Театрт эгшиглэх хунт нуурын аялгуу дуусахтай зэрэгцэн хүмүүсийн нижгэнтэл алга таших чимээ тодрох аж. Саяхан тайзан дээр хунт нуурийг яруу тодоор үзүүлсэн тэрхүү бүжигчинд, танхим дүүрэн алга ташилт сэтгэлийг нь сэргээсэн гэлтэй царайнд мишээл тодроно. Хүн бүр түүний ямар авъяастай үзэгэлэнтэй бүжигчин болохыг харлаа шүү дээ.
Харин үүнийг саяхан үзэж дууссан Албэрт арай өөр зүйлсийг бодох аж.
Тайзан дээрх туслах бүжигчид бүгд буун, хамгийн сүүлд гол бүжигчин Николь баярын мишээлтэй басхүү гартаа цэцэгтэй тайзнаас бууж ирлээ. Түүнийг бууж ирмэгц, бүгд түүнийг үнсэн баярын мэнд хүргэх аж. Николь энэхүү тайзыг 2 жилийн өмнөөс бэлдэж ирсэн нь өнөөдрийн гол бүжигчин болсон шалтгаан.
Албэрт театраас гаран, нэг гартаа тамхи нөгөө гартаа бяцхан цэцэгтэй алчуур барисаар алхах аж. Түүний тамхины уутаа хуртай өдрийн салхинд замхран, хойно явсан хүмүүсээ бухимдуулна.
"Алив залуу хүү минь тамхи татдаг газраа оч" гэсээр түүний хажуугаар нэгэн эмээ зөрлөө.Түүнийг элдэв зүйл бодож байх хооронд тамхи нь ч аль хэдийн талдаа орсон байх нь тэр. Ингээд Албэрт тал татсан тамхиа газар хаяж дээрээс нь бага зэрэг дэвслээд хурдтайгаар нэг тийш алхаж эхлэв.
Түүний ирсэн газар бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах төв гэсэн хаягтай 4-н давхар хуучирсан газар байлаа.Тэр өнөөх хурдан алхаагаараа алхсаар 208 гэх тоотыг гадаа ирээд бага зэргийн тогшсон болоод өрөө рүү шагайв. Харин түүнийг харсан хүн их л баяртайгаар түүний нэрийг дуудан гараа дэлгэх аж.
"Албэрт. Чи ямар удаан алга болчихов оо. 2 цаг л гэсэн байж."Алберт түүний орны хажуудах сандлыг татан суугаад " Уучлаарай гүнжтээн. Ажил түм бум байлаа. Юу идмээр байна." гэсээр түүний үсийг илбэх нь тэр.
Харин эмэгтэй толгойгоо зөөлөн сэгсрэн "зүгээрдээ" хэмээв.
Алберт энэхүү эмэгтэйг хоёр жил асран хамгаалж байгаа. Учир нь тэр түүний дүү Коли бөгөөд тэр хоёр жилийн өмнө осолд орон хөл нь мэдээгүй болсон билээ. Эмч Колиг дахин босохгүй гэсэн нь Албэртд тэнгэр нураад л ороод ирэх шиг болсон. Яг энэхүү мэдрэмжийг Албэрт бага байхдаа ээж ааваа алдах үедээ л сүүлд мэдэрсэн. Аав ээжгүй болсноос хойш Албэрт ганцаараа охин дүүгээ юугаар ч дутаахгүй өсгөсөн ч хоёр жилийн өмнөх тэрхүү осол Албертэд бурхан дахин нэг зовлон бэлдсэн гэлтэй.
Алберт өөрийн хүслээр ахлах сургууль болон их сургууль ч төгсөөгүй агаад одоо бол 30 шүргэж яваа залуу. Харин түүний охин дүү Коли дөнгөж 24тэй. Ид сайхан залуу насан дээрээ хийж бүтэхээр зорьсон зүйлс нь бүтэлгүйтэж, жижигхэн биеэндээ ахадсан их зовлон үүрсэн түүний дүү...