнайн эзнийг харахгүйгээр энгийн уйтгартай амьдрал руугаа шилжинэ. Энэ яг л хэсэгхэн тоглогд...