7. Цагдаа

163 31 1
                                    

2021

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

2021.03.10

Хэдийн хагас сар орчим өнгөрсөн бөгөөд миний бие нэлээд дээрсэн шүү. Тиймдээ ч дэбют дээ бэлдэж эхлэсэн. Уг нь бид дөрвөн сард дебют, эргэн ирэлтээ хийх гэж байсан ч эдгээр асуудлуудаас болон таван сар болгон хойшлуулав. Хийх зүйл их байгаа болохоор бидний цагийн хуваарь нэлээд шахуу байгаа.

"Алив, охидоо! Та нар энэ эргэн ирэлтээр дэлхийг солиоруулж чадна гэдэгт итгэж байгаа шүү. Та нар чадна!!" хэмээн Red Velvet-ийн эгч нар орж ирэн хэлэхэд миний төсөөлөлд бол бид аль хэдийн дэлхийг донсолгож байсан юм.

Миний хувьд яг энэ төсөөллийг бий болгохын тулд маш их хичээх ёстой. Тиймээ, нойр хоолоо хасан хичээсний үр дүн тун удахгүй надад ирэх болно. Зүгээр л хичээ!! Хичээсний үр дүн ирээдүйд хэр том бэлэг ирэхийг тааварлашгүй шүү дээ. Намайг доромжилж байсан хүмүүст өөрийн чадвараа харуулах хэрэгтэй. Тэгээд тэднийг урдаа сөхрүүлэнэ.

"Жэн, юу бодоод байгаа юм бэ?" Карина эгчийг ийн өгүүлэхэд ухаан орон бид хурлын танхим руу явав. Биднийг ирэхэд нйаруулагч, продюсер зэрэг биднийг хүлээж байлаа. "За, шууд гол яриандаа оръё! Цаг хугацаа их ойртож байна. Охидоо, та нар сая нэг хэсэг завсардлаа. Тиймээс дараа долоо хоногтоо багтан дуугаа бичүүлээрэй. Тэгээд үүний дараа бүжиг дэглэлтээ сайн бэлдэх хэрэгтэй. Үүнийхээ дараа шууд клипэндээ орцгооё!!" багш ийнхүү нухацтай хэлэхэд би ямар ч байсан нэг хэсэгтээ ихээхэн завгүй байна гэдгээ ойлгосон юм.

Хурдан л дебют хийх юмсан. Хэдий дебютийн дараагаас асуудал гарах нь тодорхой ч сэтгэлээр унаж л болдоггүй юм шүү, Ий Жэнни. Чи хэний охин, хэний дүү билээ дээ? Зоригтой, зорилготой амьдарч байж л энэ дэлхий дээр амьсгалж, оршиж чадна.

===

Шөнийн гурван цаг болж байхад хүртэл бэлтгэлээ хийсээр л. . . Цаг дэндүү давчуу байгаа болохоор л ийн шахуу хуваариар явж байгаа. Энэ ердөө хэсэгхэн хугацааны л явдал учир яасан ч гоншигнож болохгүй. Ийм гэдгийг нь би мэдсээр байж ирсэн шүү дээ. Мөрөөдлөө биелүүлчихээд л би тайвширах болно. Гэхдээ энэ бүхэн миний хувьд дэндүү хурдан өнгөрч буй мэт байлаа.

Idols LoveWhere stories live. Discover now