Залуу бүсгүй хоёр чимээгүйхэн нэг ширээнд суун хооллоно. Гэнэт Тогоонтөмөр "ураг барилдъя" гэхэд Ванжи гайхан нүд нь томорч " та тоглоод байгаа юм уу. Хэрвээ жинхэнээсээ бол дэлхийн хамгийн муу гэрлэх санал байлаа яг л мухлан орж амттан авъя гэж байгаа аятай ярих юм"
Залуу дахин өөртөө итгэлтэйгээр"ураг барилдъя би тоглоогүй байна" бүсгүй ширээнээс ухас хийн босч " ямар хүн хоол идэж байхдаа санал тавьдаг юм. Мэдрэмжгүй гэдэг нь" гээд түргэн алхсаар гарав.Би уг нь дуртай хоолыг нь хийлгэж ширээ засаад ураг барилдъя гэхэд л болно гэж бодсон юмсан.зүгээр л юу хүсэж байгаагаа шууд хэлчихэж болдоггүй юм бол оо?
Хоёр хоногийн дараа түүнийг дотны шивэгчин Сүхиг дуудаж, зөвлөгөө авахаар болсон явдлыг хэлбэл тэрээр "Эрхэм дээдэс ээ, та үнэхээр эмэгтэй хүнийг ойлгодоггүй юм байна. Манай авхай ямар турж үхэх гэж байсан биш. Хоол өгвөл зөвшөөрнө гэж чи яаж сэтгэв-" Гээд саяны хэлсэн үгээ тунгаан бодож "Боол Би үг алдчихлаа хаантан өршөөгтүн" Хариуд нь хаан "За яах вэ, би чамд зөвлөгөө өгөх үедээ хүндэтгэлгүй ярихыг зөвшөөрнө" гэтэл Сүхи үргэлжлүүлэн түүнийг ямар тэнэг санаа гаргасан болохыг ярьсаар тэдний уулзалт өндөрлөв. Шивэгчний ярианаас тэр хэдэн зүйл ойлгож Ванжиг цэцэрлэгт нохой цагт ирээрэй хэмээн хүнээр хэл хүргүүлэв.
Орой нь бүсгүй болзсон цагтаа цэцэрлэгт ирэхэд өдөржин бэлдсэн үгсээ гацаж түгдрэн "өнөөдөр сар үнэхээр үзэсгэлэнтэй байна шүү магадгүй хамт бай-" гэвэл бүсгүй үгийг нь таслан " Сар үл харагдахаар үүлэрхэг байна шүү дээ"залуу сандран " Аан юу н. . Нөгөө чамайг ирэхээс өмнө сар сайхан харагдаж байсан юм үүл сая салхинд туугдаад ирчихэж"
Өнөөдөр уг нь сар мандах учиргүйдээ гэж Ванжи бодол болж байтал өнгө өнгийн цаасан дэнлүү тэнгэрт хөөрч цэцэрлэгийг гэрэлтүүлэх нь их л үзэсгэлэнтэй харагдана.
"Хаантаан таны өргөөний дээвэр шатаж байна." гэх бүсгүйн хоолойг сонсож цэцэрлэгийн чанх хойно байх хааны өргөө шатаж түүнийг зарц нар унтраах гэж ус цацаж байв. Тэдний зүг хоёр хүн гүйн ирж байгаа нь харагдана. Илүү ойртоход нь Ки Ванжи өнөөх хоёрыг танин " Сүхи Хван та нар чинь яагаад ийм болчихов оо? Гал унтраалцсан юм уу?" үс нь сэгсийж хувцас нь хөө тортог болчихсон тэднийг бараг л сүнс гэж андуурахаар байлаа.
Хван " Дээдэс таньд ураг барилдах санал тавина гээд биднийг дээвэр дээр дэнлүү-Ёооё Сүхи өдвөж байна ш дээ битгий хөл дээр гишгээд бай" Сүхи шүдээ зуун " Тэнэг юмуу авхайд хэлдэг нь яаж байгаа юм ийм бооохоор л чи одоо хүртэл гэрлээгүй байгаа юм" Ванжи тас хөхрөөд " За одоо нэгэнт эхлүүлчихсэн юм чинь яриад дуусгачих" гэвэл Хван үргэлжлүүлэн " Тэгээд дэнлүү хөөргөж байтал Сүхи та хоёрыг харж байгаад дэнлүүгээ унагаагаад дээвэр бас тэнд байсан бүх дэнлүү шатчихсан" Сү хи түүний чихэнд ойртон " Дэнлүү шатах чинь азгүйтэл тэнэг минь зүгээр санаандгүй гал алдчихсан гэхгүй яасан юм энэ санал бүтэлгүйтвэл бүгд чиний буруу шүү!"
Ванжи " Зөвшөөрч байна. Өргөөгөө хүртэл шатаан байж санал тавьж байхад зөвшөөрөхгүй бол надаас засварын мөнгө нэхэх байлгүй. Би их ядуу төлж дийлэхгүй"гээд чин сэтгэлээсээ инээмсэглэв.
YOU ARE READING
Life again /Completed/™
Historical Fiction"Амиа хорлосон ч үхэлгүй цаг хугацаагаар аялна гэдэг хүний чадах зүйл яавч биш тиймээс магадгүй би чөтгөр байх"