Another happy ending❤️💫

1K 93 15
                                    

Энэ хэсэг маань хамгийн сүүлийн chapter "WALK ON MEMORIES"-н анх бичигдсэн хувилбар нь байгаа юм. /Chapter 55-н үргэлжлэл./ Ингэж publish хийх гэж байсан ч эцсийн мөчид өөрчлөхөөр шийдсэн л дээ ххэ. Бяцхаан бэлэг болгоод publish хийчихье❤️Таалан соёрхоно уу.❤️

***

"Сандарч байна уу?" 17 давхарт байрлах ресторан луу цахилгаан шатаар гарч байхад Чанёол гарнаас минь атган, тайвшруулах гэсэн мэт том нүдээрээ ширтэн ингэж асуулаа. Сандарсанаас болоод гар минь салгалж байсныг надаас түрүүлж Чанёол олж харсан байсан юм.

"Бага зэрэг л... Уулзаагүй их удсан болохоор."

"Зүгээр дээ... Нэг ангид сурч байсан найзууд маань шүү дээ..."

"Чи сандарч байна уу?"

"Тийм ч их сандрахгүй байна." Чанёол хэнэг ч үгүй ингэж хариулаад бэлхүүсээр минь тэврэн дотогш орлоо.

Өрөөний нэг захаас нөгөө зах хүрсэн урт ширээний ард өмнө нь үй зайгүй байсан хүмүүсээс эхлээд зүс таних танил царайнууд сууж байв.

"Чанёол~аа... Сэлиа~аа... Яагаад зогсоцгоогоод байгаа юм бэ? Сууцгаа!!"

Энэ Бэкхён байсан юм. Түүний энэ хөгжилтэй хоолойг бараг л мартах дөхөж шүү...

Түүний дуугаар бусад бүх хүний анхаарал бидэн дээр ирлээ. Бидний харилцааг мэдэх хэдхэн хүмүүсээс бусдынх нь нүд шууд л бэлхүүсэн дээр минь байх Чанёолын гаран дээр тогтсон юм.

Хэн нэгний "Хэзээ вэ?!!" хэмээн ёжлон асуух хоолой өрөөнд хадахад бусад нь ардаас нь хүч түрэн дор бүрнээ орилолдон уулга алдах нь тэр.

"Аая... Мэдсэн юм аа..."

"Энэ хоёр угаасаа учиртай байсан шүү дээ!..."

"Би лав гадарлаж байсан..."

. . .

"Харин ийм л юм болчихсон шүү дээ! Та нар мэдээгүй хэрэг үү?" Чанёол хөнгөхөн шиг наргиа болгон хариулчихаад гарнаас минь хөтөлсөөр хоосон сандал руу зүглэв. Сэүн бидэн лүү гараа даллан инээмсэглэхэд бид ч хариу мэндэллээ.

Гэтэл олон хүний дотор миний сайн найзууд гэгддэг байсан хүмүүс л нүүрний хувиралгүй, надаас харцаа буруулан сууцгааж байсан юм.

Ямар ч холбоогүй 3 жил болсон ч гэсэн ядаж мэнд мэдэлцэнэ гэж бодсон юм сан.

Би тэдэн лүү хүчлэн байж нэг инээмсэглээд аль болох холдон суулаа.

- LOSER or LOVER - /Completed/Where stories live. Discover now