Хайр хэзээ ч хангалттай байдаггүй.
Харанхуй хонгилыг гэрэлтүүлж байсан цор ганц гэрэл унтарчихсан. Хаашаа явахаа үл мэдэн, эцэс төгсгөлгүй хонгил дотор төөрөн будилна. Гарах гарц байгаа эсэхийг мэдэхгүй. Цаг хугацаа гээч хэдийн хөсөр хаяагдчихсан учир энд зөвхөн түнэр харанхуй л ноёлох аж.
***
Би шийтгүүлж байгаа бололтой. Зүгээр л хэсэгхэн хугацаанд хэтэрхий их жаргалдаа нүдээ сохлуулчихсан байж. Сэлиа миний яриа болгоныг сонсож эхэлсэн тэр үеэс л би өөрийнхөө хэн гэдгийг мартчихсан.
Амжилттай, кареертай бас хангалттай том болох хүртлээ эмэгтэй хүнийг хажуудаа байлгахгүй гэх дүрэмтэй Пак Чанёол. Аав шигээ эр хүн байхгүй гэж өөртөө амлаж байсан Пак Чанёол. Хэн нэгэн эмэгтэйг өөрөөсөө болж зовоохыг хүсдэггүй байсан Пак Чанёол. Тэдгээр амлалтаараа өөртөө шорон барьчихсан Пак Чанёол.
Би ийм л нэгэн байсан.
Тийм хэвээрээ л байсан бол одоо илүү дээр байх байж... Бүгдээс зугтдаг. Ирээдүйд гэж хойшлуулдаг. Аймхай бас хулчгар...
Хэрвээ би тэр шөнө Сэлиаг хайж тэр клуб руу очоогүй байсан бол...
"Өөрөө уумаар санагдаад уусан юм. Чамд ямар хамаатай юм?" гээд нүдэндээ нулимстай түрүүлээд алхахад нь сэтгэлээ хориглоод араас нь очиж тэврээгүй байсан бол...
Хайртай гэдгээ хэлээгүй байсан бол...
Тэр шөнө зүгээр л гэрт нь хүргээд өгчихсөн бол...
Жунины гэр лүү дагуулж очоогүй байсан бол...
Тэр шөнө Сэлиа намайг зөвшөөрөөгүй байсан бол...
Эсвэл бүр анхнаасаа Сэлиа гэх эмэгтэй миний амьдралд байгаагүй бол...
Бүх зүйл яг л өмнөх шигээ хэвийн байх байсан байх. Хулчгар, зугтахаас өөрийг хийдэггүй Пак Чанёол хэвээрээ.
Гэвч тэр Пак Чанёолыг бас түүний бүтээсэн шоронг нь тэр чигт нь тархинаас минь мартуулж чадсан эмэгтэй Кан Сэлиа.
Түүний хажууд байх үедээ би тэр өөрийгөө мартчихдаг. Үргэлж л жаргалтай байсан юм шиг. Түүний нүүрэн дээр тодрох инээмсэглэл бүр зүрхийг минь тэтгэж, намайг дотроос минь нахиалуулж байсан. Би өөрийгөө цаг минут, хором мөч бүрт ямар азтай болохыг л мэдэрч байсан. Энэ хоёр эмэгтэйг инээлгэж байгаадаа, жаргалтай байлгаж чадаж байгаадаа өөрөөрөө бахархаж байсан. Би аав шигээ эмэгтэй хүнийг зовоодоггүй юм байна. Би хэн нэгнийг өвтгөдөггүй юм байна.
Би бага багаар өөртөө итгэлтэй нэгэн болж эхэлсэн.
Би ганцаараа амжилтанд хүрэх гэж хичээх хэрэггүй юм байна. Кареертай болох хүртлээ хүлээх хэрэггүй юм байна. Энэ эмэгтэй л надтай хамт байхад би тэр бүгдийг ядах юмгүй хийчих юм байна. Бие биенээ дэргэдээс нь дэмжиж хамтдаа бүтээсэн амьдрал л хамгийн сайхан нь юм байна гэдгийг би ойлгосон.
Тэгээд л өрөвдөлтэй, аймхай тэр Пак Чанёолыг ой санамжнаасаа устгачихсан байсан бололтой.
Сэлиаг явсан гэдгийг мэдсэн тэр өдөр би тэдгээр аймшигтай мэдрэмжүүд одоо ч тархины минь нэг хэсэгт оршсоор байсан гэдгийг олж мэдсэн юм. Харин одоо... Тэд ил гарч ирсэн... Биеэр минь бага багаар тархан, яг л тахал шиг дотроос минь намайг бүхэлд нь устгаж байна...
Архи...
Намайг одоо тайтгаруулж байгаа цор ганц зүйл архи л байна. Уусаар... уусаар... уусаар...
Сэлиагийн царай нүдэнд харагдан галзуурчих шахна. Магадгүй хэдийн галзуурчихсан байх. Дуут шуудан илгээсэн утас руу залгасаар л... Гэвч авахгүй хэвээр... Тиймээс дуут шуудан үлдээж эхлэв.
Дуут шуудан 1:
Кан Сэлиа! Чи хаана байгаа юм?! Битгий тоглоод бай!! Хүрээд ир. Одоо нуугдаж тоглохоо больцгооё!Дуут шуудан 2:
Санаад байна. Үнэхээр их санаад байна. Эргээд ирээч гуйя. Сэлиа...
Дуут шуудан 3:
Сэлиа~аа. Би хар дараад байх шиг байна. Ирээд намайг сэрээгээд өгөөч. "Одоо зүгээр дээ" гээд уруулыг минь үнсээд тэврээч.
Дуут шуудан 4:
Би хар дарсаар л байгаа бололтой. Чи ирээгүй хэвээр байна. Миний хар дарсан зүүдэнд чи өөр хэн нэгэнтэй гэрлэчихсэн учраас намайг орхиод явчихсан. Би үнэхээр юуг ч ойлгохгүй байна. Чи надад хайртай гэсэн шүү дээ. Тэгээд яагаад өөр хүнтэй гэрлэж байгаа юм? Худлаа биз дээ.
Энэ хар дарсан зүүд хурдхан шиг дуусаасай.
Дуут шуудан 5:
Би хар дараагүй бололтой. Чи ирэхгүй юм шиг байна. Жинхнээсээ намайг хаячихаж!
Дуут шуудан 6:
Сэлиа. Чи мэдэх үү? Би чамгүйгээр амьдарч чадахгүй гэдгийг. Одоо чи дэргэд минь байхгүй учраас амьсгал минь боогдож, хорвоо бүхэлдээ харанхуйлж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам чамайг эргэж ирнэ гэх найдвар минь тасарч байна. Би одоо яах вэ? Ширээн дээр байх цаасны хутга түрүүнээс хойш сонирхлыг минь татаад байх юм... Тэд үнэхээр хурц иртэй бололтой. Хэрвээ би өөрийгөө зүсвэл энэ хар дарсан зүүднээс сэрж чадах болов уу?...
Зүгээр л оролдоод үзье... Тийм ээ...
Дийд...
-Calico-
YOU ARE READING
- LOSER or LOVER - /Completed/
RomanceДүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саад давааг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гол үйл явдал: Кан Сэлиа бол 4 жилийн турш ангийн...