8.

74 18 1
                                    

Үд дунд ч болж намайг тэд далайн гүехэн хэсэгт тавьж өглөө.

Ахмад:"Тохиролцоогоо мартаж болохгүй шүү" хэмээн инээсээр үлдэв.

Хурдан явах хэрэгтэй. Гүнд очиход дор хаяж хамгийн хурднаараа 30минут зарцуулна.

Гэхдээ. Гэхдээ яагаад би буцаад далай даа ирсэн хэрнэ сэтгэл минь дүүрсэн юм шиг санагдахгүй байгаа юм бол. Далайд л орчихвол бүх зүйл болно гэж бодсон ч. Сэтгэл минь яагаад хоосорчихов.

Бусад зүйлсийг ч анзаарсангүй. Далайн гүнд ирэхэд сүйрсэн хөлгийн дотор эгч нар минь янз бүрийн хүнд хөнгөн зэргийн шарх авсан байдалтай байх нь тэр.

"Бурхан минь та нарт юу тохиолдоо вэ?"

Хэмээн бодоход тэд намайг ирснийг анзааран хараад нэг эгч минь намайг ирэн тэвэрлээ.

"Чи хаана байваа. Бид чамайг энд өчнөөн хайсан ч олоогүй. Хар нүхний ойролцоо ч байгаагүй чи хаана байсан юм бэ?"

"Эрэг дээр. Та нар харин?"

"Бид хүн-наймаалжны дарайлтанд өртсөн болохоор. Одоо бидэнд загасаар хүч тэнхрэхгүй юм шиг байна. Лиля бараг л үхэх нь" хэмээхэд өөр нэг эгч минь:"Ингэхэд чамд юу тохиолдоо вэ? Хайрс чинь? Үс чинь? Сүүл чинь ч гэрэлтэхгүй байна" гэж санаа зовсон байдлаар асуухад би:"Би хүмүүст баригдсан. Тэд намайг ийм болгочихсон. Харин. Харин одоо бид тэднийг барьж авах хэрэгтэй. Та нарт тэнхрэхэд ч хэрэгтэй байх"

"Гэхдээ бид бүгд явж чадахгүй"

"Тийм болохоор бидэнд зарим siren-аас хэрэгтэй" гэхэд тэд бүгд зөвшөөрцгөөлөө.

Хүнд шархтай хэдийгээ үлдээгээд гайгүй хэдийг нь дагуулан хажуу хавцлын зарим siren-тэй явцгаав.


Би ер нь юу хийж байнаа. Эгч нараа юуны төлөө ингэж... үгүй ээ. Миний бидний нүгэл хилэнцийг тэр төлж болохгүй.
Зөвхөн миний ч бус тэдний ч буруу байгаа. Магадгүй би зүгээр л тэдний нүглийг хариулж байна гэх өчүүхэн бодлоор өөрийнхөө аз жаргалыг халхлаад байгаа байх. Эцсийн эцэст би өөрийнхөө жаргалын төлөө л тэднийг үгүй хийж байгаа шүү дээ.










Сар мандаж зөөлөн хөвөөнд намуухан сэлэх жижигхэн завь.

~My heart is pierced by Cupid
I disdain all glittering gold
There is nothing can consolo me
But my jolly sailor bold~

Хаанаас ч юм намуухан дуулах сонстон далайчид жижигхэн завин даа шахцалдан ийш тийш харахад намуухан далайн хөвөөн дээр нэгэн үзэсгэлэнтэй биет гарч ирэх нь тэр.

|My little Mermaid|  CompleteDonde viven las historias. Descúbrelo ahora