"Айж байна яагаад ч юм тэр хүнийг санаж гуниглаад, өөрийнхөө сэтгэлийг хорьж дийлэхгүй байгаадаа яг галзуурах гээд байна ахаа би яах ёстой юм бэ үхчихвэл арай дээрдэх болвуу" өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс цийлэгнэн хэлэхэд хажууд нь сууж байсан залуу сая л нэг ам нээн дүүдээ ихийг бодогдуулах нь тэр
"Битгий ай хайр гэдэг чинь угаас хүнийг зовоон тарчилааж байж ханадаг зүйл гэхдээ чи минь зөв хүнээ сонгож хайрлаж дурлаасай гэж хүсэх юм яг л амьд амьтадыг араатан,араатан бусаар нь ялгадаг шиг хайрласан хүнээ сайн уу эсвэл муу юу гэдгийг ялгаж хараарай ойлогсон уу.
Гэхдээ чамайг шархалж хоцрохыг чинь би харж тэвчихгүй байх шүү ойлгосон уу!"
хайр гэх зүйлд шаналж яваа бяцхан дүүгээ өрөвдөхийн зэрэгцээ ойлгохыг хичээн түүнийг энгэртээ тэврэн аргадах аж.(5 сарийн өмнө)
Нарны хурц гэрэл,зуны сэвэлзүүр салхи,навчисын сэржигнээн,шувуудын жиргээн сонсогдох нь туйлын таатай юм.Өрөөгөөр нь дүүрэн ном дэвтэр тарж,тоос шороондоо дарагдсан гахайн хороо гэхэд болохоор өрөөний эзэн ширээний ард ухаан сөхөөгүй хичээлээ шагайн сууна.
Гэнэт яасан нь мэдэгдэхгүй уурлан"Аааш. Энийг яаж хийх ёстой юм болоо?. Новш гэж их сургуульд орно гэдэг чинь ямар лайтай ажил вэ?" хэмээн хараал урсгасаар ар дагзаа маажин суухад гаднаас хаалга хүчтэй саван орж ирээд
"Хөөш чи юугаар гийгүүлсэн гэж хараал урсгаад байгаа юм ганц тоо ч зөв бодчихож чадахгүй толгой муут жинхэнэ эргүү амьтан" толгойд нь булдруу ургах хэмжээний чанга цохиход цохиулсан толгойгоо барин ахруугаа муухай харан
"Яаа! Ахаа өвдөж байна шдээ яагаад дандаа толгой руу цохиж байдгийн ойлгохгүй байгаа юмийг би яах ёстой юм, яах гэж ийм ухаан муутай дүүтэй бол гэсийн "
"Чи сая юу гэсэн бэ? би хүссэндээ чиний ах болсон гэж бодоо юу олон юм ярилгүй хичээлээ л сайн хий за юу" гэж уцаарлангуй хэлэхэд.
Дүү нь хушуу амаа дэвсэн нүдэндээ нулимс цийлэгнүүлж эхлэхэд дүүгээ загинасандаа гэмшин
"Жүёонаа ахыгаа уучлаарай
дахиж толгой руу нь цохихгүй за одоо түр хичээлээсээ салаад хоолоо идчих өлсөж байгаа байлгүй" гээд чирэх шахуу дагуулаад ширээний ард суулгаад хоол аягалж өгөөд
" Чи намайг уучлахгүй юм уу?"
Хоолоо халуун болохоор үлээж идэж байгаа эгдүүтэй гэхэд дэндүү эгдүүтэй байх дүүгээ хараад тэсгэл алдаад инээж орхив.
"Яахав намайг өнөөдөр гарч болно гэвэл уучилж болох л юм хххх" хэргээс ахдаа гомдож гарах төлөвлөгөө нь бүтэж байгаад тэр үнэхээр баяртай харагдана.
"Гарчихаад ирдээ гэхдээ оройтож болохгүй шүү ойлгосон уу! Бас архи дарс болохгүй тамхи бүр ч болохгүй мэдэж байгаа биз " ёстой л нэг үглэж байх чинь дээ тоохгүй гаръя гэсэн ч чадалгүй үгийг нь дуусгаад ахдаа үнсүүлээд гарахдаа шүхрээ авхаа ч мартсангүй гарлаа.