Шюга

135 18 40
                                    

"Хараал ид!"

Залуу хэдийнээ улаан нялга болсон биеэ өргөс шиг ширүүн бие угаагчаараа давтан давтан үрэх ч сэтгэл дэх буртаг нь арилахаасаа илүүг нэмнэ.
Удалгүй хорсол тээсэн нүднээс нь гомдлын халуун шингэн урсан цус шүүрч эхлээд буй арьсан дээр нь дуслан "Зүгээр дээ" гэх шиг бүлээцүүллээ.

"Яагаад?"

"Яагаад би гэж?"

Залуу эр уйлахгүй гэсэндээ хүчлэн уруулаа тас зуужээ.

"Хонгор минь, бүх зүйл зүгээр үү?"

Хаалганы цаанаас бөглүүхэн дуулдах хоолойнд сэхэл авсан тэрээр бушуухан өндийн, зулгарсан биеэ нуухаар хувцасруугаа тэмүүлэв.

"Тийм ээ, удахгүй гарлаа."

Гэрийн сул хувцсаа өмсөөд угаалгын өрөөнөөс гарч ирвэл өнөө хоолойн эзэн орны нэг талд өөрөө суугаад хажуугийн хоосон зайндаа түүнийг ир гэх шиг гараараа товшин гэмгүйхэн инээмсэглэж байлаа.
Улбар үст багахан инээмсэглээд үгэнд нь орон хажууд нь ирэхэд өнөөх нь гараараа ороон тэврэн хэвтэхдээ уруул дээр нь шунаглан үнсээд салав.

"Чиний анхных гэдэг нь намайг ямар их жаргалтай болгосон  гээч!
Пак Жимин, чи намайг донтуулж байна."

Жимин муухан инээмсэглэх аядлаа.

"Эелдэг байсанд чинь талархаж байна, Жонгүг"

Жонгүг дахин нэг удаа халуун үнсэлтээ бэлэглээд, чанга гэгч нь тэврэн, улмаар нүд нь анилдсаар унтах шиг болсон ч уруулаа зуун, нүдээ аньсан Жиминий хувьд хэцүүхэн шөнийг өнгөрөөв.

Ижил хүйстэн байх нь түүний биеийн талыг арчаад хаяах шиг өвдөлт дүүрэн, гаслантай эхлэсэн нь энэ.

Тэрээр өөрийгөө цаашид "Би" гэж хэлэхэд ч дотроос нь зулгаах 'худал хуурмаг' хэт гашуун амтагдаад чадамгүй мэт санагдана.

ТЭР ӨӨРИЙГӨӨ АЛДАЖ ЭЭ.

Энэ өдрөөс хойш Жонгүг түүнээс холдохоо байв. Үнэхээр ч түүний хэлсэнчилэн Пак Жимин ямар нэгэн увьдаст хүчтэй мэт түүнийг өөртөө донтуулж байлаа.

Жиминий түүний өмнө гаргадаг эрээ цээргүй ааш авир болон бусдын өмнөх бяцхан сахиусан тэнгэр мэт гэмгүй төрх Жонгүгийг байж ядуулна. Тэрээр уян налархай, нүд унагам төгс биетэй атлаа тунгалаг горхи шиг л ариун нандин байх нь түүнийг өмчилж аваад үүрд өөртөө уямаар шуналыг нь төрүүлж, бусдыг өөртөө олсдон ховсдчихоод юу ч анзаараагүй царайлж, өөрийг нь өөрийн болгох гэсэндээ хэрхэн аяглахыг нь кино театрт попкорн барьчхаад дуртай киногоо үзэж буй аятай шимтэн зугаацах нь Жонгүгийн аазгайг тунчиг хөдөлгөх аж.

오늘 밤 (Tonight) MGLWhere stories live. Discover now