Chapter 37: Бохир

536 67 4
                                    

21 цагт ёслол дуусч бид 75 давхарт байрлах өрөөндөө ирлээ. Крис нааш цааш алхан утсаа байн байн шалгах агаад царай нь туйлын аймшигтай харагдана. Ямар нэгэн юм болсон бололтой. Би түүнээс надад гар утас авч өгөөч гэж гуймаар байгаа ч энэ нөхцөл байдалд чадахгүй нь бололтой. Тэр хэтэрхий ууртай байна.

Крис ширээн дээрээс шилтэй вискиг аван хундагалаад ууж эхлэв. Энэ эрэгтэйн асуудал надад хамаа байсангүй. Маргааш Чанёолтай уулзах мөчөө л хүлээж ядна. Ву гэр бүлийнхэний нүдэнд өртөхгүйгээр уулзаж чадах болов уу? Уулзаад түүнийгээ аюулд оруулчихгүй байгаа? Чэёон аюулгүй байгаа биз дээ? Крис Вугаас болоод Сэүнээс сонсож чадаагүй. Сайн байгаа гэж найдъя. Миний хөөрхөн охин...

Өчигдөр шөнө унтаагүй учраас нүд арган нойр хүрч эхэлсэн учир Крисийг үл тоон унтахаар хэвтлээ.



Гэтэл нойрон дунд хаалга хүчтэй савах чимээ гарах нь тэр. Өрөө харанхуй байсан тул хэн нэгэн харагдсангүй. Крисийг гарж дээ гэж бодон босч суугаад орны хажуугийн электрон цагийг асаан харахад шөнийн 2 цаг болж байлаа. Гэтэл үүд хэсгээс хөлийн чимээ гаран хэн нэгэн ор луу зүглэн ирэх нь тэр. Гэрэл дөнгөж асан Крис гэдгийг олж харав. Тэр шууд л намайг хойш түлхэн хэвтүүлж, дээрээс минь даран, гараа биеэр минь гүйлгэж эхлэв. Хөхийг минь базаж, хувцасыг минь тайлахыг оролдоно. Зүрх минь салгалаж, "Болиоч!!" хэмээн орилон, айсандаа уйлж байлаа. Хамаг чадлаараа эсэргүүцэж, холдуулах гэж хичээсэн ч чадсангүй.

"ХАРААЛ ИД!! ЭНЭ ТА НАРЫН ХҮССЭН ЗҮЙЛ МӨН БИЗ ДЭЭ!!! АВ! ХҮССЭНИЙГ ЧИНЬ БҮГДИЙГ НЬ ӨГЬЕ!!!" Тэр чангаар ингэж орилоод нүүр уруулаар минь хүйтэн уруулаа гүйлгэн, хүзүүнээс минь хазаж, байж болох бүхий л хэсгийг минь базаж эхлэв. Үнэхээр аймшигтай. Хэтэрхий их айж бас өвдөж байсан учраас том том нулимс бөмбөрөн урсана. Хамаг чадлаараа түүнийг таарсан газар нь цохиж, түүний гараас мултрах гэж хичээнэ. "Болиоч! Болиоч! Гуйж байна! Боль! КРИС!!! Гуйж байна!! Чи надад амласан шүү дээ!!" Миний хүч барагдан сүүлдээ түүнээс гуйсан минь энэ...

Би уйлсаар л байлаа... Гэтэл нүүрэн дээр минь миний бус өөр нэгний нулимс дусах нь тэр. Крис хийж байснаа зогсоогоод уйлж эхлэв. Гараа үсээр минь гүйлгэн хацрыг минь илэн "Уучлаарай... Намайг уучлаарай... Хайрт минь... Би нээрэн чамд амласан шүү дээ!... Түрхэн зуур мартчихаж... Өвдсөн үү?... Ахиж чамайгаа өвтгөхгүй ээ... Чи энд л байсан байна шүү дээ... Яагаад залгаагүй юм?... Мей Мей... Санаа минь их зовлоо... Бидний Шиү Ейн энд тайван унтаж байгаа биз дээ." гэж хэлээд гэдсийг минь илэх нь тэр. Тэр юу хийгээд байгаа юм бэ? Нуруугаар минь хүйт даан бүхэлдээ жихүүдэс төрнө. Хамаг хүчээрээ түүнийг түлхэн доороос нь холдлоо.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now