11-р хэсэг

93 17 2
                                    

Бэкхён-ы талаас:

Чанёол-ын хүчтэй цохилтод тийм ч гайхсангүй зураг авалтаа үргэлжлүүлэх гэтэл найруулагч зогсоож орхив. Жимин ууртай гэгч нь хүрч ирэн Чанёол-ыг энгэрээс чанга гэгч нь зуурч

"Би чамайг жүжиглэ гэсэн болохоос биш хүн тамла гээгүй шүү Чанёол-аа. Чамаас туршлага дутмаг байлаа гээд хүссэнээ хийж болно гэсэн үг биш байх шүү" гээд гараа татан авлаа. Энэ удаад Чанни юу ч хэлсэнгүй ууртай гэгч нь зураг авалтын талбайгаас гарав. Жимин гараас минь татан босголоо

"Зүгээр биздээ" түүний ямар их санаа зовсон нь нүднээс нь л илт ажиглагдахаар байв. Би ч түүний нүүрлүү харж чадалгүй толгой дохив.

"Шархаа цэвэрлүүлчихээд надтай уулзаарай" гэж хэлээд туслах зураглаачтай хамт зургийн талбайгаас явав. Үүний дараагаар сандарсан анхны тусламжийн ажилчин яаран ирж шархыг маань цэвэрлэж өгөв. Тийм ч хүчтэй цохиогүй болов ч эдгэртлээ нилээн хугацаа шаардагдаж, эдгэж явцад нь маш сайн нүүр хувиргалт хийхээс өөр аргагүйд хүрсэн байлаа.

Шархаа цэвэрлүүлж хувцсаа сольсны дараа найруулагчийн байгаа газарлуу алхав. Гэтэл жүжигчид тус тусдаа байрлаж байгаа автобусны гадна хоёр хүн ярьж байгааг тод гэгч нь сонсогдож сонирхолдоо хөтлөгдөн зогтусаад байгаа газарт нь улам ойртож нуугдлаа. Зохистой хэрэг биш ч гэлээ ойртоод харвал Жимин, Чанни хоёр байх аж.

"Би чамд хэдэн удаа тэр залууд зөөлөн ханд гэж хэлэх ёстой юм бэ, чиний нэр хүндэд ямар их хэрэгтэй болохыг мэдэж байна уу" гэж найруулагч яриа эхлэв

"Би хичээж л байна шдээ. Тэглээ ч мэргэжлийн хүнийг авахгүй яах гэж нэг муу шинэхэн ногоо авчирж тоглуулж байгаа юм бэ? Тэр чинь юугаа ч мэдэхгүй нялх амьтан юм биш үү" гэж Чанни уурллаа

"Би найруулагч ямар хүнийг ямар дүрд сонгохоо өөрөө мэдье"

"Хаха, би байтугай үнэтэй жүжигчдийг ч голоод кинондоо тоглуулдаггүй хүн юу болсон юм болдоо. Арай унтчихаагүй юм байгаа биздээ айн"

Энэ үед би өөрийн эрхгүй дуу алдчихав. Айн сая юу гэчхэв ээ. Чанёол намайг Жимин-тэй унтсан гэж бодоод байгаа юм байхдаа

Зохиогч: Олон жил бичвэр оруулсангүй шүү. Эргээд уулзахад таатай байна💗

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 23, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

WHISKYWhere stories live. Discover now