254 9 4
                                    


"Гүнжтээн та ордноос гарч болохгүй
шүү дээ" гэж хэн нэгэн хэлэхэд
"Би мэдэж байгаа болохоор дуугүй бай л даа Сон авхай ордоноор нэг мэдэгдэх нь байна" гэж гүнж бололтой залуу бүсгүй ордны гадаах ханыг сурамгай гэгч нь даван ийнхүү хэлж буй нь удаа дараа ордноос ингэж гардаг нь илт.

Хананы нөгөө талаас Сон авхай: "Тэгвэл гүнж та ядахдаа хаашаа явж буйгаа хэлж болох уу?"гэж шивнэн хэлэхэд гүнж тоосон шинжгүй нам дуугаар: мсийн хүрээлэн рүү"гэж хэлэн цааш яваад өнгөрөхөд Сон авхай хий дэмий л доороо дэвхцэн хананы цаана бухимдан үлдэнэ.
Гүнж багахан инээвхийлээд цааш яваад өгөх нь тэр. Тэрээр ойрын хэдэн долоо хоног тиймэрхүү газар очиж зугаацаж байгаа бөгөөд хаан аавынхаа уурлуулах гэсэн өчүүхэн хүсэл нь тэр биз. Гэхдээ түүний энэ болчимгүй үйлдэл хаан аавынхаа анхаарлыг татаж, хайр халамж өчүүхэн ч болов түүнээс хүртэх гэсэн найдлага байсан юм.

Дээгүүрээ өөрийгөө хар гивлүүрээр бүтээчихээд, гартаа жижиг дэнлүү барин нарийхан гудамжаар чимээгүйхэн алхлана.

Хар гивлүүрээр өөрийгөө бүтээчихсэнийг бодоход нүүрэндээ энгэсэг түрхсэн байртай харагдана.

Явсаар нөгөө л нэг дасал болсон хаалганыхаа өмнө ирээд тогшиход
өндөр бололтой залуу хаалга нээн хараад: өнөөдөр оройтож байх чинь?
гэж хэлэхэд гүнж хариуд нь: "Харин гэрээс гарах гээд удчихлаа" гэж хариулаад түүнийг даган дотогшоо орлоо.

Дотогш орон хар гивлүүрээ аван хувцасаа сольж өмсөхөөр дээш гарахыг зэхлээ. Эмсийн хүрээлэн болоод ч тэр үү энд тэндгүй архины эхүүн үнэр үнэртэж, эмэгтэйчүүдийн найланхай хоолой цуурайтана.

Харин гүнж тэдэн шиг арай ч ийм ажил хийхээ тулаагүй гэж боддог учраас ирсэн зочидын архи болоод хоолыг зөөнө. Түүний ажилах энэхүү газарт баян чинээлэг томоохон ноёд түшмэдүүд л ирдэг бөгөөд хэр баргийн жирийн ард орж ирэх нь цөөхөнтэй.

Удалгүй түүний хийх ажил ч дуусч
тэрээр өнөөдрийн шан харамжаа аван хар гивлүүрээ дээгүүрээ бүтээн
эмсийн хүрээлэнгээс гаран ордон луу явлаа. Ингэж орой ирчихээд ордоны урд хаалгаар орж зүрхлэхгүй учир тэрээр нөгөө л нэг давж гардаг тэрхүү хананы дээгүүр сурамгай гэгч нь даван орлоо. Ордоны түшмэдүүдэд мэдэгдэхгүй гэсэндээ чимээгүйхэн гэтэн өөрийн өргөөндөө сая л нэг орж ирэн санаа амран амьсгаа тавьлаа. Сон авхай түүнийг ирэхийг хүлээж байгаад унтчихсаныг хараад гүнж багахан инээвхийлээд өөрийн ор луу зүглэлээ. Орондоо орон яг унтахын даван дээр гүнжийн өргөөний хаалга хүчтэй савагдан нээгдэж, хаан аав нь өөрийн биеэр ороод ирэх нь тэр. Гүнж бага зэрэг гайхсан ч түүнийг гээд ирж байгаад нь багахүү баясан дотороо баярлана.

Hades of coffee shopWhere stories live. Discover now