"Хөөе өмхий охион!"
Би "Карла намайг тайван орхи!"
Карла "Тэгвэл өөрөө эндээс яв! Чиний өмхий үнэр 50 метрийн цаанаас ч хамар цоргиулж байна"
Би "Би өмхий биш! Харин чи л өмхийрсөн нь байх"
Карла "Юу гэнээ?! Залуусаа би өмхийрсөн гэж үү?" гэснээ над руу ойртоод үсэнд минь хүрэн "Түүний үсийг хардаа! Шавж орвол гарч чадалгүй орооцолдоод үхэхээр юм. Арьсыг нь хардаа! Сайртаад хуурайшчихаж" гэж хэлээд нүдний шилийг минь авч өөрөө зүүгээд "Тэр сохор юм байна!" гээд инээлээ.
Би "Карла миний шилийг өг!"
Карла "Алив, энд хэдэн хуруу байна? Хэлдээ" гэх үед эргэн тойронд хүрээлж буй хүмүүсийн шивнэлт болон инээд сонсогдоно. Би ийм орчинг үзэн яддаг. Өөрийгөө хамгаалах чадваргүй хүнийг дээрэлхэж хүчтэй царайлж байгаа хүмүүс хамгийн хөгийн нь.
Карла "Түүнийг хардаа! Тэр уйлж байна" гэснээ инээхэд найзууд шиг юмнууд нь даган баясаж хүрээлсэн хүмүүс ч "Уйлж байна", "Тэр уйлж байна", "Уйланхай, уйланхай", "Фроре уйлж байна" хэмээнэ.
Би "БИ УЙЛАНХАЙ БИШ" гэж аль чадах чангаараа орилоод сургуулиасаа гарлаа. Ахиж тэвчиж чадахгүй юм байна. Шантарч байна.
-------------------------------------------
"Өнөөдөр ахиад эмэгтэйчүүд олж ир! Өмнөх хүүхнүүд чинь хангалтгүй байна."
"Ойлголоо"
"Бас бараа солилцооны явц ямар байна? Тайлан ирээгүй л байгаа"
"Тайланг маргаашийн дотор бүрэн гаргана. Одоохондоо бэлэн биш байгаа"
"Хурдал"
"Мөн....." хаалга савагдан нэгэн эмэгтэй бухимдангуй "Акерон! Энэ байдлаараа бид үйлчлүүлэгчдээ алдах нь. Чиний явуулсан хүүхнүүд чинь бүгд тайчигч клубынх юм байна. Энэнээс болоод хэдэн үйлчлүүлэгч төлбөрөө буцаая гэсэн гэж санана?! Маргаашийн дотор онгон, цэвэр охидыг олж өг!" гэлээ.
"Рокси наад дуугаа жаахан аяд! Маргааш гэхэд чамд тэр хүүхнүүд чинь очно" гэхэд тэр "Чи хэдэн долоо хоног надад худал хэлсэн шүү! Маргааш гэхэд бараа чинь ирэхгүй бол" гэснээ хүзүүгээ зүсэх мэт болоод ажлын өрөөнөөс гарлаа.
"Галзуу хүүхэн шүү. Арабаас зэвсэг ирсэн. Тэрийг аваад баазад хүлээлгэж өг. Өнөөдөртөө болсон. Би компани руу явлаа."
"Ойлголоо, ноён Акерон"
"Аа бас, орой нөгөө газартаа цаг авчих. Жерэми эргэж ирсэн гэсэн"
YOU ARE READING
𝔉𝔯𝔬𝔯𝔢 𝔞𝔫𝔡 𝔄𝔠𝔥𝔢𝔯𝔬𝔫
RomanceAcheron бол баян айлын өв залгамжлагч байсан ч харамсалтай нь түүний гэр бүлд гай учирч гэр бүлийнхнээ алдана. Гэсэн ч амьдралд нухлуулж тэсч явсаар өндөрлөгт хүрнэ. Гэвч өндөрлөгт хүрсэн ч түүнд аз жаргал гэгч байсангүй яг л түүний нэр шиг. Түүний...