Untitled Story Part

140 2 0
                                    

Яагаад ч юм би циркд ажиллахыг хүсдэг. Ямар ч шалтгаангүйгээр. Цирк л бол ямар ч хамаагүй ажил хийхийг хүсдэг. Циркд ажиллаж л байвал цэвэрлэгч эсвэл хар бор ажил хийдэг хүн болсондоо ч яахав гэж бодлоо... Уг нь явуулын циркд ажиллахыг хүсдэг хүн юм л даа. Ха ха бодоод байхад явуулын циркд ямар элэнгцэгнийх нь цэвэрлэгч байхав дээ... Гэсэн шигээ бодоод сууж байтал хажуугийн байрны тэндээс нэг л жигтэй, эвгүйхэн харц яг над руу цоргиулаад л хараад байна. Гэнэт жихүүдэс төрөх шиг. Босоод яьах гэсэн ч хөл хөдөлж өгсөнгүй. Өө ингэж тэнэгтэхбайсан савхнууд уу гээд л хөлөө ёстой янз янзаар хэлээд нэг л сонин байдалтай сууж байтал гэнэт нөгөө хачин хүн хажууд ирчихсэн сужж байдаг юм байна. Би ч яахав цочсон хүн яадаг билээ яг тэрэн шиг огло үрсээд л бослоо. Бас болоогүй ээ үсрээд босож байхдаа " түрүүхэндхөдлөхгүй байсан байж. Ингэж шогтох гэж " гэж бодоод амжив. Тэр үл таних хачин ч гэмээр этгээд ч гэмээр хүн над руу түрүүнийхээрээ л харсаар. Хамаг бие арзаганах шиг. Бие эвгүйрхээд яьчих шиг. Гэнэт над руу гааа сунгаад танилцая гэнэ ээ. Би өдөөс нь " яг шдээ " л гэлээ. Юу гэж хаана юу хийдэг нь мэдэгдэхгүй хүнд нэрээ хэлдэг юм. Бараг л өөдөөс нь жов жов гээд хэлчихсэнгүй. Чамд нэрээ хэллээ юу гээд хэлчихмээр л байлаа. Нэхдээ л би нэг ч үг дуугараагүй. Тэр жигтэй хүн бантсан царайгаар: -Заза... гээд гараа буулгаснаа. Шууд үргэлжлүүлж гарлаа. -Чи циркд ажиллахыг хүсдэг гэсэн байхаа гэдэг юм байна. Би ч алмайрч орхив. Хэдэн минут тийм байсан юм байгаан. Гэнэт сэхээ аваад. Амаа ангайж нэг үзээд жимийж нэг үзээд шууд л : -Өөрөө ханаас яаж мэдсийн гэж асуунгаа сонжсон харцаар харлаа. " Надад энэ шувуухай хэлсийн " гээд чихмэл эсвэл амьд нь мэдэгдэхгүй шувуу халааснаасаа гаргаад харуулав. Гайхсан ч худлаа инээгээд өнгөрөөв. Эмэгтэй хүнийхээ байгалийн зангаараа нөгөө хүний өмссөн хувцсыг сая анзаарч нэг харав. Хар бүрх малгай, фрак өмсчээ. Яг л 18,19-р зууны хүн шиг бас хар лаакан гутал. Ингээд харахаар илбэчин шиг төрхтэй юмаа. Сахлаа жимбийтэл нь хусчихаж бас их дажгүй царайтай юм. За ер нь одооноос тэр залуу л гэчихэе. Тэр залуу халааснаасаа ямар нэгэн юм гаргаж ирснээ над руу сунгав. Бодвол нэрийн хуудас л юм шиг байгаан гэхдээ тэр хүний нэр нь алга. Нэг гаүрын нэр бололтой хаанах хэл дээр бичсэн юм гэмээр сонин үгнүүд байна аа. Тэгээд тэр залуу босоод явчихлаа. Бич гэртээ ирээд тэр цаасыг тоосон ч үгүй орныхоо хажууханд байдаг тавиур руу чулуудчихаад жаал нуруугаа амраах санаатай хэвтэв. Хаанаас ч юм чийглэг хүйтэн агаар ороод ирлээ. Өндийгөөд хартал юу байсан гэж санана. Би нэг завин дээр хэвтчихсэн далайд хөвж байна гээд төсөөл дөө. Ээ бурхан минь гэж хэлэх гэтэл хоолой гарах шинж алга аа. Халит хоолойгоо засчихаад эргэн тойрноо харах гэтэл миний ард нэг хүн " ам чинь цангаж байна уу " гэнэ ээ. Гайхсан ч гэсэн бас хэн гээч нь вэ гээд эргээд харсан чинь хэн байсан гэж санана. Нөгөө залуу чинь зогсож байна. Нээх том цагаан шүд яралзуулаад инээгээд байхыг нь яана. " Чи бас хаанаасаа гараад ирэв ээ " гээд хэлээд хаячихлаа. Тэгтэл