7

384 44 5
                                    

"Гэрлээгүй эр эм хүмүүс сарыг хамтдаа таашаах нь хачин биш гэж үү?"
"Сар бол эргэн уулзахын бэлгэдэл хачин зүйл үгүй."гээд өнөөх эр цааш хэсэг дуугүй сууснаа
"Хээр талын сарыг энэ төв газрынхтай харьцуулахын аргагүй үзэсгэлэнтэй. Хэрвээ чи хүсвэл дараа нь чамайг дагуулж явж болох юм"
"Хэдий бид цусан төрлийн холбоотой ч эр эм хүмүүс хамт хол газар явах нь зохисгүй."
"чи үнэхээр миний санааг ойтгохгүй байна уу? Эсвэл тэнэг дүр үзүүлэх гээд байна уу?"
Охин инээмсэлээд " Нар сар хоёр нэг тэнгэрт зэрэг манддаггүйтэй адил би хүслээ гээд бүгд биелчихгүй шүү дээ. Орой болсон байна дүү нь өнөөдөр ихэд ядарлаа та ч бас ядарсан байх эртхэн амар даа"
-------------------------------------------------------
Дахиад л Ки Ванжи гын дурсамж.
"Сү хи ороод ир"
"авхай юу болсон бэ? Дахиад дурсамжаа зүүдлээ юу?"
"тиймээ гэхдээ заавал ингэж зүүдэндээ харах ёстой юм уу? Шөнө болгон тэрийг зүүдэлхээр олигтой ч унтсан болохгүй юм"
"хүн болгон өөр өөрийн гэсэн онцлогтой би үүнийг өөрчилж чадахгүй"
"өнөөдөр би сайхан харагдах хэрэгтэй нөгөө хувцас гоёл юу болсон Хван авчирсан уу?"
"тиймээ авчирсан бүгд энд байгаа хэрэг гарвал намайг дуудаарай"гээд шивэгчин гарлаа. Түүний үлдээсэн дээрээ цэцгийн сийлбэртэй модон хайрцгийг онгойлговол хулсны хэлбэртэй бадмаараг чулуун цацагтай өвөрмөц мөнгөн хатгуур харагдана. Ки ванжи өөрөө загварыг нь гаргаж уран дарханаар уг гоёлыг хийлгэжээ.
Үүний доор шар торгон хувцас байх ба хүрхэд л шууд дээд зэргийн торго гэдгийг мэдэх боломжтой байв. Уг өмсгөл элдэв хатгамалгүй ч гэлээ улаан оруулга оруулж өгсөн нь түүний  хатгууртай хамт үнэхээр дэгжин харагдана. Охин чин сэтгэлээсээ  инээн "Сү хи би хувцасаа өмсчихлөө чи одоо нүүрийг минь будаад өг" гэхэд үйлчлэгч даруйхан орж ирээд "өнөөдөр яаж будах уу?"
"зүгээр л хөнгөхөн нунтаг түрхээд улаанаар уруулаа будчихъя өөр илүү зүйл хэрэггүй ээ"
1 цагийн дараа
"Авхай сүйхнээхээ буух цаг боллоо"гэхэд
Ки Ванжи үнэхээр догдолж байв тэрээр үйлчлэгдээ хандан явах хэрэггүй гэж дохиод ганцаар дотогш орлоо. Хүмүүс бүгд түүний өмнөх ёслол дээр гаргасан үйлдлийг шивнэлдэн ярьж байлаа. Өнөөх Юань улсын ханхүү ч мөн тэрэнлүү харж байлаа гэхдээ түүний харц бусад шиг зэмлэсэн харц биш байв. Харин ч ямар нэг зүйлийг эрцүүлж байгаа болотой. Магадгүй түүнтэй гэрлүүлхээр төлөвлөж байгаа охин гэдгийг мэдсэн ч байж болох юм. Охин үргэлжлүүлэн алхсаар суудалдаа ирэн эрхэмсгээр суугаад сүйт залуудаа анхаарлаа хандуулан түүний үйлдэл болгоныг нэгд нэгэнгүй ажиглаж байлаа. Тэрээр дотроо Тогоонтөмөр хаан ийм хүн байжээ хэмээн бодлогошров. Удалгүй танхимд Хаан болон эх хатан орж ирэн суухад бүгд босон " Эзэн хаан болон эх хатны амрыг эрж байна" гэхэд " Бүгд сууцгаа өнөөдөр их баяр тохиож байгаа учраас хүн болгонд алт шагнал болгон өгч байна."хүмүүс дундаас нэгэн залуу босон "Мөхөс би өгөөмөр хишигт талархаж хаан болон эх хатанд хундага өргөн барьж байна" гээд хундагатайгаа уулаа. Энэ бол мэдээж Ки сайд эх хатан болон хаан нь улсын хамгийн чухал хүмүүс учраас үргэлж хоолон нь мөнгөн зүү хийж бас зүүг харлуулдаггүй хор байдаг учир хүмүүс өмнөөс нь идэж шалгадаг байв. Дарснууд хоргүй нь тогтоогдож эхлээд хаан дараа нь эх хатан ууж байтал дарсыг шалгасан шивэгчин гэнэт ухаан алдан унахад эх хатан даруй уухаа больсон ч тэр аль хэдийн бага хэсгийг нь балгачихсан байв. Хаан ихэд уурласнаас түүний нүүр улаан болж " Хурдан отчийг дууд ордныг битүүмжилж хэргийн эзнийг олох хүртэл хэнийг ч бүү гарга!"
Танхимд тэр чигтээ эвгүй уур амьсгал тархаж хүмүүс сандралдаж байв. Гэвч өнөөх харь улсын ханхүү маш тайвнаар юу ч болоогүй мэт урдах дарсаа уун эргэн тойрноо ажиглан энэ жүжгийг найруулсан хүнийг хайж байлаа. Эцэст нь түүний сонирхлыг өнөөх Ки овогт охин татаж тэрээр чамин хувцасласан бөгөөд хөөрхөн байсан ч Тогоонтөмөр олон үзэсгэлэн гоог бага балчир наснаасаа харан өсчээ. Охины харц хүйтэн мөртлөө сайн ажиглавал нэг л баяр баясгалантай байгаа мэт харагдана магадгүй тэгэж санагдсан ч байж болох юм.

