Part•5•

1.3K 143 6
                                    

-Ba.babyboy? Тэр чинь юу юм.

Гайхсандаа бүлтгэнэн зогсох Жонгүг хэтэрхий эгдүүтэй байсан тул хар үст гэнэтхэн л инээж эхлэх нь тэр. Жонгүг одоо ч гайхширсан байх ба нүүр нь халуу оргиж, зүрх нь бөмбөр мэт л нүднэ.

-Хэтэрхий эгдүүтэй юмаа. Жимин чамайг хүргээд өг гэж гуйсан юм. Бас үүнийгээ ч орхичихсон байсан.

Нүүрээ нуухын тулд газар ширтэн зогсох Жонгүг үүнийг сонсоод даруй түүний гарт байх түрийвчээ олж харав.

-Суучих.

-З.за.

Залуугийн үгэнд орж, хар өнгийн тансаг гэмээр машинд суухдаа Жонгүг хоромхон зуурт эргэлзсэн ч Жиминий гуйлт бол өөр яалтай билээ.

Ви гэх тэр залуугийн инээмсэглэл, гүн хэрнэ бүдүүн хоолойнд Жонгүг бараг л ухаанааа алдчихсангүй. Хором мөч өнгөрөх бүрт хоёр хацар нь лооль шиг улайсаар, цохилох зүрх нь цээжээ тасралтгүй нүдэж байсан юм.

Жолоо барин явах залуу нэг хөмсгөө өргөн Жонгүгийг арын толиндоо хальт харчихаад инээмсэглэх аядав. Тийм гэхийн аргагүй тааламжтай инээмсэглэл. Ягаарах хацартай бяцхан залуу түүний нүдний өмнө илт ичсэн харагдах ба харцаа шалнаас үл салгах аж.

-Жиминээс сонссон. Гэртээ харихийг хүсэхгүй байгаа юм уу?

Жонгүгийн заасан замаар явсаар гэрт нь тун ойртон ирэхэд залуу сая нэг ам нээсэн нь энэ юм. Том алаг нүдээ ийш тийш гүйлгэн хэлэх зүйлсээ олж ядах Жонгүг эцэст нь санаа алдсаар толгой дохих нь тэр.

Хэзээнээс гэдгийг мэдэхгүй ч Жонгүг болон түүний ээж хангалттай хөндийрч эхэлсэн ба үүний эхлэлийг ширүүн харц, өтгөн хуузтай таарах бүрдээ зандардаг Хойд аав гэж нэрлэгддэг тэр бузар эр тавьсан буй. Жонгүг дуугарч ядан

-Уучлаарай өөрт чинь их төвөг удчихлаа.

хэмээгээд буух гэсэн ч Ви гэнэтхэн л хаалгаа түгжиж орхисонд Жонгүг асуулт эрсэн харцаа түүний зүг тусгав. Харанхуйд ч тодхон үзэгдэх шөнийн тэнгэр адил тас хар, ёроолгүй цөөрөм мэт нууцлаг харц нь Жонгүгийн сэтгэлийг даруй эзэмдэж орхилоо. Тэгээд түүний зальтай гэмээр мушилзалтыг олж харсан юм.

-Хүсэхгүй байвал орж яадаг юм. Жоохон муу хүү байхад асуудалгүй биз дээ.

Эцэст нь Ви гэх зүс мэдэх эрийн хамтаар Жонгүг өөр зүг чиглэлээ.

Jungoo

Бурхан минь! Өрөөс чинь зөвлөгөө авах гэж байгаадаа итгэхгүй байгаа ч би яг одоо мухардалд орчихоод байна.

Daddy's Bunnyboy |Taekook||Where stories live. Discover now