өөдөөс "Энд л байж байсан " гэнэ ээ. Өө хө унтаж байхад минь хулгайлаа юу гэлээ. Би энд л байсан гэх юм. Эр юм байж юун ч хэрүүлч юм гээд хэлчихлээ. Нөгөө залуу чинь нүдээ том болгоод л над руу харснаа : - Тэрийг хараа гээд солонгын өнгөтэй үүл рүү заав. Хэрвээ би өөрийгөө хөндлөнгөөс харсан бол миний нүд бараг духан дээр уруул бараг завьны шалан дээр байсан биз. Тийм үүл харахаар хүн чинь дуу алддаг юм байгаа биз дээ бараг хашхирангаа алдсан даа. Нөгөө залуу над руу хараад марсайтлаа инээх юм. Тэгээд цаашаа явж байлаа. Миний ойр хавьд метр хүрэхгүй зайнд байгаа залуу малгайгаа толгой дээрээсээ авснаа хуруугаа аалз шиг эрвэгнүүлээд маогай руугаа оруулчих юм, буцаагаад гаргаөд ирэх юм тэгээд харсан чинь нэг дээр үеийн нилээн хийцтэй түлхүүр!!! Яг ингээд сууж байсан чинь завь нэг юм мөргөөд би бараг л саваад унасангүй. Тэгсэн харин тэр түлхүүрний хаалга байж л дээ. Бас эгзэгийг нь тааруулж түлхүүрээ гаргаад иржээ. Намайг онгойлго гэж байна. Онгойлгосон чинь тас харанхуй наиайг араас түлхэж оруулаад хаалга хаачихлаа. Энэ одоо хаанах вэ л гэж бодоод урагшаа алхсаар... Гэнэт таг хийх чимээ гараал нүд гялбаад ирэв. Юу вэ!!! гэж хашхираад нөгөө залуу цочоод бараг л зүрх нь зогсчих шахав. Хөөрхий ийшээ яваарай гээд гарнаас зуураад алхаж байхдаа цочсоноосоо болоод сандарсан сандрал нь гараагүй чичигнэсэн явж байна. Инээд ч хүрэх шиг. Нээх л их урт коридорын эцэст нүд гялбуулсан гэрэл. Дөхөж очоод сайн хартал ноов ногоон тал дунд нэг асар том ч гэж жигтэйхэн дотор нь ортол циркд ашиглагддаг бүх зүйлс бас болоогүй Бетховены " Фор Элисс " намуухан эгшиглэнэ. За одоо л нөгөө залуу чинь бүжиглэж чаддаггүй намайш бүжгэнд урьлаа. Яаж үгүй гэхэв. Гэрээ сунгаад хамт бүжиглэлээ, бүжиглэсэн ч гэж дээ бантанг нь хутгаад ушаасаа бүжиглэж чадахгүй юм чинь дээ нэг алхаад л хөл гишгэгдээд нөгөө лаакан гутал будаа. Аргагүйн эрхэнд доошоо харж бүжиглэж багаа юм даа. Заа тэгээд хэр удаан бүжиглэх билээ циркийн хэрэгсэлүүдийг сонирхоод явж байтал нөгөө залуу минмй цирк таалагдаж байна уу? Би энэ циркд төрсөнөөсөө хойш байсан... бла бла бла. Би ч таалагдсан, үзэж сонирхож дууслаа энээ тэрээгээ хэллээ. Нөгөө залуу "Энд ирсэнд баярлалаа. Би чамайг ирэхгүй байх гэж бодож байлаа... бла бла бла гээд дуусвуу үгүй юу шилэн хүзүү сонин болоод явчихдаг юм байна. Нөгөө залуу руу хартал нөгөө л шүдээ яралзуулаад инээчихсэн гараа буулгаж байна. Би ч " Чи муу яасан зивүүн залуу вэ!!!" гэж хэлээд л нүд харанхуйлаад явчихлаа. Бодвол ухаан алдаа байлгүй. Тэгээл сэрээд харсан чинь нар аль рэдийн дээр хөөрчихсөн өглөө болж байлаа. Нүд харанхуйлахаас өмнө болсон зүйлийг бодоод үзтэл зүүд байж. Тэгтэл өчигдөр таарсан тэр залууг яаж...яаж??? Зүүдэлдэг байна аа гэж бодлоо. Хариулт нь... Тэр чинь илбэчин шүү дээ л гэж бодогдох нь тэр . Нээрээ л илбэчин шүү дээ. Бодвол харсан хүн болгоныхоо зүүдэнд ордог биз. Өнөөдөр орой хэнийхд орж тэнэгтэх бол... За тэр ч надад ямар хамаа байхав . Гэхдээ л тэр илбэчин дурламаар царайлаг байсан гэдгийг л санаж байна. Бүр бариад идчихмээр царайлаг...

ЦиркWhere stories live. Discover now