Хараал идсэн энэ амьдрал хэзээ ч бидний төсөөлсөнөөр явагддаггүй.
"Хурдан ирээрэй!" гэж хэлсэн түүний минь хоолой чихэнд цуурайтна. Хаалгаар гаран явахаасаа өмнө харсан түүний минь инээмсэглэл... Үнсээд үлдээсэн бяцхан охин минь...
Уйлж байгаа болов уу? Аавыгаа сандаргаж байгаа болов уу?...
Хэдэн цагийн турш уйлсаар нулимс минь бүр ширгэчихэж... "Болоод өнгөрсөн үйл явдлууд, аав гэх хүний хэлсэн тэр хэрцгий үгс, одоо ингээд хүлээтэй сууж байгаа минь зүүд байгаасай. Нүдээ аниад инээхэд хайртай түүний минь амарлингуй унтах төрх, охины минь бөх гэгч нь нойрсох царай угтаасай билээ." гэх бодолд дарагдана...
Гэвч бодит байдал нүүрэн дундуур минь дэвсэн авсан юм.
Тэр өрөөнөөс гарч болох бүхий л аргыг хайж байлаа. Хөл гарыг минь хэтэрхий чангаар уясанаас болоод босч зогсох хүртэл тун хэцүү байв. Дахин дахин оролдсоны эцэст дээш босож, бага багаар үсэрсээр цонхон дээр очлоо. Хөшгийг хойшлуулан гадаах орчныг харвал нар хэдийн хэвийж 4,5 цаг орчим болж байх шиг байв.
Орчин тойрон маань үзэсгэлэнтэй харагддаг гээд 8 давхарт амьдардагтаа их дуртай байдаг байсан юм сан. Гэвч одоо 8 гэдэг тоо аймшигтай санагдаж байна. Цонхыг хагалаад үсэрлээ гэж бодоход би амьд үлдэхгүй. Зол завшаанаар амьсгаатай үлдлээ ч тахир дутуу амьтан болно гэдгээ би хамгийн сайн мэдэж байсан юм.
Зүгээр л өнчин хайрандаа шаналсан 17 настай сэтгэл гутралдаа залгиулсан Сэлиа хэвээр байсан бол би энэ мөчид эргэлзэхгүйгээр энэ цонхоор үсрэх байсан. Гэвч одоо надад алдах зүйл хэтэрхий их байна. Тийм учраас би аминдаа хайртай байх хэрэгтэй бололтой.
Тэдэнтэйгээ уулзах хүртлээ...
Энэ өрөөний хаалгаар гарч, том өрөөгөөр дамжин орц руугаа гарахаас өөр сонголт надад байхгүй юм шив. Гэвч энэ өрөөг түгжчихсэн.
"Сайн байна уу? Захирал аа." гэх аавын бялдуучилсан хоолой нөгөө өрөөнөөс гарахад би хаалга руу дөхөн очлоо. Түүний яриаг сонсохын тулд чихээ хаалганд наав.
"... Тийм ээ. Тийм. Охин маань эргээд ирсэн. Өнөө оройн онгоцоор очих болно...
Тэдний хуримыг ойрын хугацаанд даруухнаар хийхэд болно байх. Гэхдээ нөлөө бүхий компаниудын захирал, өв залгамжлагчдыг урин Ву болон Кан гэр бүлүүд эв найрамдалаа хэвээр хадгалж байгаа гэдгийг харуулах нь зүйтэй. Тэгж байж л тэд ахиж бидний бизнесд хошуу дүрж, саад учруулахгүй шүү дээ... Тийм биш гэж үү?...
YOU ARE READING
- LOSER or LOVER - /Completed/
RomanceДүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саад давааг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гол үйл явдал: Кан Сэлиа бол 4 жилийн турш ангийн...