I'm

274 24 34
                                    

"За чи хүртэл боль л доо. Эрикийг гэнэт сонин юм ярихыг нь яая гэж байхад чи хүртэл нэмэгдчих юм" хэмээн Юүриг загнахад тэрээр өөдөөс муухай хараад савхаараа над руу чичсэнээ "Чи дуугүй үгэнд ороонд байж байхгүй бол би чамайг тэр Чүэ Чанхитай хамт цааш нь харуулчихна шүү" гэх нь тэр.

Түүний харц ёстой л би болон тэр хачин Чанхи гэх этгээдийг цааш харуулчихаар харагдаж байна шүү. Миний эмэгтэй найзууд яахаараа бүгдээрээ ийм хэрцгий байдаг байна аа? Ядаж байхад тэр Чанхи гэгч нөхөр нь ямар гайгаараа ийм хэрцгий хүнийг алчихдаг байна аа.

Одоо өшөөгөө авах уур бухимдалдаа бид хэдийг хяргачих гээд байх юм. Сүнигээс зугтахын хажуугаар Юүригээс болгоомжилно гээд л амьдрал их асуудалтай юм аа. "Чи тэгээд тэр цус сорогчоо хаанаас гэж хайж олох юм бэ? Тэнд байхдаа хаанаас олохоо асууж болоогүй юм уу?" хэмээн хошуу дүрэн хэлэхэд Юүри мөрөө хавчаад "Ганцхан хүсэл хэлж болдог юм шиг байна лээ"

"Хэранаа, чи бидэнд итгэж байгаа биз дээ?" хэмээн Юүри Хэран руу итгэл найдвар дүүрэн харцаар асуухад Хэран өөдөөс нь инээмсэглэн "Мэдээж, зүгээр бодоод үзэхэд та хоёр хоёул хоёулаа байж болохгүй зүйлийг мэдэрч харсан байна шүү дээ. Тэгэхээр тэр эмэгтэй яав ч энгийн хүн биш" гэж тэрээр өөрийн бодлоо учирлан тайлбарлаад "Тэгэхээр хэрвээ түүн шиг ид шидтэй хүмүүс байдаг бол цус сорогчид яагаад байж болохгүй гэж?"

Би амруугаа будаа чихэнгээ толгой дохилоо. Нээрээ л Хэраны хэлдгээр байж боломжгүй зүйл биш юм байна. За тэр цус сорогч нь байлаа гэхэд бид яаж алах юм бэ? Түүний яриагаар биднээс илүү хурдан бас хүчтэй гэсэн шүү дээ. Тиймээс би лавдаг чадахгүй дээ. Үнэнийг хэлэхэд Миран маань Эрикийг хамгаалсаар ирсэн харин Юүри бид бүгдийг хамгаалдаг. Гэхдээ хамгийн муухай нь Сүнигээс л намайг хамгаалж өгдөггүй юм.

Чанхитэй нь таарлаа гэхэд би ч бас гар нэгтгэн хамт тулалдах хэрэгтэй болно. Тийм учраас эртнээс жоохон бэлтгэл хийж эхэлдэг юм билүү дээ. Түр энэ талаар бодохоо болиод хоолоо амтархан идэх гэтэл хар дарсан зүүд минь болох хүний хоолой "ЖҮ ХАГНЁН! ХАГНЁНАА" гээд хангинаад явчхав.

Би цөхөрсөн байдалтай халбагаа доош тавиад хувь тавиландаа гомдон муухай царайлж суухад нөгөөх чинь хүрч ирээд хажууд суулаа. Тэр Чанхи яах вэ, би гэдэг хүн ямар гайгаараа ийм нойтон хамуутай учирчихдаг байна аа? Үнэхээр яаж ч хичээсэн надаас салахгүй хэдэн жил өнгөрчихлөө шүү дээ. Надаас залхаад больж болдоггүй юм байх даа?

Reveal: Right HereWhere stories live. Discover now