Ки сайдын өргөөнөөс тамгыг хулгайласны дараа түүний бичгийг дуурайлган бослогын талаар захиа бичиж түүгээр ч барахгүй эх хатанд өгсөн дарсны хундагыг хордуулжээ.Мэдээж Ки Ванжигаас өөр хэн хийж чадах билээ.Тэр үүнийг маш сайн төлөвлөсөн эхлээд ахыгаа алахын тулд харь улсын ханхүүтэй гэрлэх талаар бодож байсан ч тэр удаан хүлээхийг хүссэнгүй.Гэвч ганц хүнийг үгүй хийх гэж бүхэл бүтэн Ки овогтыг бас өөрийгөө золиосолсон.Үүндээ ч гэмшсэнгүй харин ч зорьсондоо хүрсэндээ туйлын аз жаргалтай байгаасаа болж нулимс дуслуулж байсан. Эмэгтэйчүүдийг хүү нөхөр болон эцгийг нь цаазалтал түр хугацаагаар гянданд хорьсон ч тэд багаасаа язгууртаны амьдралаар амьдарч дассан тул зарим нь боол болохгүй хэмээн амиа егүүтгэжээ.Харин эхнэрүүд аль болох тайван байхыг хичээсэн ч удалгүй буцаад сандаралдаж эхэлсэн. Сайдын охиныг хамгийн түрүүнд эрүүл ухаанаа алдах байх гэж ихэнх нь таамаглаж байсан ч тэр үнэхээр тайванаар гяндангын сараалжан төмөртэй цонхоор сарыг нүд салгалгүй ширтэж байснаа "тэргэл сар маргааш мандах бололтой"гэж шивнэхэд хажууд нь сууж байсан бүсгүй "чи тэнэг юм уу? биднийг боол болгох гэж байхад одоо сар ярих цаг биш"гэхэд Ки ванжи удаанаар "Тэгээд би хувь заяандаа гутараад тэдэн шиг амиа хорлох уу?"хариуд нь тэр "Гайгүй царай зүстэй эмэгтэйчүүд янхны газарт зарагдах болно аз таарч өөр газар зарагдсан ч чам шиг хүн гудамжаар ганц алхаад л хулгайлагдах байлгүй"
"Тэр чинь миний л хэрэг чи санаа зовох хэрэггүй"тэр цааш өнөөх бүсгүйтэй ярилцахыг хүсээгүй бололтой үргэлжлүүлэн сарыг харан бодлогшров.Ки Ванжи гаас ямар нэгэн өвчин халдах вий гэсэн шиг өргөөний нөгөө өнцөгт суугаад түүн рүү муухай харцаар харсаар аль хэдийн 1 цаг болсон ч охиныг ямар ч хариу үйлдэл үзүүлээгүйд уурсаж удалгүй унтаад өгөв.чи миний хэлснийг ойлгоход дэндүү залуу байна
Маргааш өглөө нь Ванжиг хаан өргөөндөө ирэхийг урьжээ үнэндээ урилга биш заавал ир гэсэн зарлиг байсан. Хааны уулзалтын өргөөнд ирхэд тэнд Юань улсын ханхүү ч мөн түүнийг хүлээн сууж байв. Охин хэдий аав мөн ах дүү гээ алдсан ч гоо үзэсгэлэн нь огт гундсангүй. Тэд охиныг харан ихэд гайхан сонучирхан харахаас үзвэл хоёул түүнийг уйлсаар хавдсан нүдтэй бас сульдсан ирнэ гэж бодсон болотой. Хэсэг хугацааны дараа хааны тайган цаасан дээр бичсэн зарлигыг дуудаж эхлэв. "Юань улсын ханхүү Ки Ванжиг таалсан тул түүнийг шивэгчин болгон ханхүүд өргөн барьж байна"
Түүх яагаад ч өөрчлөгдөхгүй нь бололтой
"Боол би хааны их хишигт талархаж байна" гээд охин хаанд бөхийн ёслов. Хаан ханхүүд хандан "Та одоо түүнийг авч явж болноо. Аян замдаа сайн яваарай"
Тогоонтөмөр охины дэргэд очоод "явъя" гээд хурдан алхав Ванжи түүнийг гүйцэхийн тулд бараг гүйх шахам явсаар одоо шивэгчин болсон тул түүнээс бага зэргийн зайтай алхаж байв."Ханхүү боол надад асуулт байна" залуу түүн рүү эргэж харснаа"за тэгээд юу юм"
"та яагаад намайг шивэгчинээ болгов?"хариуд нь залуж нэг алхам урагшилан "чи үнэхээр мэдэхгүй байна уу?" тэд үнэхээр ойрхон байлаа. Ки Ванжи тайвнаар "өмнө нь уулзаж байсан ч ярилцаж ч байгаагүй шүү дээ. Боол надад сонин санагдаад хэрвээ эрхэм дээдэс хариулахыг хүсэхгүй байвал намайг асуугагүй хэмээн бодоход болно"
"Асуусан л бол асуусан нэгэнт хийсэн зүйлийг буцаах аргагүй чи тийм чадвартай биш бол би яаж мартах юм" гээд бага зэрэг тонгойн тэдний нүүр шүргэлцэх шахам болоход Тогоонтөмөр түүний нүүрний хувирлыг нэгд нэгэнгүй ажигласан ч ямар сэтгэл хөдлөл олж хараагүй дээ бага зэрэг гутрав. Охин хариуд нь юу ч хэлэлгүй залуугын нүд рүү харан үнэхээр үзэсгэлэнтэйгээр инээмсэглэхэд Тогоонтөмрийн Ванжиг эвгүй байдалд оруулах гэсэн оролдлого бүтэлгүйтэж харин ч дөнгөж дэлбээлж буй цэцэг шиг инээмсэглэлийг харсан зүрх нь хүчтэй цохилж нүүр нь ч үл ялиг улайсанд залуу ичиж урагш харан хурдан хурдан алхсаар охинд бэлдсэн өргөөгөө зааж өгчихөөд бушуухан яваад өгөв. Энэ өргөө жижигхэн ч гэлээ сайхан тохижуулсан тухтай байв. Уг нь бол шивэгчид өөрийн гэсэн өргөөтэй байдаггүй түүнийг тусгайлан харж үзсэн болотой ханхүү тэрнийг маргаашнаас ажилдаа ороорой гэсэн ч тусад нь өрөө өгсөн болохоор хар ажил хийлгэхгүй нь ойлгомжтой орчин тойрноо ажигласаар орон дээрээ сууж байтал хаалга тогшив. Гаднаас "хоолыг тань авчирлаа"
охин гайхаж"би чинь шивэгчин шүү дээ чи өргөө андуурсан юм биш үү?" Өнөөх хоолой"үгүй ээ эзэн танд өгөөрэй гэж хэлсэн" Хаалгаа онгойлгон харвал 13 настай болов уу? гэмээр жоохон охин тавиур дээр хоол болон хачирнууд барьж орж ирээд ширээ засаж байхад нь Ванжи "юу нөгөө та нар гүрёо хоол иддэггүй биз дээ?" шивэгчин хариуд нь "тиймээ бид иддэггүй гэхдээ дээдэс танийг удахгүй төрсөн нутгаасаа явах тул тэр болтол дассан хоолоо сайн идэж авах хэрэгтэй гээд бэлдүүлсэн юм"
YOU ARE READING
Life again /Completed/™
Historical Fiction"Амиа хорлосон ч үхэлгүй цаг хугацаагаар аялна гэдэг хүний чадах зүйл яавч биш тиймээс магадгүй би чөтгөр байх"