9

20 5 3
                                    

Чэёон
Аймшигтай. Дэндүү аймшигтай. "Хайртай шүү Чэёонаа! Хайртай." гэж хэлэх миний хайрт. Хэдий үхэх мэт өвдөж байгаа ч сүүлийн үгээ гэж бодоод эдгээр үгсийг хэлэх тэр минь. Энэ залуу надад тийм л их хайртай юмсанжээ. Би чинийхээ энэ их хайрыг хүлээн авах зохистой нэгэнч биш атал...
Уучлаарай Чанёолаа.
Магадгүй чи надтай биш энгийн бүсгүйтэй учирсан бол ингэж зовохгүй жаргалтай амьдрах байсан байх. Бага шаналж, хагацлын зовлонг үзэлгүйгээр. Бидний  хайр илүү сайхан зүйлд хүргээсэй гэж хүссэн ч эцэстээ энд авчиржээ. Уучлаарай Чанёолаа.

Өнөөх чөтгөр эрүүнээс минь зуураад авлаа:Сайн хар. Чиний хайрт зовж байна. Өвчиндөө шаналж бага багаар үхэж байна.
-Болиоч!!! Гуйя.
Чөтгөр нөгөө хараал идсэн ёжтой инээмсэглэлээ тодруулсаар:Юу гуйж байгаа билээ гүзээлзгэнэхэн минь?
Хэлэхээс ч хоолой аргаж байлаа.
-Г.гэрэлцгээе
Чөтгөр:Чангаар хэл! Гуй!
-Хараал ид гэж, НАДТАЙ ГЭРЛЭЭД ӨГӨӨЧ ГУЙЯ!
Гэхдээ гэрээтэйгээр. Чанёол амьд бас аюулгүй байгаа цагт чиний хажууд байх болно. Ямар нэг зүйл Чанёолын амь насанд халдвал би чамтай байж чадахгүй.

Чөтгөр:Wow! Ийм ухаалаг эхнэртэй болохоос байж ядаж байна шүү.
Хмм... Шидэт үгээ хэлэхээ мартчихлаа гүнжхэн минь.

Энэ нялуун хоолой, үгсийг сонсохоос бөөлжис хүрч байна. Гэхдээ Чанёол минь амьд байвал зүгээр дээ. Түүнээсээ хол байвал нэгэнт л нэг их удахгүй үхчих учраас. Хөгийн чөтгөртэй удаан байж шалихгүй.
-Гуйж байна.
Чөтгөр галзуу юм шиг инээсээр чихэнд минь уруулаа нааж
"Чиний хүсэлтээр" гэж шивнэв.
Ой гутмаар юм!
-Гэхдээ чи хайртыгаа одоо авар эсвэл тэр ҮХНЭ.
-Юу гэсэн үг вэ? Би яаж???
-Үгүй бол боль доо. Хөөрхий хүн сул дорой амьдралаа дуусгаг.

Маш их айсан. Түүн дээрээ гүйн очлоо. Бурханы ивээлээр, амьсгалж байна. Маш их өвдөж байсан ч амь амьдралын төлөө тэмцэж байжээ.
Даашинзнаасаа урж, аймшигтай шархан дээр нь боож, цусыг нь тогтоох гэж оролдлоо. Ид шиднээсээ өгөх гэж үзсэн ч анагаах шид биш учраас бүтсэнгүй.
Одоо яах вэ? Хайртын минь амьдрал надаас шалтгаалах гээд байна шүү дээ.
Би юу ч хийж чадахгүй нь.
Чөтгөр мэдэж байгаа учраас л албаар авруулах гэсэн.

Тэр минь инээмсэглэсэн хэвээр. Түүний над руу харж инээдэг тод инээмсэглэл, ертөнцийг багтаасан мэт хархан нүд, надад л зориулж хайрын дуугаа дуулдаг сайхан хоолой, гитараа товшдог хүчирхэг гар, цээжиндээ нааж тэврэхэд нь үнэртэх сайхан үнэр.
Тэнгэрэлч ч хүртэх зохисгүй.
Гэтэл намайг хайрласан тэр агуу хайр нь энд хүргэлээ гэж үү?
Дахин төрвөл илүү дээр нэгэнтэй учирч, зоволгүй жаргалтай амьдрах ёстой шүү.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 26, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Love Story of AngelWhere stories live. Discover now