Chapter 52: САНАСАН!!

720 75 17
                                    

Би үүнээс илүүг харж чадахгүй нь. Энэ дүр зураг намайг хангалттай их өвтгөж байна.

Тэдэнд харагдчихгүйн тулд чимээгүйхэн гараараа амаа дарсаар хаашаа ч юм харагдсан зүг рүүгээ гүйлээ. Цээжинд нэг зүйл базлан, нулимс зогсолтгүйгээр урсана.

Гүйсээр...

Урт коридороор ухаан жолоогүй гүйж байх үед хэн нэгэн оёдлыг нь дөнгөж авхуулсан баруун гарнаас минь чанга гэгч нь татан зогсоох нь тэр. Өвдөж байна.

"Сэлиа!"

Энэ Сэүн байсан юм. Гарны өвдөлтөөс илүүтэй цээжин доторх өвдөлт намайг алчих нь уу гэлтэй. Би түүн лүү харан эхэр татан уйлна.

Тэр хоёр мөрнөөс минь чангаар барин сэгсрээд "Яагаад уйлаад байгаа юм? Чанёолтой уулзсан уу?" хэмээн асуух нь тэр. Би түүнд хариулж чадсангүй.

"... Арай ахиад явах гэж байгаа юм уу?" Энэ удаад түүний хоолой илүү ууртай сонсогдов.

"Би хожимдчихсон." Цөхрөнгөө барсан сул хоолойгоор ингэж хэлэх үед минь Сэүн чангаар барьж байсан гараа сулласан юм. Уйлж бас гүйснээс болоод амьсгаа дээрдэн, мөн ямар ч хүчгүй болсон хөлөн дээрээ тогтож чадахгүйд хүрсэн тул бие минь сулбайн доош газарт уналаа. Эхэр татан уйлахаас өөр хийж чадах зүйл надад алга.

"Хурдхан шиг хүрээд ир. Төв хаалганы ойролцоо байна." хэмээн Сэүн утсаар хэн нэгэнтэй ярьсан юм. Чанёол гэдэгт итгэлтэй байна.

Би ийм байдалтай түүнд харагдмааргүй байна. Ялангуяа хуримынх нь өдөр.

Дээш өндийн босоод тэндээс зугтах гэтэл Сэүн намайг явуулсангүй.

"Гуйж байна. Сэүн! Намайг явуулчих!"

"Яагаад зугтаад байгаа юм бэ? Сэлиа! Би чамайг ерөөсөө ойлгохгүй байна!!" Тэр гарнаас минь зууран, хурц нүдээрээ өөдөөс минь цоо ширтэнэ.

"Чи хэлэх ёстой байсан юм. У Сэүн! Чанёолыг хуримаа хийж байгаа гэдгийг."

"Ю-Юу? Чанёол??" Сэүн өөдөөс минь том нүдлэн харлаа.

Энэ мөчид хэн нэгэн ганцхан таталтаар намайг өөр лүүгээ харуулан энгэртээ тэврэн авсан юм.

Энэ үнэр...

Энэ дотно дулаахан цээж...

Би хэнийх гэдгийг нь мэднэ...

Чанёол...


"САНАСАН!! ЯАГААД ИНГЭЖ ИХ УДСАН ЮМ?" Тэр тэвэрсэн гараа улам чангалан чихэнд минь ийн шивнэх нь тэр. Түүнийхээ хоолойг сонсох төдийд л нулимс минь улам ихээр асгараад ирлээ. Би нялх хүүхэд шиг л энгэрт нь мэгшин уйлна.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now