Зовхио дийлж ядан нүдээ нээхэд танил цагаан өнгийн тааз угтан авлаа. Бүхий л бие минь хүнд оргино. Агаар цэвэршүүлэгчийн хүнгэнэх чимээнээс өөр зүйл сонсогдсонгүй. Сүүлд харсанаас ялгаатай нь газраар нэг хөглөрч байсан тавилганууд байр байрандаа очжээ.
Нүдээ анин юу болсоныг санах гэж оролдов. Галзуурчихсан юм шиг л хагархай шаазан бариад өөдөөс минь дайрах Ву Ван Лей тархинд зураглагдах мөчид ахиад л айдас төрж, бүх бие минь хүйт оргих нь тэр...
Гараа санан дээш өргөхөд бүхэлд нь цагаан боолтоор ороочихсон байв. Бага зэргийн өвдөлт хөндүүр мэдрэгдэнэ. Боолтыг тайлахаар оролдож байхад хаалга онгойн Жан Ишин, Крис хоёр орж ирэв.
"Авч болохгүй!!!" Ишин эмч сандарсаар гүйж ирээд боолтыг минь буцаан боолоо. Гайхсан ч надад нэг их хамаатай байсангүй. Крисийг харах мөчид ганц л зүйлийг асуухыг хамгийн ихээр хүсэж байсан юм.
"Крис! Дууссан уу?..." Хоолой минь сааралтан тун хачин сонсогдож байв. Миний асуултыг сонссон Крис толгой дохилоо.
"Үнэн үү? Энэ удаад жинхнээсээ юу?" Хоолой минь зангиран, нүдэнд нулимс хуралдаад эхлэх нь тэр.
Крис орны хажууд ирэн зогсоод аргадсан зөөлөн харцаар өөдөөс минь ширтэв.
"Тийм ээ... Бид чадсан... Аав энэ удаад яасан ч мултарч чадахгүй..."
Түүний хэлсэн үгс надад хэзээ хэзээнийхээс илүү тайвшралыг бэлэглэсэн юм... Баярын нулимс нүднээс урсан гараад дэрийг норгоно.
Эцэст нь дуусчихлаа... Би амлалтандаа хүрч чадах нь! Нүүр бардам та хоёр дээрээ алхаад очно гэх амлалтандаа хүрч чадах нь... Чанёол аа...
"Одоо хэд хоног үлдсэн бэ? Салах өргөдөл хүлээж авах хүртэл..." Нулимсаа арчаад сэтгэл хөдлөл дүүрэн хоолойгоор Крисээс асуулаа.
"2 хоног..."
"Ойлголоо. Би босмоор байна. Намайг татаад босгоод өгөөч. Биеэ хөдөлгөх их хэцүү байна."
"3 хоног хөдөлгөөнгүй хэвтсэн болохоор хөшсөн байх. Хамаагүй хүчилж болохгүй шүү." Жан эмч ингэж хэлсээр нурууны минь ард дэр ивэн, намайг дээш босгож суулгалаа.
"3 хоног оо? Би тийм удаан унтсан юм уу?"
"Тийм ээ... Таныг өрөөнөөс олох үед та ухаангүй, маш их цус алдсан байсан... Танд цус сэлбэж хийсэн... Мөн баруун гар тань 2.3 см гүн, 11 см урттай зүсэгдсэн... Нийтдээ 12 оёдол тавьсан байгаа... Бас..."
YOU ARE READING
- LOSER or LOVER - /Completed/
RomanceДүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саад давааг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гол үйл явдал: Кан Сэлиа бол 4 жилийн турш ангийн...