Chapter 41: Чагнах төхөөрөмж

491 64 8
                                    

"Явцгаая! Бал сараа тэмдэглэцгээе! Кан Сэлиа!"

Сонссон үгэндээ би итгэсэнгүй... "Б-бал сар? Чи галзу..." Намайг үгээ хэлж дуусаагүй байхад тэр амыг минь дарчихав. Гарыг нь холдуулахыг хичээж байхад тэр чимээгүй байх дохио харуулаад ор луу заалаа. Заасан зүг рүү нь харахад орны доор жижигхэн улаан гэрэл анивчиж байв. Гайхсан нүдээр би түүн лүү ширтэхэд тэр чимээгүй гэдгийг ахин сануулаад гараа авлаа.

"Тийм ээ. Бал сар. Хоёулаа бал сараа тэмдэглэж амжаагүй шүү дээ." Тэр ингэж хэлэх зуураа надаас холдон ширээн дээрээс жижигхэн цаас аваад ямар нэг юм бичиж эхлэв.

"Чагнах төхөөрөмж."

Юу вэ? Тэгэхээр орон доор чагнах төхөөрөмж байгаа хэрэг үү?

"Зүгээр л жүжиглэ! Эндээс гарцгаая!"

Тэгээд л тэр бал сар гэсэн байх нь ээ... Би итгэл муутайхан "Тэгье ээ." хэмээн хариу дуугарлаа.

"Хувцасаа өмсчих!" гэхэд нь би гэдэг хүн шокноосоо гараагүй хэвээр толгой дохин гарт тааралдсан цувыг гадуураа нөмрөв. Биднийг доош буухад Ву захирал үүдэнд зогсож байх нь тэр... Мэдээж чагнах төхөөрөмж тавьсан хүн тэр л байж таараа шүү дээ. Тэгээд л энд зогсож байгаа байх.

"Орой болсон байна... Хаачих нь вэ?" Ву захирал биднийг сорих гэсэн мэт ёжлон асуулаа.

"Бид бал сараа өнгөрүүлж чадаагүй шүү дээ. Ааваа!" Крис ингэж хэлээд гарыг минь атгах нь тэр. Тэр надаар ямар нэг юм хэлүүлэхийг хүсч байгаа бололтой...

"Тийм ээ. Бид бал сараа өнгөрүүлэхээр явж байна."

Үнэмшилгүй болчихсон уу? Бага зэрэг айж байна.

"Аав нь зочид буудалд захиалга өгөх үү?" Тэр дүр эсгэхдээ үнэхээр сайн юм.

"Хэрэггүй ээ! Бид хэдийнээ өгчихсөн!" Крис ингэж хэлээд гарнаас минь хөтлөн бид байшингаас гарлаа. Түүний машинд орон урд талын суудал дээр суухад тэр бүсээ зүүхийг сануулаад хаазалж эхлэв. Хурдны зам дээр машинуудыг гүйцэж түрүүлэн давхина. Тэр урагшаа замаа л харах бөгөөд ямар нэг зүйл дуугарахгүй байгаа нь намайг айлгаж байлаа. Би юм асууж зүрхэлсэнгүй, чимээгүй л хаалганы бариулнаас барин явна.

Тэгэж давхисаар ой модон дунд байрлах жижигхэн модон байшингийн үүдэнд ирлээ. Энэ байшин хэтэрхий энгийн харагдаж байсанд би гайхаж орхив. Тэр түрүүлэн машинаас буухад би араас нь даган буулаа. Хэдийнээ гэгээ тасарч харанхуй болчихсон тул сэрүүхэн байв. Эргэн тойрон бүхэлдээ модоор хүрээлэгдсэн байх агаад салхинд сэрчигнэн дуугарах нь жихүүцэм санагдана. Яагаад эзэнгүй орхигдсон юм шиг газарт намайг авчирсан юм бол? Крис яг ямар санаатай байгаа юм бэ?

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now