Анхны хайр

116 14 17
                                    

'Пак Жимин'

Өөрийг нь хог шиг хаяж орхисон Ким Сокжиний сонгосон хүн.
8 жилийнх нь түүхийг хоёрхон сарын дотор мартуулж чадсан нэгэн.
Хайртай хүнийхээ амнаас сонссон өөрийнх нь алдаа бүр тэр хүнд харин огт байдаггүй юм гэнэ билээ.
Түүний хажууд байхдаа л өөрийгөө бүрэн бүтнээр мэдэрч, амьсгалж чаддаг болсон гэсэн.
Өөрийг нь хором ч марталгүй, секунд бүрийг хийсэн сонголтондоо харамсч, буцаж ирээсэй гэж хүссэн байхад, түүний зөвшөөрлийг ч авалгүй Ким Сокжинийг аз жаргалтай болгож хувиргасан хүн.
Түүнийг нь л өөрийн болгочихвол, тийм ихээр үнэлж, хайрласан хүн нь өөрөөсөө салгаж хаяхыг тэгтлээ яарсан хог новшид нь ухаангүй дурлачихвал Сокжин яах бол?

Жиминий тухай анхны сэтгэгдэл нь энэ. Өөрийнх нь зүйлийг булаасан хулгайч мөн буцаан олж авах ганц боломж гэж...

Ахархан бодолтой байжээ Мин! Өөрөө дурлачихна гэдгээ ч тооцож үзэлгүй...

Бүжгэнд нь ховсдуулж, тэвэрт нь тайтгарахдаа хэдийнээ сэтгэл алдарч орхиж.

Намрын жиндүүхэн салхи хоолойг нь сэрвэгнүүлэн, хацрыг нь хайрна, сануулгагүй ирсэн тэр хүнтэй адилаар. Тэр харц, тэр хоолой, тэр үнсэлт, тэр мэдрэмж тархинд нь зурагдсан пянз шиг л тоглогдох үзэсгэлэнт эгшиг шиг...

Хорсол үзэн ядалтаар эхэлсэн мэдрэмж хоромхон төдийд л тойроод өнгөрөхийг хүсэмгүй тансаг цэцэг болохыг хэн таах билээ.

Гуравхан настай байхдаа учирсан анхны дурлал. Үнэндээ дурлал гэж юу болохыг ч мэдэж амжаагүй байсан тэр бяцхан хүү аавынхаа ажлын өрөөнд зөвшөөрөл авалгүй нэвтэрчхээд буланд нь байсан, жижигхэн биенээс нь нүсэр том, хуучны бор төгөлдөр хууранд дурлаж орхисон. Цагаан хаш шиг товчлууран дээр нь дарж үзэхэд гарсан тэр өвөрмөц чимээнд нь татагдсан хэрэг. Хүү амьдралынхаа анхны шуналыг тэндээс мэдэрсэн. Гар нь өөрт нь захирагдалгүй хар, цагаан товчлуур дээр эргэлдэн наадаж, дотроос нь харин урьд хожид мэдэрч байгаагүй үл мэдэх том зүйл огшин ирээд цээжин дээр нь гацах шиг болж улам ихээр шунуулж байсан сан. Түүнээс хойш хүү өөр юуг ч тэгтлээ их шохоорхон шунаж үзсэнгүй 24 жилийг үджээ.

Пак Жимин, улбар үстэй, жижигхэн биетэй, инээхдээ нүд нь зураас шиг болж орхидог тэр залуу. Бүжиглэж байхдаа л амьдарч буй мэт, унтаж байхдаа бяцхан дэгдээхий шиг харагддаг, өөртөө зохихгүй хүйтэн сэтгэлтэй царай гаргахыг хичээдэг ч, Юнгигийн өмнө хүчгүйдэж орхидог энэ залууд ингэж их шунаж, эцэс үгүй цөлөөс олсон булаг мэт ингэтлээ түүнээр цангана гэдгээ огтхон ч таамагласангүй...

오늘 밤 (Tonight) MGLWhere stories live. Discover now