Улаан хүрэн хор аманд нь уусах үестээ эрүүг нь будан тамгаа үлдээнэ.
Нүд нь дуниартан мансуурах тэрбээр юуг ч бодохыг үл хүснэ.
Хүчгүйдэн сулрах гараа арай хийн дээш сунгаад цамцнаас нь зууравч,
Хариуд нь өнөөх нь гарыг нь энгрээсээ салган, салаавчлан атгаад толгойных нь дээр барилаа.
"Намай....г...өө...ртөө...аваа..ч..." эцсийн хүчээрээ ийн шивнэхэд, хариуд нь инээмсэглэлээрээ шагнаад уруулыг нь олзлон авав.
~•~
"22:00"
"Жонгүгийг өөртөө дасгах хэрэггүй байсан юм."
"Тийм ээ, төсөөлөмгүй зүйл байна."
"Би түүнийг шархлуулах вий гэхээс айж байна."
"Гэхдээ хэдийнээ шархлуулчихсан шүү дээ."
"Үүнийг засах арга байхгүй гэж үү?"
"Чи түүнд өөрийгөө өгсөн. Энэ хангалтгүй гэж үү..."
~•~
Залуу нүдээ анихдаа хойш тэрийн уналаа. Толгой нь хоосрон цаашдаа яах талаар бодох сөхөө ч байсангүй. Энэ хэвэндээ дахиад 5 хором өнгөрөхөд хаалга тогших чимээ аниргүй орчинд цуурайтан чангаар дуулдав. Тэрээр энэ цагаар өөрийг нь хайж ирэх хүн хэн байхыг мэдэж байлаа.
Хаалгаа тайлахад баярласан Жонгүг даруйхан түүнийг өөртөө наан чанга гэгч нь тэврэн авав.
"Намайг уучлаарай. Өөрийн мэдэлгүй дандаа л чамайг өөрөөсөө холдуулах зүйл хийчхээд байх юм."
Уучлал гуйх ёстой хүн нь тэр өөрөө байхад яагаад энэ залуугийн амнаас дандаа энэ үгийг сонсчихдог юм бол? Өөрийнх нь төлөө бүхнийг хийхэд бэлэн энэ эрийг тэр гомдоохыг үл хүсэхдээ л өдий хүрчхээд байгаа нь энэ. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам байдал бүр ч дордоод байгааг мэдэж байлаа. Магадгүй түүнийг гомдоохгүй гэж хүлээхээс илүүтэй өөртөө зориг оруулахаар цаг авч байгаа гэвэл хамаагүй үнэнд ойр сонсогдох биз!
"Жонгүг... надад хэлэх юм байна."
Сулхан хоолой, ёозгүй царайг нь харсан хархүүгийн биеэр "сандрал" гэх цахилгаан тархаж нүд нь бүлтгэнэн шүлсээ залгиад толгой дохилоо.
Улбар үст түүн рүү харахдаа биеэ чангалан 'Яг одоо' хэмээн дотроо сануулах ч, өөдөөс нь айдсаа нуун, багахан үлдсэн итгэлээрээ ширтэх Жонгүгийг яаж ч чадахгүй аж.

YOU ARE READING
오늘 밤 (Tonight) MGL
Фанфик- Би түүнийг чамруу хэрхэн харж байхыг анзаарсан. Чи түүнийг хүсч байгаа тийм үү? - .....Магадгүй ээ. - (Санаа алдах)....Тийм байж ээ. ~•~ -Энэ шөнө чи ганцхан минийх! -Тийм ээ энэ шөнө би ганцхан чинийх... (Юу ч...