Юу хийх бас хаачих ёстойгоо мэдэхгүй би гав ганцаараа зогссоор л байсан... Ву бас Хуан гэр бүлийн байшин... Аль руу нь орж чадна гэж бодохгүй байна... Зүгээр л хөлөндөө хөтлөгдөн харсан зүг рүүгээ алхаж эхэллээ. Тэгж алхсаар Элит хотхоноос гарах хаалганд тулж ирэв. Би ахиж цааш алхаж чадсангүй...
Гэтэл "Сэлиа!" гэх хоолой араас минь дуудах нь тэр. Хойш эргэж харахад нимгэн хувцастай Зи Ян өөдөөс минь гүйн ирж байсан юм. Би түүнийг хараад л ахиад уйлчихсан... Тэр юу ч хэлэхгүйгээр намайг тэврэн тайтгаруулах гэсэн мэт нурууг минь илнэ.
"Манайх руу явцгаая. Өнөөдөр хамт хоноё." Зи Ян гарнаас минь атгаад ингэж хэллээ.
Би өөдөөс нь санаа зовонгуй харцаар ширтэхээс өөр зүйл хийж чадсангүй. Би яаж "За тэгье!" гэж хэлэх юм бэ? Гэтэл тэр яг л бодлыг минь уншсан мэт "Зүгээр ээ. Арын хаалгаар орчихъё. Алив ээ. Явцгаая. Хүйтэн байна шүү дээ." хэмээн намайг дагуулан явсан юм.
Бид тэдний байшингийн арын цэцэрлэг дэх хаалгаар дотогш орон, шууд хоёр давхарт гарч ирлээ.
"Эндээ байж бай. Би хүүгээ унтуулчихаад, нөхөртөө хэлчихээд ирье!" Зи Ян намайг булангийн нэг өрөөнд оруулчихаад ингэж хэлээд гараад явсан юм.
Өрөө уран зургаар дүүрэн байх агаад, зураг болгоны доод буланд З.Я гэх товчлол байсан нь Зи Яныг зурсан гэдгийг илэрхийлж байв. Тэр үнэхээр авьяастай юм. Гэтэл зурагнуудыг сонирхон явж байхад нэг зураг шууд л анхаарлыг минь өөртөө татав. Хар мөр давсан үс, инээмсэглээгүй ягаан уруул, ямар ч царайны хувиралгүй эмэгтэйн хөрөг... Гэхдээ нүд нь хов хоосон байх аж... Энэ би байна...
"Олчихсон уу?" Зи Яныг хэдийн өрөөнд орж ирснийг ч мэдсэнгүй...
"Би чамайг зурсан юм. Гэхдээ нүдийг чинь зурж чадахгүй байгаа... Хэзээ нэг өдөр зурж дуусахаараа бэлэглэнэ ээ."
"Тийм байх нь ээ..." Би одоог хүртэл зураг руу ширтсээр л...
"Ийшээ суучих. Чи надад зарим зүйлсийг хэлэх хэрэгтэй байх..." Зи Ян намуухан хоолойгоор ингэж хэлэхэд нь би түүний хажууд очин суулаа.
Хаанаас нь эхлэхээ ч мэдэхгүй байна...
"Зи Ян чамд худлаа ярьсанд уучлаарай... Өөр арга байгаагүй юм шүү."
-"Зүгээр дээ. Би гомдохгүй. Шалтгаан байсан тийм биз."
"Тийм ээ. Үнэнийг хэлэхэд надад хөөрхөн охин бий. Одоо найман сартай..."
YOU ARE READING
- LOSER or LOVER - /Completed/
Любовные романыДүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саад давааг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гол үйл явдал: Кан Сэлиа бол 4 жилийн турш ангийн...