|02|

657 91 6
                                    

  
   Ерим нэлээн цочирдсон харагдах ба Тэхён юуны өмнө эндээс хурдан холдоё хэмээн бодсоор юм асуулгүй хаззаа гишгэн цааш хурдаллаа.

Ерим хүүгээ өвөр дээрээ аван суулгаад чихнээс нь ямар нэг резин шиг зүйлийг авч байгааг Жиын харав.Гэсэн ч тэр нэг их тоолгүй ахиад өвдөлт өгөхвий гэсэндээ тайван байхыг хичээсээр явлаа.

-----

Гадаа аль хэдийн харанхуй болжээ.Тэд цанын баазын машины зогсоолд өөр бусад олон машинуудын дунд анхаарал татахгүй гэсэндээ гэрлээ унтраан зогсож байв.

"Надад хэлээч Ерим, юу харснаа" Тэхён Еримын гарыг атган анхааралтайгаар харахад Ерим нүдээ анин гүнзгий амьсгаа авах гэсэн ч хоолой нь салганан олигтой болсонгүй.

"Бид энэ газраас хурдан явах хэрэгтэй.Хэтэрхий их удаж болохгүй." Ерим харсан зүйлээ дахин бодох төдийд бүх бие нь салганаж байсанд Жиын түүний нурууг тайвшруулах мэт илэн "Юу харснаа хэлвэл ярилцаж чадна шүүдээ" гэхэд Тэхён Еримын байгаа байдлаас харсан зүйлийг нь бага зэрэг гадарлаж эхлэлээ.

Гэсэн ч тэр үгүй байгаасай хэмээн залбирч байсан Еримын бага зэрэг тайвширсны дараа ярьсан зүйл түүний таамаглалыг бүрэн баталж өгсөн юм.

"Тэд хүн иддэг." Еримын хэлсэн үгэнд Жиын хирдэсхийн цочин, нэг л итгэж өгөлгүй харсаар байсанд Ерим Жиыны гарыг атгахад Жиын яг л худлаа биздээ гэсэн харцаар том нүдлэн харлаа.

"Бид чамайг ийм аюултай байдалд үлдээгээд явж чадахгүй.Аавынд чинь хүргэж өгөх хэрэгтэй." гэхэд Тэхён ч Еримын яриаг дэмжин "Эндээс хэр хол вэ?
Одоо явбал тэднээс мултарч чадах байх, харин чи энэ харанхуйд зам мэдэх үү?" Гэхэд Жиын гэнэт нэг зүйлийг саналаа.

Жонгүг ардаас нь ирж буй тухай зурвас үлдээсэн байсныг нь гэнэт санан халаасаа тэмтчин утсаа хайсан ч машиныхаа ард талруу шидчихсэнээ санав.

"Утас, гар утсаа өгөөч" Жиыны сандарч эхлэхэд Ерим яаравчлан цүнхээ ухан утсаа гарган өгөхөд Жиын Жонгүгийг тэр хүмүүстэй таараагүй байгаасай хэмээн дотроо залбирсаар түүний дугаарыг хийн залгалаа.
Танихгүй дугаар огт авдаггүйг нь санан тэр "Жиын байна" хэмээн гялс зурвас явуулан дахин залгахад Жонгүгийн "Жиын-а?" Хэмээх гайхширсан хоолой дуулдав.

"Тиймээ тийм, би Жиын байна.Жонгүгаа, миний яриаг анхааралтай сонс, бид үнэхээр аймшигтай зүйлтэй таарсан.Чи яасан ч уулын замаар ирж болохгүй шүү" галзуу хүн шиг ар ардаас нь угсруулан ярих Жиыны ойлгомжгүй яриаг сонссон Жонгүг

••WRONG TURN•• <COMPLETED>Where stories live. Discover now