Үнэхээр л түүний хүнийг таних чадвар маш сайн байсан бодсоноор нь Ки Ванжи доторх баяр хөөрөө арай ядан барьж хэдхэн хором л түүнийгээ нүүрэнлээ ил гаргасан ч харь ханхүү их л хурдан ажиглачхав. Удалгүй танхимд цэргүүд орж ирэн бүх үйлчлэгчдийг шалгасан ч сэжигтэй зүйл огт олдсонгүй. Оточ хорыг нарийн шалгаж дуусан дарсыг биш аягыг ходлуулсныг олж хаанд айлгахад тэрээр уурлан ширээгээ цохин боссон "Ки сайд болон хүүг нь эрүүдэн шүүж бусад гэр бүлийн бүх гишүүдийг гянданд хорь!"цэргүүд хурдхан хөдөлж Ки овогт баярт ирсэн бүх хүмүүсийг барьвчилж тэдний тал нь үлдсэн гэр бүлийн гишүүдийг барихаар явав. Гэтэл гаднаас их л дуу чимээ гарч хүмүүс хашгиралдах нь сонсогдож 20'000 Ки Жа О гын хувийн арми орж ирэн эзэн хааны зүг сум харвалаа. тэрээр уг сумаар түүнийг алахыг завдаагүй бололтой түүний хүзүүнээс сум үл ялиг зөрсөн байв. Өнөөх хүн " Тал нь Ки сайдыг хамгаал харин үлдсэн нь надтай үлд" Ки сайд хаан ширээнд шунаж бослого гаргажээ тэнэг хүн байсан ч үүнийг ойлгохоор байв. Өмнөд хэсгийн бослогыг дархаар 700'000 цэргийн хүчийг ордноос гаргаж 30'000 гаруй хүн л хааныг хамгаалахаар үлдсэн энэ үед бослого гаргах хамгийн тохиромжтой гэвч эзэн хаан ч бас хувийн 20'000 гаруй цэрэгтэй бөгөөд үүнийг ихэнх хүн мэддэггүй учир нь тэд бослого гарвал гэнэтийн дайралт хийх үүрэгтэй байсан. Ордны цэргүүд бараг л ялагдаж байхад өнөөх хааны арми дайрал хийн Ки сайдын цэргүүдийг буулган авлаа. Эзэн хаан хэдий сэрэмжтэй хүн байсан ч түүнийг бослого гаргахаар зориглоно гэж зүүдлээ ч үгүй  байв.тэр зарлигаа өөрчлөн "Гэмтэн Ки Жа Огын хоёр хөлийг тайрч хэргийн шалган дуусах хүртэл усан гянданд хорь түүний гэр бүлийн бүх гишүүдийг эрүүдэн шүүхтун!"

Ки Жа О тэр хэн үүнийг хийснийг гайхаж байлаа. Тэр одоо хийгээгүй гэж хэлсэн эзэн хаан түүнд итгэхгүй хэрэгтэн түүний хувийн армид хуурамч захиа хүргүүлж тэр хорыг ч мөн тун няхуур зохицуулсан тул Ки гэр бүл бүгд цаазлуулж ч магадгүй . Хэрвээ тэгвэл Ки овогт дахин хэзээ ч хөл дээрээ тогтож чадахгүй. Тэрээр түргэн өвдөг сөгдөн "Үүнийг бүгдийг би зохион байгуулсан өмнө нь танд. зүтгэснийг минь санаж гэр бүлийг минь бүү оролцуулаач" Хаан өмнөх явдалаа бодож байгаа бололтой хэсэг чимээгүй сууж байтал гаднаас Хун жанжин орж ирэн Ки Жа огын армийн захирагчийн өргөөнөөс түүний хүү Ки чоль ийн  явуулсан захиа олдлоо гэхэд хаан "Ки овгийн бүх эрчүүдийг цаазалж эмэгтэйчүүдийг нь боол болго!" гэж зарлиг буулгаад дараа нь Ки Жа О руу огт харалгүй эх хатны өргөө рүү явав.Хүүхдүүд эхээрээ биш эцгийн овгийг авдаг тул эмэгтэйчүүд амьд үлдсэн ч Ки овогт эр хүнгүй бол аажмаар мөхөх болно.
Тэдний ууган охиныг баривчлахад тэр уйлж байсан ч нулимс нь уйтгар гунигийнх бус хэт баярласнаас үүдэлтэй байв хүмүүс түүнийг ихэд гашуудаж гэж бодсон ч нэг л хүн түүнийг баяртай байгааг олж харсан тэр бол мэдээж Юань улсын ханхүү.


ingeed bichwer maani ene hureed alban ysoor duugaague minii bichsen hamgiin urt heseg bailaa za tgeed urt heseg ogson ym chini bicheech ni hed honog amarchih bh shu taalagdval vote daraarai ❤️🥰

Life again /Completed/™Where stories live. Discover now