"Өнөөдөр болзоцгооё" тэр хацар дээр минь үнсэн ийн хэлэв.
"Унтмаар байна шүү дээ" намайг ийн хэлсний дараа тэр нүдэн дээр минь үнсэв.
"Болзоо юу нойр уу"
"Нойр бурхан минь гэж" би түүнд ийн хэлчхээд нөгөө тийш харан хэвтвэл тэр намайг өөр лүүгээ эргүүлээд "Үгүй ээ болзоо"
"Тэхёнаа би яг одоо унтмаар байна тэгэх үү" нойрондоо харамч зан минь хөдөлж түүнд ийн хэлэхэд тэр тоосон ч үгүй "Чи өөр хүнтэй болчихсон юм уу"
"Тэхёнаа"
"Өнөөдөр чи босохгүй юм бол би өөр хүнтэй л явъя даа" Тэр зүгээр л нойрыг минь сэргээх гээд байна.
Хэсэгхэн зүүрмэглэчихсэн байхад минь тэр "Жиынаа би явлаа шүү"
Нүдээ хагас дутуу нээн түүнийг харвал үнэхээр янзтай хувцас өмсчихсөн байв. Хар савхин хүрэм хар жийнс гээд л.
"Ганган залуу хаачих нь вэ"
"Хүнтэй болзоно"
"Хэнтэй"
"Намайг нэг охин эргүүлээд байсан гэсэн дээ. Тэр охин сая мессэж бичээд-"
"Мм"
Тэр над руу харснаа "Найз охин нь гарахгүй гэсэн юм чинь өөр хүнтэй гарч болох байлгүй дээ тэ"
Би хурдхан шиг босоод түүнийг тэврэв.
"Болохгүй ээ тэгэж давруулахгүй""Тэгвэл хувцсаа өмсчих" гээд уруул дээр минь үнсэв. Түүний санаа угаасаа л энэ байсан юм. Намайг өөр охинтой уулзана гэж хардуулж байгаад авч гарах.
Түүний хувцастай хослуулах маягтай нэг юм өмсөв. Тэхён харж байснаа "Болзоо шүү дээ Жиынаа болзоо"
"Тэгээд болзоо байхаараа яачхаад байгаа юм бэ" би толинд өөрийгөө харан түүнд ийн хэлэхэд тэр хойноос минь тэврээд "Би ийм ганган залуу байдаг-"
"Ойлголоо доо" тэр зүгээр ч болзох гээгүй юм шиг байна. Аан магадгүй клуб орох байх.
Хувцсаа сольж байхад минь тэр "Үгүй ээ энийг" гээд бариу хар даашинз гаргаж өгөв. Би тэрийг нь өмсөн Тэхён руу харахад "Халуухан байна хонгор минь"
"Би халуухан даа биш чи хэтэрхий халууцсандаа халуухан гээд байгаа юм биш биз" би түүнээр тоглон үг хаяхад тэр "Тийм ээ савхин хүрэм өмсчихсөн болохоор яг шатаж үхэх нь" гэх нь тэр. Би түүн рүү том нүдлэхэд тэр "Тоглосон юм аа хайраа"
YOU ARE READING
Smoker
Romance"Тамхи татхаа боль" тэр миний татах гэж байсан тамхийг шүүрэн авч газар шидэв. "Гэхдээ чи ч бас тамхи татдаг өөрийнхөө новшийн логикоо ажиллуулаад өгөөч" "Никотиноос илүү сайн зүйл байна" "Өө тийм үү тэр чинь тэгээд юу юм бэ дээ" "Миний уруул өөр ю...