Chapter 30: Туслаарай!!

516 63 4
                                    

Крис Ву...

Хүйтэн, хов хоосон ямар ч илэрхийлэмжгүй нүдээр өөдөөс минь цоо ширтэх аж. Би ч өөдөөс нь цоо ширтэнэ. Зарим шалтгаанаар тэр Чанёолтай төстэй харагдаж эхлэхэд би харцаа түүнээс буулгалаа.

"Танилцаач дээ. Эхнэр нөхөр болох улсууд байж." ... "Аан нээрээ хэдийнээ болчихсон." гээд Ву хөгшин жуумалзах үед дургүй минь хүрч байсан ч өөрийгөө барихын тулд урт амьсгаа авлаа.

"Кан Сэлиа." хэмээн хурдан хэлэхэд өнөөх хүйтэн царайтай залуу ч мөн адил "Ву Крис" хэмээн товчхон хариулав.

Гэнэт л Ву гэх хөгшин эр "Сэлиа үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Тийм биш гэж үү? Крис?" хэмээн хүү рүүгээ хандан хэллээ. Крис өөдөөс минь ахин харахад би бага зэрэг сандран, эвгүй байдлыг мэдэрсэн тул доош харав. Тэр ёжтойгоор инээх агаад "Тийм ээ." гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.

Хачин эвгүй байдлыг зөөгчид эвдэн орж ирээд урд минь маш олон төрлийн хоол өрж эхэллээ. Крисийн аав биднийг юм ярихгүй байгаатай эвлэрсэн бололтой ахиж яриа өдөлгүй бид чимээгүй хооллосон юм. Хоол идэх хүсэл огтхон ч төрөхгүй байсан учраас хүчээр ганц хоёр савхдлаа.

Хоолны дараа зөөгч нар гоёмсог хээ бүхий жижигхэн аяганд цай аягалж өгөв. Тун хурц үнэртэй байсан тул уусангүй амаа л хүргэлээ.

"Хор хийчихсэн гэж бодоо юу?" гэх Крисийн хоолой удаан үргэлжилсэн аниргүйг эвдэх нь тэр. Би төв царайгаа гарган "Харин л дээ." гээд өөдөөс нь харлаа. Бидний ширтэлт 15 секунд хэртэй үргэлжилсэн юм. Энэ удаа тэр эхэлж харцаа доошлуулав. Гэтэл хөгшин Ву чангаар инээд алдаад унасанд түүний зүг асуулт эрсэн нүдээр харлаа. Тэр инээдээ зогсоон "Чи таалагдаж байна." гээд ёжтойгоор жуумалзах үед бүхэл биеийн хүйтэн хөлс гарчих шиг л болов.

Энэ өвгөн үнэхээр таалагдахгүй байна.

"Хуримыг дараа сард хийх болно. Тэр хүртэл та хоёрыг хангалттай сайн дотносно гэж найдаж байна. Би түрүүлээд явлаа. Орой гэрт уулзъя." гээд инээд алдан өрөөг орхив.

Хөгшин өвгөний алхах чимээ бүдгэрсээр сонсогдохоо болиход өрөө анир чимээгүй боллоо. Бид өөд өөдөөсөө харан сууна.

Яаж ч дүр эсгэх гэж хичээсэн инээх гэдэг бол миний хувьд одоо боломжгүй зүйл. Би зүгээр л үзэн ядалт, хорсолоо мэдэгдүүлэхгүйг хичээж байсан юм.

Түүний царай хүйтэн хэвээр байх агаад хурц нүдээрээ цоо ширтэнэ. Би удалгүй түүний харцнаас айж эхлэсэн тул ширтэхээ болин сонирхлыг минь татсан нэг зүйлийг асуухаар шийдлээ. "Солонгосоор их сайн ярих юм." гээд аягатай цай руугаа харлаа.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now