Хариу

142 16 21
                                    

Хамгийн аз жаргалтай мөч яагаад зовлон шаналалыг дагуулж ирдэг юм бол?

"Чи яагаад надад ийм их сайн юм бэ? Бусад хүмүүс шиг гадаад үзэмжээс минь болоод уу? 

Үгүй ээ, үгүй үгүй чи өөр. Чи тэднээс бүгдээс нь өөр. Би чамд өөрийнхөө тухай ярьдаггүй, чамайг новшийн сүйрчихсэн амьдралдаа оролцуулахыг ч хүсдэггүй. Гэхдээ л хүнд өдрийн дараа хэн нэгэн хэрэгтэй болох үед чи үргэлж л намайг олоод ирэх юм. Чамайг зүгээр л өөрийгөө алдахгүйн тулд ашиглаж байгааг минь мэддэг хэрнээ яагаад хажууд минь байдаг юм бэ? Хэзээ нэгэн цагт бүгдийг орхиод, бууж өгөөд чамайг сонгоно гэсэн сохор итгэлээр үү? Гэхдээ ингэх тусам чинь надад хэцүү болж байна. Тайтгарал өгдөг үгсийг чинь тавьж явуулахдаа бэлэн байгаа болохоор яг одоо боломж байгаа дээрээ намайг орхиод яваач. Үгүй бол би тэдгээр араатан шиг чиний бүх зүйлийг сорж авчихаад эцэст нь хаяж мэдэх болохоор. Яг одоо намайг орхи! Тэгээд хэзээ ч эргэж ирэлгүй яв. Надад хэлсэн шигээ ихээр хайртай юм бол ингэж л тусла. Гуйя, би араатан байхыг хүсэхгүй байна. Ядаж л намайг чин сэтгэлээсээ хайрладаг чиний хувьд!"

Залуу ганцаар хоцрохдоо өөрийнх нь хувьд хэдийн хэсэгхэн орон зайг эзлэсэн түүнийг нулимсаа залгин цааш явахыг харах зориг байсангүй. Хүмүүс өөрчлөгддөг. Өөрийгөө алдаж, өрөөлийг олж авдаг гэдгийг мэднэ. Хэтэрхий хожимдохоос нь өмнө, хэтэрхий их найдлага төрүүлэхээсээ өмнө түүнийг тавьж явуулах ёстой. Сайн хүмүүс шархалж үлддэг гэдгийг амьдралаараа мэддэг түүнд өөр нэгэн сайн хүнийг шархлуулах зориг байхгүй. 

~•~

 "Өө ах аа!" 

"Утга, зохиолын тэнхим" хүрэн шаргал бичигтэй хаалга руу зузаан хавтастай хуучин номнуудаа тэврэн алхах залуу дуу хадсан зүг рүү хараад байрандаа зогсов.

"Та Жиминийг хараагүй биз?" нүүрэнд нь санаа зовиносон шинж тодрон орчин тойрноо гүйлгэн харсаас өөдөөс нь дөхөж ирсэн Жонгүг санаа алдаад ойролцоох сандал дээр лагхийн суулаа. 

Намжүүн номоо өвөр дээрээ тавин хажууд нь суугаад юу болсоныг асуухад өнөөх нь харин хүнд хүнд амьсгалаад нүүрээ шувтарсанаа өөдөөс нь тусламж эрсэн төрх гарган, "Өчигдөр Жимин бид хоёр болзохоор болсон гээд намайг ямар их догдолж байсныг харсан биз дээ? Бүх зүйл сайхан байсан. Би одоо л зөв цаг нь гэж бодсон юм. Түүнийг гэрт нь хүргэж өгөхдөө харилцаагаа албан ёсных болгох талаар асуухад ч тэр зүгээр л юм шиг инээмсэглэж байсан. Гэтэл түүнээс хойш миний утсыг ч авахгүй, зурвасанд хариулахгүй, гэртээ ч байхгүй болчихлоо. Би одоо яах вэ ах аа?" шархалж шантарсан дүүгээ хараад нурууг нь илэхээс өөрийг хийж үл чадах Намжүүн.

오늘 밤 (Tonight) MGLWhere stories live. Discover now