Chapter 43: Мей Мей

523 59 2
                                    

Крисийн талаас: /Нэг хоногийн өмнө/

"Эмэгтэйд чинь чамд хэлэх зүйл байна гэнэ. Өдөр 13:00 цагт гэртээ ирээрэй."

Кан Сэлиаг зочид буудалд үлдээгээд ганцаараа Хятад луу нислээ. Онгоцны буудал дээр буучихаад шууд л гэр лүүгээ яарлаа. Мей Мейтэй уулзана гэдэгтээ итгэж өгөөгүй хэвээр... Яг яагаад аав биднийг уулзуулж байгаа юм бол? Хүүхдийг минь үгүй хийчихээд юу ч болоогүй юм шиг биднийг уулзуулах гэж байгаа хэрэг үү? Толгойд эргэлдэх олон бодолдоо дарагдсаар гэртээ ирлээ.

Дотогш ороход зочны өрөөний ширээний ард үнэхээр харахыг хүссэн хүн маань сууж байв. Түүний минь хажууд Ву Ван Лей цай хундагалан сууна.

"Крис! Суугаач!" гэхэд нь би Мей Мей-н өөдөөс харсан сандал дээр очин суулаа. Гэвч Мей Мей түрүүнээс хойш над руу нэг ч удаа харсангүй. Яг урд нь сууж байхад хүртэл тэр доош ширтсээр байх аж. Мэдээж тэрэнд хэцүү байгаа... Бас надад уурлаж байгаа байх...

"Ву захирал аа! Биднийг хоёуланг маань үлдээгээч!" Гэнэт Мей Мей сандалнаасаа босоод сөөнгөтсөн хоолойгоор ингэж хэлэхэд аав биднийг орхин босоод явах нь тэр. Юу болоод байгааг би ойлгосонгүй. Аавын өрөөний хаалга хаагдах мөчид би Мей Мей лүү хурдлан очив.

Түүнийг тэврэх гэтэл тэр намайг түлхчихлээ.

"Мей Мей! Яагаад байгаа юм бэ? Битгий намайг айлга л даа... Намайг уучлаарай! Үнэхээр уучлаарай! Гуйж байна..." Түүний гарыг атган, өөр лүү гээ харуулахыг хичээх ч тэр нүд рүү минь харахгүй хэвээр доош ширтэнэ. Юу ч дуугарахгүйгээр... Тэр үед би түүний хацрыг даган урсах сувдан нулимсыг олж харсан юм... Нулимсыг нь арчих гэхэд тэр ахиад л гарыг минь түлхчихэв. Мей Мей гараа татан аваад хойш нэг алхам ухран сая нэг юм толгойгоо дээш өргөх нь тэр.

"Крис..."

- "За... Мей Мей... Хэл хэл..."

"Хоёулаа больцгооё..."

- "Х-хайрт минь... Би сая буруу сонсчих шиг боллоо... Ахиад хэлээч..." Миний нулимс хэдийн хацар даган урсчихсан байсан юм...

"Салцгаая гэсэн. Чи буруу сонсоогүй!

Би өөрийнхөө биеийн нэг хэсгийг алдчихсан... Чи ойлгож байна уу? Крис... Би өдөр бүр түүнийг өөрийнхөө дотор мэдэрдэг байсан... Гэтэл одоо би юу ч мэдрэхгүй байна..." Түүний минь гэдсээ даран мэгшин уйлах чимээ намайг галзууруулах шахна. Би түүнийгээ хүчээр энгэртээ наан тэвэрлээ.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now