6

423 56 2
                                    

Худал дүр эсгэн мөнгө салгадаг бөө удган их ч тэр тийм биш байлаа тэр үнэхээр бурхнаас заяасан авъяас билэгтэй байв. Түүнийг элдэв зүйл ярьдагт эцэг эх нь дургүйхэж янхны газарт зарсан ч энэ нь түүнд их аз завшаан болсон юм.Тэр газрын эзэн эмэгтэй түүний чадварыг олон харснаар охин ихэд алдар нэрт гарчээ. Дөнгөж 14 настай ч түүний У Сү Хи гэх нэр зөвхөн нийлэлд ч биш улс даяар тархажээ.

"дахиад гэдэг чинь юу гэсэн үг юм. Чи арай"
гээд тэр цааш ярьсангүй."Би чамайг энд авчирсан юм чинь мэдээж өмнөх бүхнийг мэднэ"

Энд авчирсан? Тэгэхээр би зүгээр ч нэг ирээгүй байх нь. Энэ охин ер нь хэн юм бэ?

"Яагаад намайг энд авчирсан юм"
"энэ хорвоогийн бүх зүйл учир шалтгаантай байдаг би чамайг өөртэй чинь огт хамаагүй хүний биед оруулна гэж үү? Чи ухаалаг шүү дээ чи дотроо бүгдийг тооцоолчихсон байгаа биз дээ. Одоо хурдан харих хэрэгтэй үгүй бол асуудал үүсэх болно. Эзэн хааныг үл хүндэтгэсэн гээд ял авч ч мэднэ"
Түүний зөв одоо буцахгүй бол асуудал даамжирах болно. Охин одоохондоо бүгдийг ухаж ойлгохыг хүссэнгүй одоо

Ки сайдын өргөөнд дөнгөж орж ирэхэд
Ки Жа О нилээн бухимдангуй
" Чи галзуурчихаа юу? Хүн болгон Ки сайдын охин ямар ёс зүйгүй талаар амныхаа зоргоор ярьж байна хэрэг даамжирвал ганц чи ч биш бид бүгдээрээ цаазлуулах болно гэдгийг ойлгохгүй байна уу?"
"гэхдээ ааваа өнөөдөр гэнэт улаан сарнай минь дэлбээлж би доог тохуу болох вий гэж эмээсэндээ юу ч бодолгүй цайллагыг орхисон юм. Мунхаг охиноо шийтгэж өгнө үү?"гэж хэлхэд тэр яг л гэм зэмгүй бяцхан охин болсон байлаа. Охины аав гацаж түгдрэн " Тэгвэл гарч явсан чинь..зөв ч гэлээ дараагийн удаа ийм зүйл болвол эзэн хаанд бие муу байна гэж айлтгаад дараа гарах хэрэгтэй шүү ойлгосон уу? Би чиний биеийн тавгүйрхсэн гэж хэлэх учраас санаа зовох хэрэггүй"
"гэхдээ ураг барилдах тухайд юу болсон бэ?"
" Чамайг байхгүйд сүй тавьж болохгүй шүү дээ удахгүй эх хатны насны баяр дээр зарлах байх"
"тэгвэл охин нь өргөө рүү гээ явъя даа"

Өргөөндөө оронгуутаа Ки Ван Жи "Су хи чи надад бүх зүйлийг нэгд нэгэнгүй тайлбарлах хэрэгтэй байна"
" Ки сайдын охин ухаангүй сар гаран болсон тул намайг залж хэрвээ таныг ухаан орвол их мөнгө өгнө хэмээн намайг энд авчирсан гэвч би хэзээ ч ийм тохиол харж байгаагүй таныг ухаангүй байхад сүнс чинь аль хэдийн өөр ертөнцөд дахин төрсөн байсан"
" Ки ванжи бид хоёрыг нэг хүн гэх гээ юу?" Гэхэд Сү хи зүгээр л удаанаар толгой дохилоо.
"Тэгэхээр чи намайг буцаан авчирсан юм бол өмнөх дурсамжийг минь ч сануулж чадна биз дээ" гэнэт гаднаас Хван орж ирэн
"Авхай та зүгээр үү би таныг хаа сайгүй хайлаа"гэхэд Сү хи түргэхэн шиг
"улаан сарнай дэлбээлсэн түүнийг амраах хэрэгтэй чи гарч бай"
"уг нь энэ сарын аль хэдийнээ зочилоод явсан шүү дээ нэг л зүйл болохгүй байгаа бололтой би судсыг тань бариад тан бичиж өгье"
"хэрэггүйдээ би амармаар байна чи маргааш лагшинг минь үзэхэд болно"
"тэгвэл эртхэн амардаа"
Залууг гарсны дараа Сү хи "мэдээж сануулж болно гэвч тийм сайхан дурсамж биш л болов уу"
"зүгээрдээ угаас сайхан дурсамж хайсандаа санах гээгүй шүү дээ"

Удган халааснаасаа гоёмсог чинжаал гарган ирж хуруугаа исгэж цусаараа цаасан дээр ямар нэгэн зүйл бичсэнээ галд үнс болтол нь шатаагаад дараа нь түүнийгээ аяганд байх сархад дээр хийгээд охинд өгөв. Ки Ван жи нэг хөмсгөө өргөн тоглоод байна уу? Гэсэн харцаар харснаа дараа нь түүнийг тоглоогүйг мэдэж аягатайгаа уугаад дараа нь удганаас "чи надад дурсамжийг минь сануулна гэсэн шүү дээ надад энэ чинь огт нөлөөлсөнгүй"
"үүний нөлөө шууд гарахгүй аажим ажимаар санах болно хүлээх хэрэгтэй. Өнөөдөр хүнд өдөр байлаа та одоо амрах хэрэгтэй би гаръя даа энд удвал сэжигтэй байх болно" түүнийг гарахад охин өргөөнд ганцаараа бодлогошрон сууж байлаа.
Би одоо яах вэ? Зүгээр л бүхнийг мартаад амьдрах уу? Энэ мэдээж боломжгүй тэгвэл цаана нь нэг л сонголт үлдлээ түүнээс хариугаа авах гэвч яаж? Одоогийн хаанд угсаа залгамжлах хүү одоогоор үгүй тул итгэлт сайдынхаа хүүг сонгох болно. Ингэснээр дараагийн хаан болох магадлалтай хүмүүс бол Ки чоль болон Кан Юй байсан тиймээс түүнийг буулгаж авах амаргүй байх болно. Гэрлэхээс өөр ямарч арга алга би Юань гүрний их хатан болвол түүнийг алах тийм ч хэцүү зүйл биш шүү дээ

Ug ni omnoh hesgiinhee unshiltiig ydaj 10 davhaar ni oruulii gsen chini darft ad bgad bhar bur gar zagtnaad bhima😂
Za tged taalagdval vote daraad set bicheerei tgul bi bas bayrlaad oir oirhon oruulaad duusgachij magadgu🤣

Life again /Completed/™Where stories live. Discover now