Rain sound

1.5K 167 39
                                    

Зуны үдэш байлаа. Бороо ширүүн асгарч урдах замаа ч харж чадахгүй яарч гүйхдээ замын голоор гарч түүний машинд дайруулах шахсан юм. Зам сэлүүхэн байсан. Ширүүн борооноос болж замын хөдөлгөөн түр зогссон байтал гэнэт л машин гараад ирнэ гэж бодоогүй болохоор л гарцгүй замаар гүйчихсэн хэрэг. Гэтэл тэр аймшигтай их уурласаар цамцнаас минь заамдан авч учир зүггүй хашхирч орилж байсан. Би юу гэж хэлээд байгааг нь ойлгоогүй ээ. Гагцхүү гоо үзэсгэлэнд нь л дурлачхаад харцаа ч салгаж чадахгүй байсан. Тэгээд нэг л мэдэхэд над руу хашхичах дур булаам уруулных нь амтыг мэдэрч хазаад авмаар зөөлхөн байсанд шунаглан дайрч байсан сан. Тэр тийм л үзэсгэлэнтэй. Ухаарч ч амжаагүй үйлдлүүдийг бие минь надаас түрүүлж хийчхээд дараа нь түүний чангахан цохилтыг нүүрэндээ тосно. Тэр өдөр тэр борооноор далимдуулж гэртээ хүргүүлж, хүргүүлсэн болохоор талархлаа илэрхийлэх нэрийдлээр гэртээ урьж, урьсан болохоор хариу айлчлал хүсэж гэрт нь очиж, очсон болохоор хоног төөрүүлэхээр гуйж даварсан. Тэгж дураараа авирлан алхам алхмаар ойртсоор одоо дэргэд минь тэр өөрийн хүслээр хэвтэж байна. Гарыг минь дэрлэн цээжийг минь ороогоод нялх хүүхдийн зөөлхөн үнэрээрээ сэтгэл гижигдэн хэвтэнэ. Гэвч би залхчихсан, ойлгож байна уу? Түүнтэй анх учирхад хэтэрхий хөөрхөн царайнд нь ховсдуулаад зүгээр явуулчхаж чадаагүй. Дараа нь амархан арганд уначих нэгэн биш гэдгийг нь ойлгож заавал урхиндаа оруулмаар байсан. Ердөө л шар хөдөлсөн хэрэг. Одоо би хүссэн бүхнээ авчихсан болохоор тэр огтхон ч сонирхолтой санагдахгүй байна. Ямар амттайг нь, дэргэд нь байх ямар санагддагыг би мэддэг болчихсон. Одоо шинэ эрэлд гармаар байна. Харин яаж?

" Болгоомжтой яваарай, ажлаа сайн хийгээд эрт ирнэ шүү, за юу? "

Зангиаг минь янзлах зуураа хошуугаа үл ялиг цорвойлгон эрхлэх түүний нарийхан хоолой чихэнд дуулдан хэлсэнийг нь ойлгож байгаа мөртлөө хариу үзүүлж чадахааргүй гөлийнө. Тиймээ, ойрын хоёр хоног би сав л хийвэл хаашаа ч юм гөлийгөөд тэр тухай боддог болчихсон. Яаж салах вэ? Яаж, яаж, яаж!

" Хайрт минь өнөөдрийг эрч хүчтэй даваарай гээд супер хүчтэй болгодог үнсэлтээ өгнө өө "

Хацар дээр минь чангаар үнсээд уруулыг минь хөнгөхөн шүргэн инээмсэглэх түүнд хариу ч үнсэлт өгөлгүй гарахаар завдав. Түүний хийдэг үйлдлүүд, хэлдэг үгсэнд сэтгэл хөдлөхөө больчхож. Анх бол тэнгэрт хөөрөх нь холгүй догдолдог байлаа. Тэр миний өмнө нь учирч байсан залуусаас огт өөр. Илүү чанга залуу. Амархан урхинд орж уриалгахан өвөр дулаацуулах нэгэн биш. Тийм чанга мөртлөө тэр ханыг нь даваад ороод ирэхээр үнэхээр нялх нэгэн. Бүхий л хайраа дуслыг ч үлдээхгүй бусдад зориулна. Нэг л итгэвэл эцсээ хүртэл үнэнч байна. Тийм цайлган болохоор нь л шалтаг тоочоод орхичхож чадахгүй байна. Ядаж л түүнд тэр гэчхээр муу тал байсан бол хамаа алга, өмнөх салалтууд шигээ хэрүүл өдөж хаяад явах сан. Гэвч тийм биш хойно бас тэр тийм сайн хүн болохоороо надаас энэ зэргийн гэмшлийг хүртэх эрхтэй нэгэн.




Jikook one shotsWhere stories live. Discover now