Хүн гэдэг үнэхээр сонин. Нөгөө хүнийхээ биед орж, бодол санааг нь уншиж үзээгүй байж өөрт нь "Хайртай" гэдэг ганц үг, хэдхэн үйлдэлд баярлаж бас догдолдог... Тэгээд хайр гээчид итгэчихдэг... Бүх бие, сэтгэлээ тэр л нэг хүнд зориулж, ганцхан тэр хүнийхээ төлөө орчлонг хөмөргөхөд бэлэн болчихдог... Тэнэг, өчүүхэн, сул дорой оршихуй юм шиг хэр нь хязгааргүй их хүчтэй, агуу суут урлагийн бүтээл...
________________________________
"Чэёон~аа?... Миний охин сая үг хэлсэн үү?" Чэёоныг энгэртээ тэвэрч байхад Чанёол нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ингэж асуулаа.
"Сэлиа! Чэёон сая анхныхаа үгийг хэлсэн! Чи сонссон биз дээ?" Чанёол нүдээ томруулсаар ингэж хэлэх нь тэр.
"Анхных?" Намайг гайхан асуухад Чанёол толгой дохин биднийг хамтад нь тэвэрлээ.
Бяцхан охины минь анхны үг нь "Ээж" гэх үг байсанд би хэмжээлшгүй их аз жаргалыг мэдэрч байсан юм.
Гэтэл охин хэсэг хугацаанд чимээгүй бид хоёр луу ээлжлэн харсаны эцэст гэнэт уйлагнаад унах нь тэр. Удалгүй хоёр гараа дээш өргөн аав руугаа тэмүүлээд эхэллээ.
"Зүгээр л бишүүрхэж байгаа байх. Удахгүй дасчихна аа. Битгий санаа зов." Чанёол харцаараа намайг тайвшруулаад Чэёоныг дээш өргөн тэвэрсэн юм.
Тийм жаахан байсан охин маань яаж ч намайг санах билээ дээ... Мэдээж одоо би түүний хувьд танихгүй хүнтэй л адилхан шүү дээ.
Би зүгээр л зөөлөн толгой дохилоо.
Чэёон аавынхаа хүзүүгээр тэврэн нүүрээ шигтгээд гайхсан харцаар над руу ширтэнэ.
Намайг танихгүй байсан ч хамаагүй ингээд ч болтугай охиноо харж, бас хүрч чадаж байгаа минь л миний хувьд дэндүү гайхамшигтай санагдаж байна...
"Хуриманд нь оролцохгүй бол Сэүн их гомдох байх! Одоо явцгаая!" Чанёол нэг гартаа Чэёоныг тэврэн нөгөө гараараа намайг хөтөллөө. Дулаахан түүний минь гар... Энэ гараас хөтлөөд түүнийхээ хажууд нь алхаж байгаа минь яг л зүүд зэрэглээ эсвэл миний хоосон төсөөлөл шиг санагдана.
Энэ үед Чанёолын өөдөөс минь инээмсэглэх төрх, гарных нь дулаан илч энэ бүгд зүүд биш гэдгийг баталж байсан юм.
Түүнийхээ гараас итгэлтэй гэгч нь хөтөлсөөр ёслолын танхимд орж ирлээ. Дөнгөж орж ирэхтэй зэрэгцэн хүмүүсийн шүүмжлэлт харц бидэн дээр туссан юм. Яагаад ч юм эдгээр хүмүүсийн харц намайг хангалттай тавгүйтүүлж орхих нь тэр.
YOU ARE READING
- LOSER or LOVER - /Completed/
RomansaДүр: Пак Чанёол, Кан Сэлиа, У Сэүн, Крис Ву, И Лиа. Төрөл: Романс Хүрч боломгүй холоос ч хоёр биенээ хайрлах хос хоёр замд нь тулгарсан маш олон саад давааг хэрхэн даван туулж байгаа талаар өгүүлнэ. Гол үйл явдал: Кан Сэлиа бол 4 жилийн турш ангийн...