👆🏻
Сааралтан бүрхэх чийг уушигийг нь дүүргэн чигжихдээ аажмаар хүндрүүлж залуу ойр ойрмог амьсгаа авах аж.
Умгар, дээрээс нь гэрэл муутай угаалгын өрөө нь халуун уурын цанд цохиулж бүрсийгээд үзэгдэх юм бүрх авч, улбар үст үүнд хэдийнээ дассан шинжтэй дүүшнээсээ гарч ирээд гараа явуулж том шаргал алчуураар бэлхүүсээ ороон тольны урд ирж зогсов.
'Хүн' дүрс л бүрлийн үзэгдэх тольны цанг баруун гараараа шувтран арчаад, зурагдан нэлийсэн зам дагуу нь тодрох өөрийнхөө цонхигор царайг хэсэг харлаа.
Өөрчлөгдсөн зүйл үгүй атлаа огтоос танихгүй хүн өөдөөс нь ширтэн зогсоно.
"Одоо өөрийгөө ч танихгүй нь бололтой."
Залуу эр толгой гудайлган санаа алдаад дахиж хоромхон төдий ч харж үл түвдэх 'өөрөөсөө' зугтан бүгчим өрөөг орхилоо.
Утсанд нь шуудан ирэх чимээнээр саяхан гэрийн хувцсаа өмсөж дууссан тэрээр чийгтэй үсээ сэгсрэнгээ очиж шалгахад, аажмаар хөмсөг нь зангирч ирээд буцан тэнийхдээ хүндхэн санаа алдалт гаргав.
"Новш гэж! Мин Юнги, Мин Юнги,
Мин Юнгиг хараал идэг!"Амандаа уурсан, хараах тэрээр дөнгөж өмсөөд байсан хувцсаа буцаан тайлж шидээд, хурдан хөдлөн гадуур хувцсаа углаж, ууртай гэгч нь гэрээсээ гарав.
~•~
Эгшилэнтэй хийгээд сэтгэлд буглам шаналгаантай аялгуу.
Цагаан товчлуур дээгүүр гүйлдэхдээ үеэрээ найган солбилзох цагаан хуруунууд.
Хаа нэг л хар товчлуур дээр нь зэрвэс хүрэх нь тэргэл сарны нулимс аятай.'Тэр' явахдаа бүх шаналалыг нь өөртөө аваад явсан сан.
Гэтэл 'Тэр' буцаж ирэхдээ хүсээгүй зочныг минь ч дагуулаад иржээ дээ.
Өнөөг хүртэл туулж ирсэн зүйлсийнхээ ачаар гуниглаж эсвэл уйтгарлах байлаа ч лав л дахиж шаналал гэх гаслант зүйлийг мэдрэхгүй гэж найдаж байсан юм сан.
Гэтэл ингээд хоёулаа болоод хүрээд ирэх гэж...
Нүдийг нь таглах хамар шүргэм урт, гялалзсан хар үсэн дээр нь сарны цайвар туяа ойн гялтганаж, түүний нь ард нуугдсан зовлонт хар нүд нь өөрийгөө хамгаалан зовхио аньхдаа завсраараа айдсын нь хэлтэрхий нулимсны нь ганц дуслыг багтаасан ч, газарт унахаасаа урьтаж хацранд нь шингэж амжив.

YOU ARE READING
오늘 밤 (Tonight) MGL
Fanfiction- Би түүнийг чамруу хэрхэн харж байхыг анзаарсан. Чи түүнийг хүсч байгаа тийм үү? - .....Магадгүй ээ. - (Санаа алдах)....Тийм байж ээ. ~•~ -Энэ шөнө чи ганцхан минийх! -Тийм ээ энэ шөнө би ганцхан чинийх... (Юу ч...