Үнэн

126 16 30
                                    

1993-2002 он Солонгос улс Мин Дун Юүн гэх нэрээр амьсгалсан жилүүд. Залуу төгөлдөр хуурч 'Мин', Азийн бар гэгдэх Бүгд найрамдах Солонгос улсын сэргэн мандалтын он жилүүдийн бүх л бүтэн нэгэн арваны 'Онцлох хүн' болон нэрээ мөнхөлсөн билээ.

Дэлхийд дуурсагдах авьяаслаг төгөлдөр хуурч хэмээн ард түмний хайр хүндэтгэлийг хүртэв. 20 гаруйхан насандаа амжилтын оргилд гарсан Дун Юүн эгэл даруу амьдралыг эрхэмлэж 30 насны босгыг давахдаа хуримаа хийж урлагийн ертөнцийг орхиж байгаа ч, хожимын авьяастнуудын төлөө Азид шилдэгт тооцогдох урлагийн академи байгуулна гэсэн мэдэгдэл нь түүнийг шүтэн биширч явсан ард түмнийг нь сэртхийлгэсэн мэдээ байлаа. Зарим нь түүний сонголтыг хүндэлж баяр хүргэсэн бол, зарим нь түүнийг хосгүй билэг авьяасаа улсынхаа төлөө зориулах ёстой байсан хэмээн буруутгасан юм. Харин төгөлдөр хуурч 'Мин' хэлсэндээ хүрч ердөө долоохон жилийн дотор урлагийн салбартаа гоц, шилдгүүдийг бэлдэн гаргадаг академи байгуулсанаар дэмжигч олныхоо гомдлыг тайлж чадсан билээ.

Гэвч түүний гэнэтийн зодог тайлах мэдээний ард нуугдсан гунигт түүхийг гагц өөрөөс нь өөр хэн ч мэдсэнгүй.

Хосгүй авьяаст төгөлдөр хуурч Мин Дун Юүн амжилтынхаа оргил үед өөрийгөө тухайн үед дэлхийн нийт хүн амын 0.005 буюу маш ховор тохиолдох генетикийн өвтэй болохоо олж мэдсэнээр тэнгэр хөмрөөд ирэх шиг л болсон юм. Гэтэл удалгүй тэрхүү аадрын үүл чигжсэн бүүдгэр тэнгэр мэт амьдралд нь нарны алтан цацраг шиг аз жаргал бэлгэлсэн мөч мөн ирсэн нь түүний амьдралын үргэлжлэл болох анхны хүү нь сүйт бүсгүйн нь хэвлийд бүрэлдэж буй мэдээ байв.

Жаргал зовлон хослосон тэрхэн үед 'Мин' ирээдүйгээ бат шийджээ.

Амьдралынхаа талыг гайт удамынхаа гороор эмчилгээгүй өвчинтэйгөө тэмцэж өнгөрөөсөн эр болон зовлонг нь хамдаа нимгэлцэж яваа түүний эхнэр, хэн ч харсан гоц гойд авьяастай төрсөн хүүгээ төгөлдөр хуур тоглохыг хэзээ ч дэмжиж байсангүй. Гэлээ гээд цорын ганц хүүгээ хорьж цагдаж ч зүрхэлсэнгүй. Юнги аавынхаа нэгэн ижилээр хөгжмийг чин зүрхнээсээ хайрладаг нэгэн байлаа. Тэдэнд, төгөлдөр хуурын нарийн товчлууранд хуруугаа хүргэх мөчид л амь орж буй мэт аз жаргал төрхөнд нь илхэн тодрох хүүгийнхээ төлөө хийж чадах зүйл нь залбирах аж.

Тэр өдрийг хүртэл л...

~•~

Намжүүнийг явсаны дараа Жиминд асуух зүйл даан ч их байсанд улбар үст зөн совингоороо "Сонгодог хөгжмийн анги"-ыг зүглэв.

오늘 밤 (Tonight) MGLWhere stories live. Discover now