+Step Brother+ Pt.2

5.1K 154 2
                                    

Анхны хайр бүтдэг гэж худлаа хэлсэн шүү! кк

Пак Чанёол би чамайг ална даа.

Тэр өдрөөс хойш бид 2 үргэлж муудалцахаа больсон. Аав ээж 2 ч ирж бид 2ыг яасан тухай гайхширдаг. Үнэндээ яаж үг дуугарч чадах вэ дээ? Юу ч болоогүй юм шиг тийм зүйл хийчихээд.

Доор гэнэт л хувцас гутал хавиралдан дуугарахаар нь бууж хартал аав ээж 2 явах гэж байх шиг байна бүр гангарчихаж.

Би: Та 2 хаашаа явах гэж байгаа юм?

Ээж: Аан аавых нь найз ачтай болсон юм байх өө. Бөөн баяр хамаг амьтныг л дуудаж найрлаад байна.

Аав: Харин тийм ээ. Ийм залуугаараа өвөө болчих гэж муу найз минь

Ээж: Оройтож магадгүй шүү! Хоол хийж идээрэй. Ирэхгүй бол унтаж байгаарай баяртай миний охин

Хойд аавын найз гэхээр аавтай чацуу л байх дөнгөж 38 л дөхөж байгаа байх. Хүүүх энэ хүмүүс чинь хэдтэйдээ хүүхэдтэй болдог юм бэ?

Гэхдээ би тэр тэнэгтэй хоёулханаа үлдэж байгаа юм уу? Одоо яана аа. Өнгөрсөн хугацаанд аав ээж байсан болохоор л гайгүй байсаншдээ. Заа заа тэнгэр мэднэ.

Аав ээж 2ыг явуулчихаад юу хийхээ мэдэхгүй өрөөндөө бүгнэ. Тэгэж байтал юу ч идээгүй ходоод минь хоол нэхэж хашхираад хэцүү юм бэ? Заа за одоохон нэг юм олж идэхээс. Гоймон чанаад идчихье дөө амар. Ашгүй яг нэг гоймон үлдчихэж миний юм болох гээд л энд хэвтэж байж.

Чанёол өрөөнөөсөө гарч ирээд: Гоё үнэртэж байна. Гоймон чанаж байгаа юм уу?

Би: Хараач наад нүдээрэй!

Чанёол: Надад?

Би: Байхгүй ээ, Энэ сүүлийх нь. Идмээр байвал өөрөө гараад ав *гэхдээ галаа унтраан гоймонгоо таган дээр нь тавиад сорно* Ммм үнэхээр янзтай.

Намайг эргэж хартал тэр шууд ирүүнээс барьж аваад уруул дээр үнсэж озно.

~Зүүднээсээ сэрэв~

Ааааа зүүд байж бурхан минь баярлалаа. Гоймонгоо хүлээж байгаад унтчихаж. Тэгж байтал духан дээр юм наачихсан байгааг анзаарав. "Гоймон чинь болоод нялцайх гээд байхаар нь би идчихсэн. Бас найзуудтайгаа гарлаа өөрийгөө аргалаарай дүү" гэсэн байв.

Аааш Пак Чанёооол~ Заа яахав.

Заа одоо гоймон авна гэж бол худлаа, иднэ ч гэж худлаа. Зүгээр унтахаас. Эрт унтахгүй бол өлсөөд салахгүй хэцүү юм болно.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 21, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

+[Smut Collection]+Where stories live. Discover now