Бүхий л тив даяар алдар цуу нь тархсан Нурэйн хаант улс. Бүх дэлхийг захирах мэт хүчирхэг шидтэний хаант улсын хаан нь Корсейн. Тэрээр албан ёсны хатан байхгүй агаад 7н татвар эмтэй. Хүн бүрийн мэддэг татвар эм ба хатан хааны домог бий. Тэр нь хааны анхны хатан титэмт гүнж Аксана хаан Корсейн 2ын хайр болон тэмцлийн тухай. Мөн хатан нь хаанаас урваж түүний хүзүүнд сэлэм тулгаж эцэст нь хатнаа хөнөөсөн тухай. Анх Аксана г хатан болгохдоо өөр нэгнийг хааны дэргэд авахгүй хэмээн амласан үнэнч хайр ба урван тэрсэлсэн ч хааныг гэх сэтгэлтэй хатан. Амьдралынхаа сүүлийн мөчид хатан нь "ХААНТААН НАМАЙГ УУЧЛААРАЙ, ЭНЭНЭЭС ӨӨР ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛОХ АРГА НАДАД ҮГҮЙ, АХИН ТАНЫГ ХАРАХГҮЙ ГЭЖ ИЙМ ЗҮЙЛ ХИЙСЭН Ч ҮХЭЛ НАМАЙГ УГТЛАА. УГ НЬ БИ ТҮҮНТЭЙ Л ХАМТ ЗУГТАХЫГ ХҮССЭН Ч ЧАМД БАРИГДААД ЦОЧИРДСОНООСОО БОЛООД СЭЛЭМ ТУЛГАЧИХСАН..." үгээ гүйцээж чадаагүй гэдэг. Энэ үйл явдлаас хойш хаан хатан хэмээх том сууринд хэнийг ч залаагүй агаад 7н татвар эмийг суурь наа залж Анхны ханхүү буюу талыгаач тэрслүү хатан Аксана гаас төрсөн хүү болох 1р ханхүү АЯАНАМИ г титэмт ханхүү хэмээн зарлаж холын Хүйтэн ордонд хорьсон тухай. Өнөөх 7н татвараас нь 16н ханхүү төрсөн агаад хаан титэмт хунтайжийн огцруулахгүй.
7н татвар эмийн дундаас бусдыгаа толгойлох нь Саяана гэх Саямийн хаант улсын гүнж. Учир нь гэвэл түүний төрүүлсэн 4р ханхүү нь бусад 15н ханхүү 10н гүнж нараас хол илүү хүчирхэг бас гайхалтай удирдагч юм. Эзэн хааны хүчтэй дөхөм, багаасаа галын шидийг удирдаж дайн тулаанд явж олон гайхалтай ялалт авчирсан хүчирхэг нэгэн. Тэрээр хааны удмын тодорхойлолт болох гүн хөх үс, номин цэнхэр нүд, хүчирхэг шид, эрхэмсэг агаад хүйтэн зан чанар гээд бүхнийг өөртөө багтаасан нэгэн. Харин зан ааш нь цоргих гал мэт халуун дулаан биш эсрэгцээ хүйтэн хөндий харгис.
Хамгийн сүүлд хааны авч ирсэн татвар Ши-А гэх Соли улсын хүн гэгдэх нэгнээс төрсөн 17р ханхүү бүх ард иргэд ноёд тайжуудын гайхшруулж орхисон юм. Хааны хүү атлаа эхийнхээ алтан шаргал үс, жижигхэн агаад
Эмэгтэй хүн мэт булбарай эмзэг арьс, эцгийнхээ номин цэнхэр нүд, шидийн хүчгүй нэгэн мэндэлсэн. Хаан түүнийг өөрийнхөө дэргэд 17н жил асарч өсгөөд эцэст нь өөр газар луу явуулах болов.
Хаан- 17р хүү Акиког Мөсөн уул дахь ХҮЙТЭН Ордон руу явуулах шийдвэр гаргалаа. Ийм шийдвэр гаргасны учир хааны удмын таних тэмдэггүй мөн төрөлх чадваргүйн улмаас удамд сэв суулгахгүй үүднээс цөлж байгаа нь энэ. Мөн хол учраас шидийн урсгал ашиглах онцгой зөвшөөрөл олгох тун. Тэр өөрийн зарц бароагаас 1ийг л авч явна. Хүргэж өгөгсөд түүнийг аваачиж орхиод тэр даруй буцаж ирсугай. Одоо юмаа бэлдээд хөдөлцөгөө. Гэж хатуухан хэлээд өргөөний зүг алхаллаа. Хаан дотроо(чамайг лав түүнд хүргэхгүй, холын ордонд тэр очиход чиний гар хөл тэнд хүрэхгүй түүнийг авахгүй.) хэмээн бодсоор алхлаа.Анхны маань бичвэр болохоор алдаа ихтэй байгаа. Зөвлөх зүйл байвал ком хэсэгт бичиж үлдээгээрэй засах болноо 😥😁😁😁 Тэгээд энэ бүлэг үнэхээр богинохон байгаа болохоор уучлаарай. 😅😅.
YOU ARE READING
Хагас ах дүүс
RandomАяанами(1р ханхүү буюу хунтайж)- Акико, Чи магадгүй миний тайвшруулах эм байх. Олон жилийн ганцаардлыг минь ганцхан инээмсэглэлээрээ бүдгэрүүлэн алга болгочихсон. Селестин(4р ханхүү) - Акико чи бол миний бяцхан тоглоом, чиний гоо үзэсгэлэн зөвхөн м...